Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Where Overtime Happens

GD Star Rating
loading...

Нэмэлт цаг, дахиад нэмэлт цаг. Плей-оффын 1-р шатанд нэгэн супер цуврал өрнөж байна.

capt12193467564b415d8b3c3fbf697f3d82celtics_bulls_basketball_cxa119

Чикаго – Бостон – 128:127 3ОТ (37:26, 22:31, 24:19, 18:25, 8:8, 9:9, 10:9)
Ч: Сэлмонз (35), Д.Роуз (28), Б.Миллер (23 + 10 самбар)
Б: Р.Аллен (51), Дэвис (23), Пирс (22), Рондо (8 оноо + 19 оновчтой дамжуулалт)
Цувралын харьцаа: 3-3

Дахиад нэмэлт цаг. Нэг биш 3 нэмэлт цаг.  Гайхалтай цуврал, гайхалтай тоглолтууд, гайхалтай шидэлтүүд.

Дерик Роүз 28 оноо, мөн Бостонд ялалт авчрах боломжтой Ражон Рондогийн шидэлтийг блок шот хийн зогсоосноор энэ тоглолтын ялагч 3 удаа цаг сунгасны эцэст тодорсон болно.

Шийдвэрлэх мөч бүрт, чухал үе бүрт сайн тоглосон тоглогчид олон байсан. Гэхдээ тоглолтын турш  Селтиксээс Рэй Аллен онцгой байлаа. Тэрээр нийт 51 оноо авч, холын зайн 9 оновчтой шидэлтээрээ плей-оффын дээд амжилттай зэрэгцсэн юм. Гэвч Селтикс хожиж чадсангүй. Буллзээс Жон Салмонс, Брэд Миллер нар тун сайн тоглосон. Энэ 2 тоглогч улирлын дундуур Сакраментогоос солигдож ирсэн билээ.  Ялангуяа өмнөх тоглолтонд багаа хөөдсөн Брэд Миллер энэ удаа алдаагаа заслаа. Үндсэн цаг дуусах дөхсөн үед Буллз 5 оноогоор хожигдож явсан бөгөөд Брэд энэ үед холын зайн шидэлт, оролтоо дараалан амжилттай болгож тоог тэнцүүлсэн юм. 3 нэмэлт цагтай тоглолтын хамгийн эгзэгтэй үе нь Буллзын хувьд энэ л байсан байх. Бусад тохиолдлуудад тэд дандаа илүү явж байсан ч Селтикс яаж ийгээд тэнцүүлээд байв.

2 дахь нэмэлт цагт Буллз 2 оноогоор хожиж байх үед Рэй Аллен баруун булангаас шидэлтээ амжилттай болгосон. 3 онооны шугаман дээр дөнгөж л гишгэсэн байсан учраас 2 оноо. Буллз 1 оноогоор илүү. 20 секунд дутуу. Бостон Брэд Миллер дээр алдаа хийж, Брэд 2 шидэлтээ 2-ууланг нь оновчтой болгов. Бостонд зөвхөн 3 оноо хэрэгтэй. Тэр 3 оноог нь Рэй Аллен авч дөнгөлөө. Тоо тэнцүү. 7.6 секунд дутуу. Энэ хугацаанд Буллз довтолгоо хийж чадсангүй. 3 дахь удаагаа цаг сунгах нь тэр.

3 дахь нэмэлт цаг дуусахад 35.5 секунд дутуу, оноо 123:123 байх үед Пол Пирсийн бөмбөгийн Ж. Ноа тасалж, хурдан довтолгоонд шилжин цагираган дээрээс довтлох үед Пирс алдаа гаргав. Ноа нэмэлтээ амжилттай болгож, Буллз мөн л 3 оноо илүү болсон. Пирсийн алдаа 6 болжээ.

Эдди Хаус 2 оноо аваад, Брэд Миллер 2 торгуулийн шидэлтээ амжилттай болгосны дараа зөрүү мөн л 3. Бостоны дараагийн довтолгоог Рондо хийж амжилтгүй болгосон ч самбараас аваад нэмж довтлон зөрүүг -1 болголоо. Буллзын довтлох ээлж. Бостон шууд алдаа хийх зорилготой нь мэдээж. Гэтэл тэд Кирк Хайнричийг самбар дор сул орхисон бөгөөд Хайнрич бөмбөг аваад самбар дороос шидсэн боловч алдах нь тэр. НБА-ын тоглогч битгий хэл, жоохон хүүхэд ч тэр шидэлтийг хийж чадна даа. Гэхдээ удаашруулсан бичлэгнээс харахад Рондо бөмбөгийг бууж байхад хүрсэн байсан, өөрөөр хэлбэл шүүгч 2 оноо заах ёстой байлаа. Гэхдээ шүүгч анзаараагүй.

1241147222

Ингээд довтолгоог Селтикс хийх болсон бөгөөд Рондогийн шидэлтийг Роүз блокдож дөнгөсөн юм. Селтикс Роүз дээр алдаа гарган, Роүз 2 шидэлт хийхдээ 2-ууланг нь алдсан. Бостонд тайм-аут байгаагүй тул шууд довтолж, Рондо бараг талбайн төвөөс шидэж амжилтгүй болгосноор тоглолт нэг юм өндөрлөсөн юм.  Гэхдээ цуврал дуусаагүй, Бостоны талбайд дахин нэг тоглолт хийнэ.

“Энэ цуврал Чикагогий фэнүүд, Бостоны фэнүүдийн хувьд тун хөгжилтэй болж байна. Бидний хувьд ч ялгаагүй. Хүмүүс энэ цувралын талаар дараа нь удаан хугацаанд ярих болно гэдгийг мэдэж байна ” хэмээн 3 дахь нэмэлт цагт Пирсийн бөмбөгийг тасалж чадсан Ж.Ноа хэлжээ. Харин Д. Роүз: “Галзуу юм болж байна. Гэхдээ чи үүнд дуртай” гэсэн бол Селтиксийн Кендрик Перкинс “Итгэмээргүй. Шидэлт, тэгээд шидэлт. Хэцүү нөхцөлөөс амжилттай болоод л байсан, болоод л байсан. Хэцүү цуврал болж байна. Тэд залуу баг, өөрсөддөө тун их итгэлтэй тоглож байна” гэжээ.

6 тоглолтын 4 нь нэмэлт цагтай, нийт нэмэлт цагийн тоо 7 гээд л яах аргагүй бид тун ховор тохиох сонирхолтой сайхан цувралыг үзэж байна. Гарнетт гэмтсэн нь Бостоны фэнүүдэд харамсалтай ч үүний ачаар бид 2 тэнцүүхэн багийн гал гарсан тоглолтуудыг үзэж байна гэхэд хилдэхгүй.

Шийдвэрлэх 7 дахь тоглолт УБ-ын цагаар Ням гаригт болно.

Филадельфи – Орландо – 89:114 (19:30, 27:30, 26:27, 17:27)
Ф: А.Миллер (24), Игуодала (20), Уильямс (17)
О: Льюис (29), Элстон (21 + 10 дамжуулалт), Реддик (15)
Цувралын харьцаа: 2-4

5 дахь тоглолтын 1-р үед Самуэль Далембертийг тохойдсон учраас Дуайт Ховард 1 тоглолтонд оролцох эрхээ хасуулсан. Тиймээс Филли талбай дээрээ Орландог амархан хожно гэж бодож байсан маань талаар болов. Тэд 1970 оноос хойш талбай дээрээ плей-оффын хамгийн муу хожигдлоо хүлээж, 2003 оноос хойш плей-оффын цувралд ялалт байгуулаагүй хэвээр үлдэж байна.

Филли цувралд 2:1-ээр хошуучилж байгаад 2 дахь улиралдаа дараалан хасагдлаа. Харин Мэжик сүүлийн 3 жил дараалан 2-р шатанд шалгарч байна. Дуайт болон Кортни Ли нар тоглоогүй ч Рашард Льюис багаа тэргүүлэн 29 оноо авсан бол Рафер Элстон 21 оноо, 10 оновчтой дамжуулалт хийж, Мэжикийн түүхэнд плей-оффт 20+ оноо, 10+ оновчтой дамжуулалт хийсэн 3 дахь тоглогч боллоо. Өмнө нь Пенни Хардуэй, Трэйси МакГрэйди нар  ийм амжилт үзүүлж байв.

“Мэжикийн нэг тоглогч бид Ховардгүй үед илүү сайн тоглодог. Бөмбөгний шилжилт хурдан байж, илүү хамтач тоглолт үзүүлдэг гэж хэлж байсан. Тэд өнөөдөр Ховардгүй байсан ч өмнөхөөсөө үнэхээр илүү тоглолоо” хэмээн Филлигийн Андре Миллер хэлжээ.

Филли ийнхүү завгүй зуныг эхлүүлж байна. Андре Миллер энэ зун чөлөөт агент болно. Мөн Т. ДиЛео  энэ улирлыг дуустал Филлигийн түр дасгалжуулагч байсан, тэгэхээр Филли дасгалжуулагчийн асуудлаа мөн шийдэх юм.

Хьюстон – Портленд – 92:74 (21:19, 31:18, 22:19, 18:20)
Х: Артест (27), Яо Мин (17 + 10 самбар), Брукс (13)
П: Олдридж (26), Рой (22), Аутло (9)
Цувралын харьцаа: 4-2

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

22 Сэтгэгдэл

  1. footgoool says:

    Yasan Portland-iig demjdeg ym uu aaan? Yagaad toim bichsengui be? Ongiroo nusgai batsaanuudiig harin today surgaj ogloo doo. Harin ch 4-0 hojih b.san ym.

    GD Star Rating
    loading...
  2. ganaa says:

    bulls celticsiin toglolt uneheer gaihaltai bsan. ugluunuus hoish uzeed ajlaasaa hotsorloo.za duusahnuu gehleer tsag sungaad. ray allen uneheer gaihaltai bsan. bullsiin zaluuchuud uneheer sain togloj bna. peirce suuld bagaa alsan shuu. shuud aldaa hiigeed zogsoohgui nemelttei aldaa hiigeed hashir toglogch gehed faktalsan shuu. ene tsuvral uneheer tasarhai bolj bna.KG ireh naidvar bgaa um bolov uu? medej bgaa hun bval heleed uguurei. hervee ireh bolomjtoi bol celtics bolomjgui bol BULLS hojson deer gej bodhiimdaa. za tegeed 7 dahi togloltiig huleej baiyadaa haluun um bolno doo.

    GD Star Rating
    loading...
  3. D-21 says:

    yooooy ene tsuvral naigui bnoo 7 toglolt deer KG irne bizde bag ni kusuulah geed bhad Coach ni negiig bodoo biz

    GD Star Rating
    loading...
  4. ZOLERDENE says:

    portland iig demjij baisiin yadiin. houston shig huja stilliin bag bol nba d baij taarahguishdee. NBA gedeg chini sagsan bumbugiin orgil, urlag, temtsel, deed zeregleliin baguud. ter dundaa playoff gedeg bol bulls celtic 2 shig gal gargasan togloltuud baih yostoi. Tegtel yaj bna teneg huja umsgultei teneg huja still tei maajig har laaznuud toirch zogschihood l shideed baidag. houston tracy baih ued arai gaigui baisiin. odoo bur avah yugui bolson. togloltiig ni uzheer shuud noir hurdeg. nba gedeg chini huja giin cba bish shuu dee. harin ene jil az ni taarch shine turshlagagui bagtai ehnii shatand togloloo. tuunees bish jil bolgon l UTAH-d nusaaraa hojigddog baisan biz dee. Odoo ta nar harj baigaarai Lakersd bur tumnii shivshig boltloo hojigdono. xaxaxaxa. ter muu artest odoo gudamjindaa zodoonoo hiigeed arhia uugaad yavj baihgui nba d uhsenee hiij bgaan boloo. 1 ayataihan dovtolgoo hiij chadahgui bainga l huja nar shig shideed zogsoj baihiin.

    GD Star Rating
    loading...
  5. JBUH says:

    haha ZOLERDENIIG demjij YAO MIN ERGUU dagz… shal teneg…

    GD Star Rating
    loading...
  6. crusader says:

    Sportnews.mn -ийхан Портландыг дэмждэг юм шиг байна тиймүү. Портлендийг хожигдсон тоглолтууд дээр ерөөсөө тойм бичсэнгүй зүгээр л онооны харьцааг бичээд л өнгөрөх юм. Би Хьюстонг 2004 оноос хойш дэмжиж байгаа. Цаашид ч дэмжих болно. Манайх угаасаа хожих нь тодорхой байсан шүүдээ. Яао Минд дургүй хүмүүс олон байдаг л даа Монголд. Угаасаа монголчууд хятадуудад дургүй. Тэгэхдээ та нар нэг юмыг сайн ойлгомоор юм. Ганц хүн дээр баг тогтдоггүй юм. Баг гэдэг чинь ганцхан хүн биш баг гэдэг бол өргөн ойлголт, олон тоглогчид нийлж байж багийг бүтээдэг юм. Ганц хятад тоглогчоор нь манай багийг хэтэрхий өөлөөд байна шүү хүмүүсээ.

    GD Star Rating
    loading...
  7. crusader says:

    Лейкэрсийг хожих нөөц, потенциал манай багт бий. Баттиер Кобиг сайн хамгаалаад, Артест, Брукс нар жигд сайн тоглолтоо үзүүлээд Вафер сэлгээнээс галзуу тоглолтоо үзүүлэх юм бол манайх Лейкэрсийг хожихыг үгүй гэх газаргүй.

    GD Star Rating
    loading...
  8. real says:

    yay chicago-boston alatsaj bna geech bulls odoo 1 hojil gehdee celticsiin talbaid hetsuu l dee .ene barag final shig toglolt bolj bna uu ugui yu

    GD Star Rating
    loading...
  9. otgoo says:

    suuliin shideltiig Ray allen hiih bsiin paul pierce gj t1 llr chadahgui bj bombogoo aldaj ntr allen suuliin shideltiig hiisen bol duustsan bh bsiin ene tsuwral

    GD Star Rating
    loading...
  10. Tselmeg says:

    Saihan medeelel baina. Portland-Houston-ii togloltiin toimiig oruulj amjaagui ym bgaa bizdee, ternees sportiin setguulch hun neg taliig barij bichne gej baihgui shd, Houston-ii fanuudee! Brooks, Artest, Scola, Yao bas Wafer bugd jigd togolj baisan. Ene Wafer-g FA-s avdag uneheer zuv songolt bolson (because of T-mac’s absence)! Ungursun zun New York Knicks-iin summer league-iin bagiin bureldehuund togolj baisan ch Wafer-g golood geree baiguulaagui tgd l orhichihson. Harj baihad tesrelttei bas shidelttei sain toglogch baina lee. Rick Adelman n ch tegeed zaluuchuudiig sain dasgaljuulj baigaa n Brooks-iin ymar PG bolsnoos l haragdaj bgaa bhgui yu. Portland sain bag hedii ch, play-off uur shuu gedgiig Rick Adelman & Rockets haruulchihlaa daa -)

    GD Star Rating
    loading...
  11. Tselmeg says:

    Bas niitleliin ner taalagdaj baina. “Where Overtime Happens”!

    GD Star Rating
    loading...
  12. storm says:

    Bos Bulls 2 negiigeen uzej bna aa goy goy ene chin l Playoff bizdee

    GD Star Rating
    loading...
  13. Tselmeg says:

    Tiim shuu Storm! Magadgui “The Greatest playoff series ever…” boloh tuuhen togloltuud ch yvagdaj baigaa ym biluu -) GM7-g tesen ydan huleej baina!

    GD Star Rating
    loading...
  14. The Mamba says:

    bos vs chi 2 arai l dendu alaltsaj bna shu soliormor yum iim l togloltig heden jil play off s hulej bsan shu de

    GD Star Rating
    loading...
  15. ZOLERDENE says:

    Houston Lakers iig hojino gej seruun zuudleed yahvee ho. teren shig ulgeriin yum baihgui. 1 dehiin ugluu ehnii toglolt bolno. “crusader” hugshuun bitgii alga bolchihooroi. ahtaigaa tsug bna shuu za yu. Ah ni tanai bagiig yag yaj togloj baigaag uildel bolgonoor ni bichnee.
    (S.Battier: “I can play, PEAK e”. ee sdaaaaaaa. ene bid 2 peak umsuud toglodog!!! chi ulaan fan ni yum chini ene reclam iig ni bodvol uzsen l bailgui. :) )

    GD Star Rating
    loading...
  16. crusader says:

    ZOLERDENE- ээ 1-рт би чамаас нээг их дүүсээд байх юм байхгүй байхаа. 2-рт би Лейкерсийг Хьюстон хожно гэж хэлээгүй хожих потенциал бий гэж хэлсэн шүү дээ. Tselmeg манай ирээдүйтэй SG Wafer-ийг их л магтсан байх чинь thanks хөгшөөн.

    GD Star Rating
    loading...
  17. purevee says:

    Bulls,Celtics 2 энэ 1 холио бантан шиг юм аа цэгцэлэхгүй хамаг амьтныг хөгжөөгөөд байж байх гэж. Хэрэв Kevin Garnett тоглосон бол ингэж холио бантан шиг юм болохгүй манай баг шууд хожих байсан юм даа. Гэхдээ энэ 1 холио бантан шиг юм-ийг 1-дэхийн өглөө нэмэлт цаг гэж заваарахгүй манай баг шийдчэх байх.Уг нь манай Ray Allen сайн тоглосон шүү

    GD Star Rating
    loading...
  18. purevee says:

    sportnews-iinhen ta nar euroleague-iin talaar medeelel bichij baigaach

    GD Star Rating
    loading...
  19. footgoool says:

    Portland sain bag boloh gej yvaa ym bilee yahav. Bi tedend durgui bish bur ansaardag ch ugui b.san ym. harin ene jil minii shuteen Shaq-d shavar haasan bolhoor ni l uzen ydaad b.gaa ym. Yu ch bolj b.san Shaq bol minii huvid 100 jild neg toroh gj.
    Jich harin ter Alldredj bil uu sain huu b.na lee shuu 1,2,3 gee l yg hiij b.na lee. Zov yvbal ireedui bii b.haa

    GD Star Rating
    loading...
  20. uuganaa says:

    Lamarcus Aldridge geechee. naad zaluu chin Chicago-d ochih bsang n Tyrus Thomas-r soligdson. Aldridge n dere bsan yumda. iluu tehniktei iluu tesrelttei togloj haragddag. Yun Thomas. ireeduid gyalalzah bhaa Portlandiin zaluus.

    GD Star Rating
    loading...
  21. Kobbbbbbbbbbbbb says:

    Housten ewgvi shvv Artest Battier 2 Etsegt gai bolno geed boddoo dhdee Kobe ah n bvgdiig zohitsuulchah baihaa Muusain peak-vvdiig hyamraanaa bid itgletei bna KG ah n argaggvil bvh tsag veiin leader power forward uudiin neg ymda Dirk Vnen heljee!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: