loading...

2008-2009 улирлын шилдэг шинэ тоглогчдыг өнөөдөр NBA зараллаа.
Нэгдүгээр багт, саяхан оны шилдэг шинэ тоглогч болсон хамгаалагч Деррик Роүз (CHI), хамгаалагч О.Ж Маёо (MEM), мөн хамгаалагч Рассел Вестбрүк (OKC), төвийн тоглогч Брүк Лопез (NJN), довтлогч Майкл Бисли (MIA) нар нэрлэгдсэн байна.
Шилдэгүүдийг тодруулах санал өгөх үйл ажиллагаанд NBA-ийн 30-н багийн ерөнхий дасгалжуулагчид оролцож, 1-р багт таван тоглогчийг, 2-р багт таван тоглогчийг байрлал харгалзахгүйгээр нэрэлсэн байна. Дүрмийн дагуу тухайн дасгалжуулагч өөрийн багийн тоглогчдоо санал өгөх боломжгүй. Тоглогчдыг 1-р багт нэрлэгдвэл хоёр оноо, 2-р багт нэрлэгдвэл нэг оноо өгөх журмаар шалгаруулсан байна. Нэгдүгээр багт хамгийн их саналыг Роүз, Маёо нар адилхан 28 санал авчээ.
Хоёрдугаар багт хамгаалагч Эрик Гордон (LAC), довтлогч Кевин Лав (MIN), хамгаалагч Марио Чалмерс (MIA), төвийн тоглогч Марк Газол (MEM), хамгаалагч Д.Ж Августин (CHA) хамгийн сүүлд хамгаалагч Рүди Фернандез (POR) нарыг нэрэлсэн байна. Августин, Фернандез нар ижил оноо авсан тул хоёуланг нь оруулахаар шийдвэрлэжээ.
Бусад санал авсан тоглогчдоос төвийн тоглогч Грэг Оден (POR), довтлогч Жэйсон Томпсон (SAC), төвийн тоглогч Рүбин Лопез (PHX), /Брүк Лопезийн ихэр/ хамгаалагч Кортни Ли (ORL), төвийн тоглогч Мариссе Спэйтс (PHI) нар ямар нэг санал авсан ч нэг, хоёрдугаар багт шалгарч чадаагүй байна.
loading...




bayrallaa saihan medee bna
loading...