loading...
Нэр хүнд, цар хүрээгээрээ Аваргуудын лигийн дараа ордог УЕФА-н цомын тэмцээний хагас шигшээн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа.
Энэ жилийн шөвгийн дөрөвт Украйн, Германы хоёр хоёр баг шалгараад байгаа ба cугалаа ёсоор тус тусын нутгийн багуудтайгаа таарсан учир финалд Украйн-Германы дуэль болох нь тодорхой болсон.
Вердер Бремен 0 : 1 Гамбург
0-1 Троховский(28)
Вердер Бремен : Визе, Фриц (Прёдль 85), Мертезакер, Нальдо , Бёниш, Фрингс, Циолис, Озил, Диего , Пизарро, Алмеида (Росенберг 61)
Гамбург : Рост , Демел , Гравгаард, Матейсен, Аого (Бенжамин 79), Яролим , Алекс Силва (Боатенг75), Питройпа, Троховский, Гуерреро, Олич (Торун 91)
Вердер өөрийн Weserstadion цэнгэлдэхдээ Мартин Ёолын Гамбургийг хүлээн авч 1 : 0-ээр ялагдлаа. Зочин багийн хожлын гоолыг 28 дахь минутад Пётр Троховский оруулсан ба талбайн эзэд тоог тэнцүүлэхээр хэрэндээ хичээсэн ч үр дүнд хүрэлгүй байсаар цаг дуусгaжээ. Энэ хоёр баг хэдхэн хоногийн өмнө Германы цомын хагас шигшээд учраа таарч пеналти цохих болоход Вердерийн хаалгач Тимо Визегийн од гийж эсрэг багийнхаа гурван цохилтыг хааж багаа финалд хөтөлсөн юм. Гэвч тэр энэ удаа багтаа тус болж чадсангүй. Ирэх долоо хоногт Гамбург талбайдаа ердөө тэнцэхэд л түүхэндээ хоёр дахь удаагаа УЕФА-н цомын финалд шалгарна. Тэд өмнө нь 1982 оны УЕФА-н цомын финалд шалгарч байсан ба харамсалтай нь Шведийн Гётбергт 4 -0-оор бутниргүүлж байсан аж.
Динамо 1 : 0 Шахтёр (21′ Чигринский а.г), (67′ Фернандиньо)
Энэ тоглолтын хоёр гоолыг хоёуланг нь Ууухайчид оруулсан. 21 дэх минутадЧигринский өөрийн хаалгыг мялаасан бол 67 дахь минутад багийн анд Фернандиньо нь түүний алдааг цайруулжээ. Шахтёрын дасгалжуулагч Рукеску (Румын) тоглолтын дараа ”Бид өмнө нь олон удаа тулж байсан болохоор нэгнийхээ тоглолтыг сайн мэднэ. Ер нь хүнд тоглолт болсон. Эхний хагаст бид тун хангалтгүй байсан ч дараагийн үед сэргэлт авч давуу байдлыг үүсгэж чадлаа. Хариу тоглолт ч мөн амар болохгүй нь ойлгомжтой” гэжээ.
loading...




werder talbaidaa hojigchihoj bgaa muu ai gamburg sn bna a omno ni mancityg hojson biz dee
loading...
bi ene hamburgiig l yum duulgah bh l gej bodood bgaa.
loading...
werder ch yaj ch medne de.come back hiij ,agadgui
loading...
ШАХТАР ч бас яаж ч мэднэ дээ
loading...
werder manaihig multalchaad hamburg ntrt talbai dre husuulad. za yahav e daragin togloltond yu bolohnu yamar ch bsan avarga avaasai bilee
loading...