loading...
Хорь гаруй хоног завсарласны эцэст Европын сагсан бөмбөгийн хамгийн том лиг болох Евролигийн шигшээ тоглолтууд Германы Берлин хотноо эхэллээ. Хагас шигшээ тоглолтууд явагдаж өнгөрлөө. Хагас шигшээ
“Барселона” (Испани) – ЦСКА (ОХУ) – 78:82 (21:12, 15:20, 20:22, 22:28)
Б: Лакович (13), Наварро (13), Базиле (5), Д. Андерсен (24), Сантьяго (9); Васкес (6), Гримау (4), Ильясова (2), Бартон (2), Сада (0).
Ц: Холден (8), Лэнгдон (15), Хряпа (9 + 10 самбар), Смодиш (9), Э. Лорбек (8); Шишкаускас (29), Моррис (0), Каун (4), Зисис (0), Планинич (0).
Энэ жилийн Final Four сүүлийн 4 жил дараалан Шигшээ 4-т шалгарч буй ЦСКА, Испаний хамгийн шилдэг клуб Барселона нарын хооронд болж ЦСКА 82-78 хожсоноор эхэллээ. Берлиний О2 ордонод болж буй энэ тоглолтын баатраар Литвийн Шишкаускас тодорсон ба тэр 29 оноог багтаа нэмэрлэж түүнийхээ 18-ийг нь 4-р үед авчээ. Хуучин ЦСКА-ийн цэрэг Андерсен 24 оноо авсан ч хожиж чадсангүй.
“Олимпиакос” (Грек) – “Панатинаикос” (Грек) – 82:84 (21:27, 20:16, 22:23, 19:18)
О: Линн Грир (18), Вуйчич (14), Чилдресс (11).
П: Пекович (20), Батист (19), Ясикявичюс (18), Спанулис (18).
Грекийн хоёр багийн тулаан мөн сонирхолтой боллоо. Тун ширүүн өрсөлдөөний эцэст “ногоонууд” яллаа. Тэд ялснаар 2007 онд шигшээ тоглолтонд мөн хүч үзэж байсан ЦСКА-тай хүч үзэх эрхтэй болов. Тухай үед шигшээ тоглолтууд Афин хотноо болж Грекүүд 93-91-ээр хожиж байжээ. Харин өнгөрсөн жилийн аваргаар ЦСКА тодорч байсан.
Хүрэл медалийн төлөө тоглолт болон аваргын төлөө тоглолт 5 сарын 3-нд болно.
loading...




cska husnoo. harin finald arai l hetsuu bhaa.
loading...
cska chin eurodoo no1 sh dee
loading...
Aaaaa ewgvi shvv Cska hamagvi muu bvreldhvvntei bolchij P ch ewgvi bag shvv bvreldhvvn sain bna
loading...
cska shaachaasai.CsKa 3 jiliin umnu nuhursug togloltoor nba-iin los angeles clippers,sacramento king-iig hojij baisan.Aimar Go cska
loading...
sportnews-iinhen euroleague-iin medeelel bainga oruulj baigaarai.Thanks
loading...