loading...
Испани орныг байтугай дэлхий нийтийг тэр чигт нь хоёр талцуулж чаддаг хөлбөмбөгийн агуу өрсөлдөөн болох “Эль Классико”-н ээлжит нэгэн гайхалтай тулаан өнгөрсөн шөнө Мадридийн Сантьяог Бернабеу цэнгэлдэхэд явагдлаа. Энэ хоёр багийн тулаан эртнээс ширүүн болсоор ирснийг ч хэлэх үү, дээр нь лигийн титмийн төлөөх тэмцэл уг тоглолтыг улам хурцалж байлаа. Тоглолтын өмнө ихэнхи мэргэжилтнүүд Барсагийн форм хэдий гайхалтай байгаа ч Реал талбай дээрээ тоглож байгаа учир ядаж тэнцээ зулгаах байх гэж найдаж байсан ч Эзэн хааны баг өөрсдөд нь итгэж байсан олон сая хүний итгэлийг хөсөрдүүллээ. Тодруулбал эхний үед л тэд Сантьяго Бернабеу цайзаа ”босогчдод” эзлүүлсэн юм. Тоглолт эхлээд 13 дахь минут өнгөрч байхад Гонзало Игуайн жигүүрээс өгсөн дамжуулалтыг мөргөж тоог нээсэн ч Барсачууд тэвдэж сандарсангүй, ээлж дараалсан довтолгооноор Касильясийн хаалгыг бөмбөгдсөөр 17, 20, 35 дахь минутад дараалан гурван гоол оруулж чадсан юм .Каталоны багийн гол хөдөлгүүр болсон Лео Месси эдгээр гоолуудын гол дүрийг бүтээсэн бөгөөд эхний гоолын дамжуулалтыг өгч, гурав дахийг нь өөрөө оруулжээ. Гэвч түүний шоу үүгээр дуусах болоогүй байж. Хоёрдугаар хагасын 74′ дэх минутад Лео хамаг найдвараа барсан Реалын хамгаалагчдаар ”тохуурхаж” тоог дахин холдуулсан байна. Түүний гоолоос 20 минутын өмнө Анри мөн Мадридчуудаар тоглоод амжсан. Ингээд Реалын фенүүд цэнгэлдэхийг орхин явж байсан үе буюу 82 дахь минутад залуу хамгаалагч Пике тоглолтын эцсийн цэгийг тавьснаар Пепээр удирдуулсан Каталоны арми Мадридыг бүрэн эзэлж ялалтын тугаа мандууллаа.
Энэ тоглолтын дараагаар хоёр багийн онооны зөрүү 7 болж холдсон учир Барса 19 дэx лигийн титмээ хүртэх нь бараг тодорхой боллоо. Тэртээ 1974 онд Иохан Круйф тэргүүтэй Барса, Реалыг талбайд нь 5: 0-оор ялж байсан бөгөөд энэ удаагийн ялалт нь Каталончуудын Сантьягод байгуулсан хамгийн том хожил болж байна. Сонирхуулахад ”Эль Классико”-н түүхэнд хамгийн олон гоолтой тоглолт 1935.2.3нд болж байжээ. Сантьяго Бернабеуд болсон уг тоглолтонд Реал өрсөлдөгчдөө 8 : 2-оор ялж байсан аж. Мөн хожим 1943 оны 1 сарын 10-нд хоёр баг 5 : 5-аар тэнцэж байсан байна.
Реал 2 : 6 Барселона (13′ Игуйан, 56′ Рамос), (17′ 58′ Анри, 20′ Пуйоль, 35′ 74′ Месси, 82′ Пике)
Реал : Касильяс, Рамос (71′ Ван дер Ваарт), Каннаваро, Метзелдер, Габриел Хайнц, Роббен (78′ Хави Гарсиа) , Лассана Диарра, Гаго,Игуайн, Марсело (60′ Хунтелар), Раул
Барселона : Валдес, Алвес, Пике, Пуйоль, Абидал, Туре (85′ Бускутс), Чави, Иниеста (85′ Бояан), Анри (61′ Кэйта), Это’о, Месси




loading...




Barsaa ugaasaa hamgiin shildeg ni shuu dee. ta nar REAL-iig CHELSEA-giin erleg gej medehuu? BARSAA REAL-iig ingej baigaa yum chini CHELSEA-iig bur neree martatlan hachin bolgoh bailgui dee? CHELSEA-feenuud hartsgaagaarai za yu!
loading...
BARCELONA=MILAN+ARSENAL+CHELSEA+MANCHISTER UNITED
loading...