loading...
Өнөөдөр плей-оффын 1 тоглолт боллоо. 5 тоглолтын дараах байдлаар 3:2-оор тэгүүлж байсан Атланта Хоукс өнөөдөр Майамид хожигдсоноор цувралын харьцаа 3:3 болж тэнцэж байна. Ийнхүү Дорнод бүсэд эхний шатны 2 цуврал 7 тоглолтоор шийдэгдэж боллоо.
“Майами” – “Атланта” – 98:72 (32:18, 19:24, 27:14, 20:16)
М: Уэйд – 41. Бисли – 22+15 самбар. Жеймс Жонс – 11.
А: Бибби – 20. Жо Жонсон – 13. Мюррей – 13.
Цувралын харьцаа – 3:3.
Майами талбай дээрээ хожигдож, плей-оффоос хасагдахыг хүссэнгүй, тоглолтын эхнээс л санаачилгыг бүрэн авч тоглосоор цувралыг тэнцүүлэв. 2 баг адилхан 3, 3 хожилцохдо дандаа илт давуу хожиж байна. Хэдий 7 дахь тоглолт гарч байгаа ч цуврал тийм ч өрсөлдөөнтэй болж байгаа гэж хэлэхэд хэцүү. Хит 3 тоглолтонд хожихдоо 15, 29, 26 онооны зөрүүгээр, Хоукс 3 тоглолтонд хожихдоо 26, 10, 15 онооны зөрүүгээр тус тус хожжээ.
Өнөөдрийн тоглолтонд Д. Уэйд 41 оноогоор багаа тэргүүлэв. Тэрээр плей-оффт 1500 оноо авсан 17 дахь тоглогч (одоо тоглож байгаа) боллоо. Мөн плей-оффт 5 дахь удаагаа 40-өөс дээш оноо авч байна. Одоо тоглож байгаа тоглогчдоос Шакил 12 удаа, Айверсон 10, Коби 6 удаа 40+ оноог плей-оффт авч байснаараа тэргүүлдэг юм байна. Мөн шинэ тоглогч Майкл Бисли 22 оноо, 15 самбараас авснаар плей-оффт 20+ оноо, 15+ самбараас авалт хийсэн Хитийн түүхэн дэх 3 дахь тоглогч болжээ. Шакил, Кэрон Батлер нар түүнээс өмнө нь ийм амжилт үзүүлж байсан байна.
Хит талбай дээрээ 2004 оноос хойш плей-оффт 25 хожиж 7 хожигдсон, Хоукс плей-оффт айлын талбайд хийсэн сүүлийн 14 тоглолтынхоо 13-т нь хожигдож байна.
Хоуксыг оноогоор тэргүүлсэн Майк Бибби эхний хагаст л 20 оноо аваад 2-р хагаст огт оноо аваагүй. Жо Жонсон, Жош Смит нар тун муу тоглосон. Ер нь Хоукс энэ тоглолтонд 37 хувийн оновчтой довтолсон бол хожсон Хит 47 хувьтай довтолжээ. Өнгөрсөн жил Хоукс эхний шатанд мөн 7 тоглолтонд Бостонд хожигдож байв.
Шийдвэрлэх 7 дахь тоглолт УБ-ын цагаар Даваа гаригт болно.
Харин маргааш Бостон – Чикагогийн 7 дахь тоглолт болно.
loading...






miami garnaa. clevlendiig hojnoooo zaluusaaa harj bgaarai boston KG irehgui bol chicagod hojigdson deeree. harin KG irvel tsaashaa yavnaaa.
loading...
heat hojino bas boston hojino
loading...
sonirholtoi l bolj bna daa
loading...
dolud garla ged moriton tsergudig barahgui e
loading...
Today Heat unen ilt davuu togloson…Onoodor manai Free throw-uud ih onovchtoi bolj bailaa…Keep going Guys..I belive in u guys!
loading...
mar bulls iig demjneee
loading...
wade mini hicheegerei
loading...
olon doloon yum nurshaad yahaw de. margaash Chicago-g demjinee. harin nuguudur Miami-g demjine.
loading...
chikago hasagdchihlaa hairan um yg ni ih demjij baisan ch onoodor daanch yawsanguie. margaash miami l garchaasai ehnii hagast l sain hicheegeed toglchyyl atlantagiihan setgeleer uneed shataad baihgui bolchidog um baina lee.ehnii uedee l wade hicheegeed joohon tasarchyyl bolno doo margaash harjil baihaas tegehdee yadjiihad ailiin talbai deer shdee.
ochigdoriin togloltond onil yaagaad togloogui um boloo margaash togloh um boluu?
loading...
oneal tolgoi ni ergesen gesen, margaash toglono gesen miami garna shvv wade gogogogogogo
loading...
tarhi ni hodolson geech O’Neal-n tarhi ni hodolson ok. togloi ni ergesen ntr lol
loading...