Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Сумо » Sumo news

GD Star Rating
loading...

http://www.sumotalk.com/n9mitwedding.jpgОзеки Котомицүки өнгөрсөн Лхагва гарагт Токио зочид буудалд хуримын ёслолоо хийлээ. Түүний сүйт бүсгүйг Мэй гэдэг бөгөөд хосууд өнгөрсөн гурван сард Айки  хэмээх охинтой болсон  аж.  Түүний хуриманд ойролцогоор 600 гаруй зочид ирсний дотор улстөрчид, жүжигчид зэрэг олны танил хүмүүс олон байлаа. Мөн Ёкозуна Асашёрюү тэргүүтэй сумочид ирж Котомицүкид баяр хүргэсэн байна. Озеки хүрэлцэн ирсэн хүмүүст хандаж ”Энэ өдөр миний амьдралын хамгийн баярт үйл явдал тохиож байна. Удахгүй эхлэх башёд гэр бүлийнхээ төлөө улам хичээж барилдаж озеко цолоо хадгалахыг хичээнэ’ гэжээ.

***

Өнгөрсөн Лхагва гаригт буюу 29-нд  Сумогийн холбооноос бөхчүүдийн нээлттэй бэлтгэлийг Риогоку Кокугикан ордонд зохион байгууллаа. Уг барилдааныг Ёкозунагийн зөвлөл болон Сумогийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдэд хүндэтгэл үзүүлэн жил бүрийн Нацү башёгийн өмнө зохион байгуулдаг бөгөөд Ёкозуна, Озеки нарын том цолтой бөхчүүд голлон оролцдог. Асашёрюү аварга Комүсүби Какүрюу, Точиозан нартай нийт найман удаа тулж ёри-кири мэхээр бүгдэд нь давжээ. Харин Ёкозуна Хакухо 11 барилдаан хийснээс 8 ялж Котоошюү озекид  ёри-кири  мэхээр хоёр ялагдсан байна. Барилдаан дууссаны дараа Аса аварга Ёкозунагийн зөвлөлийн гишүүн http://www.sumotalk.com/n9asadate1.jpgМакико Учидате дээр очиж ”Таныг ирсэнд маш их баяртай байна. Бие тань сайжирсан уу” хэмээн найрсаг үг хэлж тэвэрсэн нь олны анхаарлыг нилээдгүй татжээ. Ёкозунагийн зөвлөлийн гишүүн уг бүсгүй нэг хэсэг их аваргын тухай таагүй нийтлэл бичиж байсан бөгөөд саяхан зүрхний өвчнөөс болж бие нь муудан эмнэлэгт хэвтэж байгаад гарч ирсэн аж.

***

Чиотайкай озеки саяхан Изуцу, Токисуказе дэвжээнд зочлон Нацү башёгийн бэлтгэлээ хийлээ. Тэрээр Какүрюү, Тоёоношима хоёртай 9 удаа барилдсанаас 3 давж зургаад нь унасан бөгөөд бусад барилдаанаа залуу бөхчүүдтэй хийсэн аж. Сэтгүүлчид түүнээс яагаад ийм тааруу байгааг нь асуухад ”Битгий намайг дагаад бай” хэмээн уцаарлангуй хариулсан гэнэ. Өнгөрсөн Хару башёд Чиотайкай  хавиргаа бэртээж тааруухан амжилт үзүүлсэн. Хэрвээ Нацү башё эхлэхээс өмнө бэртлээ бүрэн эдгээж чадахгүй бол 50-н хувийн амжилтаа үзүүлэх магадлал бага байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

***

http://www.sumotalk.com/n9copmask.jpgДэлхий нийтийг цочроогоод байгаа гахайн ханиад өвчин сумочдыг ч бэлэн байдалд оруулжээ. Асашёрюү аваргыг өчигдөр Дайноуми дэвжээнд бэлтгэл хийснийх нь дараа энэ талаар асуухад ”Телевиз радиогоор өдөр болгон мэдээлэл авч байгаа болохоор болгоомжтой байгаа. Ямар ч байсан гараа байнга угааж, өрөөгөө чийгшүүлэх зэрэг наад захын урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг туслахууддаа хэлсэн” гэжээ. 2002 онд Шувууны ханиад буюу SARS дэлгэрч байхад Аса аварга монгол руу 3,000 ширхэг маск илгээж байсныг та бүхэн санаж байгаа байх.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. Man U says:

    manai asa ch uhaantai bna shuu. ih zov harizsan yum shig sanagdlaa

    GD Star Rating
    loading...
  2. Baagii says:

    ASa-daa hairtai shu mGLchuud bugd l Bidnii baharhal daan ch jaahan tanhai gdg bizde

    GD Star Rating
    loading...
  3. Chimed says:

    mongol hun Bileg tanhai baidgiim.Odoo harin tiim hun hovor bolson.Tsus ni buzartaj,gen ni gulug jungaa,solongos,kazakaar sevtsen yum chini arga ch ugui shdee.

    GD Star Rating
    loading...
  4. messi says:

    hajuunaas n harahad ch uneheer sxan hun bdiin bna le.
    manai boss shu de

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: