loading...
Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны 2009 оны конгресс буюу 72 дахь конгресс Италийн Милан хотноо хөшгөө нээлээ.
Миланы Мариотт зочид буудалд болж байгаа уг конгресст 116 орны төлөөлөгч оролцож байна. Монголоос МССХ-ы тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга, “Таван цагариг” сонины эрхлэгч Б.Цагаанбаатар нар оролцож байгаа юм.
Энэ чуулганаар AIPS-ийн тэргүүлэгчдийг сонгох сонгууль явагдахаараа тун онцлогтой. Үзэгтэй тамирчдын энэ удаагийн конгрессд Елена Исенбаева, Марчело Липпи, Себестъян Коэ, Сергей Бубка зэрэг спортын алдартнууд ирж оролцож байна. 
loading...



