Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, МССХ » AIPS конгресс удирдлагын багаа сонголоо

GD Star Rating
loading...

header

Италийн Милан хотноо хуралдаж буй AIPS-ийн конгресс өчигдөр хуралдаанаар Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч нарыг сонгожээ. Саналыг электрон хэлбэрээр авсан нь мөн нэг онцлог байлаа. 

110 орны төлөөлөгч санал хураалтанд оролцож дараах хүмүүсийг дэд ерөнхийлөгчөөр сонгосон байна.

Лайма Янусоните (Литва), Константин Веринокос (Грек), Файзал Аль Канай (Кукейт), Николай Долгополов (ОХУ), Манучер Занди (Иран) нарыг сонгожээ. Хүүчин бүрэлдэхүүн бараг тэр чигээрээ улиран сонгогдсон бөгөөд Грекийн төлөөлөгч шинээр орж иржээ.

computerУдирдах зөвлөлийн гишүүдээр: Мохаммад Аль Малки (Катар), Эммануэль Фантанеану (Румын), Жан Хайфен (Хятад – шинээр), Эвилен Ватта (Кени – шинээр), Адольф Инги Эрлингссон (Исланд – шинээр),  Митчел Оби (Нигери), Дешо Добор (Унгар – шинээр), Раул Гарсиа Салгуэро (Мексик – шинээр).

AIPS-ийн ерөнхийлөгчөөр Жанни Мерло (Итали), тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Есат Ейлмэр (Турк), санхүүчээр Хорхе Рибейро (Португаль) нар улиран сонгогджээ. Энэ гурван албан тушаалд тэдэнтэй өрсөлдөх хүн гарсангүй.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: