loading...
Германы Штутгарт хотноо 4 сарын 27-нд эхэлсэн WTA турын нэг болох ”Порше гран при” өндөрлөхөд ганцхан хоног үлдлээ. Одоогийн байдлаар шигшээ тоглолтонд Светла́на Кузнецо́ва шалгараад байгаа ба тэрээр хагас шигшээд нутаг нэгт Дементьеваг хоёр сетэд 6-4 6-2-оор буулган авсан аж. Энэ ялалтынхаа дараа Светлана ”Хүнд тоглолт боллоо. Ер нь өрсөлдөгчийнхөө алдааг ашиглаж өөртөө давуу байдал үүсгэх төлөвлөгөөтэй тоглосон. Финалд шалгарсандаа баяртай байна” гэжээ. 2009 гарснаас хойш Кузнецо́ва ганцаарчилсан төрөлд дорвитой амжилт гаргаагүй байгаа тул энэ тэмцээнд түрүүлбэл анхных нь түрүү болох аж. Хагас шигшээн нөгөө хос болох Динара Сафина (ОХУ)-Флавиа Пенетта (Итали) нарын тоглолт хараахан эхлээгүй байна. Өдгөө 27 настай Пенеттагийн хувьд карьерийн оргил амжилтаа өнгөрсөн жилийн US open-д үзүүлж их шөвөгт шалгарч байсан. Гэхдээ тэрээр тэмцээний их шөвөгт Елена Янковичийг буулган авсан учир Динарад чамгүй эсэргүүцэл үзүүлэх нь ойлгомжтой.
***
Энэ хооронд Италийн нийслэл Ромд ширүүхэн тулаанууд үргэлжилж байна. Ром Мастерсийн хагас шигшээд Надаль-Ф.Гонзалез , Федерер-Жокович гэсэн сонирхолтой учраанууд таарснаас Новак хамгийн түрүүнд финалын эрхээ халаасалсан байна. Тэрээр Рожерийг 3 сетэд 4-6 6-3 6-3-аар буулган авснаар өнгөрсөн оны аваргаа хамгаалах боломжтой болсон аж. Жокович он гарснаас хойш Надальтай хэд хэдэн удаа учраа таарсан ч ганц ч ялж чадаагүй байгаа. Тиймээс финалд Испани эртэй дахин тоглохыг хүсэж буй нь лавтай. Надаль өмнө нь 2005-2007 оны хооронд гурван жил дараалан Ромд аваргалж байсан бөгөөд өнгөрсөн жил нутаг нэгт Хуан Карлос Феррерод ялагдсанаар дөрвөн жил дараалан түрүүлэх хүслээ гүйцэлдүүлж чадаагүй юм.
Эрэгтэй хос төрлийн финалд Америкийн ихэр ах дүүс Майк, Боб Райн нар Даниел Нестер (Канад), Недад Зимонич (Серби) хоёртой тоглохоор болжээ. Өнгөрсөн жилийн финалд ч эдгээр хосууд учраа таарч байсан ба 3–6, 6–4, 10–8-аар Америкийн ах дүүс ялж байсан аж.
loading...




taalagdlaa goe medee bn
loading...