Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Мэдээ, Формула-1 » Макларены хүлээх шийтгэл

GD Star Rating
loading...

4673524 дүгээр сарын 29 ны Лхагва гаригт Парис хотод FIA гийн зөвлөл хуралдаж, Макларен болон Л.Хэмилтоны асуудлыг шүүн хэлэлцэв.

Австралийн Гран Прид аюулгүйн машиныг зам дээр гарч ирсэн үеэр Тоёота багийн Я.Труллигийн хийсэн манёворын талаар Хэмилтон замын стюартуудад худал мэдэгдсэн. Трулли үүнээс болж 25 секундын торгууль хүртэж Хэмилтон гуравдугаар байрт орсон билээ. Тоёота багийнхан уг шийдвэрийг эсэргүүцэж болсон явдлыг нягтлах хүсэлтийг тавьсан юм. Малайзын Гран Пригийн үеэр асуудлыг дахин шалгаж үзээд Хэмилтон болон Макларен багийн спорт хариуцсан захирал Дейв Райн нар санаатайгаар худал мэдүүлсэн болох нь тогтоогдсон юм. Труллид гуравдугаар байрыг эргүүлэн өгч, Хэмилтоныг уралдаанд орох эрхийг хассан билээ. Маклареныг олон улсын спортын дүрмийн 151-р зүйлийг зөрчсөн хэмээн эрхийг нь хасах эсвэл торгууль хүртэх шийдвэр хүлээж байлаа.
Ингээд World Motor Sport Council –ийн 26 гишүүн Макларен багийг 3 уралдаанд оролцох эрхийг хасах шийдвэр гаргалаа. Гэхдээ энэ нь зөвхөн тус баг 12 сарын дотор 151-р зүйлийг дахин зөрчсөн эсвэл шинэ нотлох баримт гарч ирсэн тохиолдолд авч хэрэгжүүлэх шийтгэл юм. Өөрөөр хэлбэл тэнсэн гэсэн үг.

232111Хэмилтонд худал мэдэгдэл хийх заавар өгсөн Дейв Райныг ажлаас нь халсан байна. Багийн дарга Рон Деннис Формула-1 ийг орхиж албаа Мартин Уитмаршд хүлээлгэн өгсөн билээ. Тэрээр ажлаа орхисон нь болж буй үйл явдалд холбогдолгүй гэж мэдэгдсэн ч FIA- гаас гарах шийдвэрийг зөөллөх оролдлого гэж мэргэжилтнүүд үзсэн байна. Шийдвэр гарахаас өмнө Мартин Уитмарш FIA- гийн босс Макс Мослид хүлцэл өчсөн захидал илгээсэн юм. Уг захидалд хуралдаанаас гарах шийдвэрийг олон нийтэд ил болгохгүй байхыг хүсжээ. Мөн Макларен баг FIA- гийн таалал хүслээр өмгөөлөгч болон багийн гишүүдгүй шүүгдэхэд бэлэн хэмээн бичсэн байжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. soniko says:

    ee hoorhiii.Denduu muu uraldaad bsan yumaa.Uraldaandaa meriihgui shou tsengeen hiigeed yavaad bhaar ingej bgamdaa…
    ug demjij bsan bag yum shde
    Brown sain bnaaaaa ….J.button barag turyyleh bhaa duusah boloogui ch…

    GD Star Rating
    loading...
  2. Man U says:

    ene mclaren. hamilton 2 tarsan taar shuudainuud

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: