loading...
Өнөөдөр плей-оффын эхний шат дуусаж, бүсийн хагас шигшээ тоглолт эхэллээ.
“Атланта” – “Майами” – 91:78 (20:18, 29:18, 19:16, 23:26)
А: Джо Джонсон – 27. Жош Смит – 21 + 9 самбар. Ф. Мюррей – 15.
М: Уэйд – 31. Бисли – 17. Хаслэм – 14 + 13 самбар.
Цувралын харьцаа – 4:3.
Дорнод бүсийн хагас шигшээд үлдсэн 4 дэх баг нь Атланта Хоукс боллоо. Өнгөрсөн жил эхний шатанд Бостонд 3:4-өөр хожигдож байсан Хоукс энэ улирлын тоглолтонд үзүүлсэн амжилтаараа бүсдээ 4-т бичигдэж, плей-оффийн эхний шатанд талбай дээрээ олон тоглолт хийх эрхтэй болсон. Энэ байдал нь өнөөдрийн 7 дахь тоглолтонд хэрэг болж, Дуэйн Уэйд тэргүүтэй Майами Хитийг тоглолтын эхнээс давамгайлсаар буулгаж 91:78 харьцаагаар буулгаж авлаа. Ийнхүү Хоукс 1999 оноос хойш анх удаа плей-оффын цувралд хожлоо. Харин 1961 оноос хойш анх удаа плей-оффын шийдвэрлэх 7 тоглолтонд хожсон байна. 1999 онд Хоукс эхний шатанд Детройтыг 3:2-оор хожоод дараагийн шатанд Никст 4:0-ээр хожигдож байж. Харин тэр жилээс хойш 9 улирал дараалан хожлын тоо нь хожигдлоосоо илүү гарсны эцэст энэ улиралд 47-35 амжилт үзүүлсэн юм.
Хитийн хувьд өнгөрсөн улиралд ердөө 15 хожиж, 17 хожигдож байсан бол энэ улиралд 43 хожиж, плей-оффт 7 тоглолт хийсэн нь тэд хэрхэн сайжирсныг илтгэнэ. Мөн Дуйэн Уэйд энэ улиралд гэмтэл бэртлээс хол байж чадсан, улирлын тоглолтыг дундаж оноогоор анх удаа тэргүүлж үзлээ. Гэхдээ сүүлийн 8 улирлын онооны аваргуудын 7 нь тухайн плей-оффынхоо эхний шатнаас хасагдаад байна.
Хитийн өнөөдөр авсан 78 оноо нь лигийн түүхэнд довтолгооны 24 цагийн дүрэмтэй болсноос хойш шийдвэрлэх 7 дахь тоглолтонд авсан 6 дахь бага оноо боллоо.
Ер нь цуврал 7 тоглолтоор дууссан ч сонирхолтой болсон гэхэд хэцүү. Багууд хожих бүртээ дандаа 10 онооны илүүтэй хожиж байсан нь плей-оффын түүхэнд 7 тоглолт гарсан цувралуудын хувьд 2 дахь тохиолдол юм байна.
Атланта 2-р шатанд энэ улирлын манлай баг Кливленд Кавальерстэй тоглоно.
Конференцийн хагас шигшээ тоглолт:
“Денвер” – “Даллас” – 109:95 (16:24, 35:23, 31:28, 27:20)
Ден: Нене – 24. К. Энтони – 23. Жи. Ар. Смит – 15.
Дал: Новицки – 28 + 10 самбар. Жош Ховард – 15. Кидд – 15. Ж. Терри – 15.
Цувралын харьцаа: 1-0
Конференцийн хагас шигшээ тоглолт Денвер – Даллас багуудын тоглолтоор эхэллээ. Өмнөх шатыг түүртэлгүй давсан 2 багийн тоглолтонд Денвер түүртэлгүй хожлоо. Даллас өнөөдөр 20 удаа бөмбөгөө алдаж таслуулсан нь тэдний хэр зэрэг хариуцлагагүй тоглосныг илтгэнэ. Лигийн хамгийн туршлагатай тоглогчдын нэг Жейсон Кидд гэхэд л ганцаараа 8 удаа бөмбөгөө алдаж таслуулжээ. Кидд уг нь эхний шатанд нийтдээ 3-хан удаа бөмбөгөө алдаж байсан юм. Ер нь ч Даллас плей-оффт өрсөлдөгчийнхөө талбайд хийсэн сүүлийн 13 тоглолтын 11-т нь хожигдоод байна.
Денверийг Нене 24 оноогоор тэргүүлсэн нь 1994 оны плей-оффт Дикембе Мутомбо 20 оноо авч байснаас хойш анх удаа Денверийн төвийн тоглогч плей-оффт 20+ оноо авсан тохиолдол болжээ. Мөн Кармело Энтони 23 оноо авахдаа 10 довтолж, 7-г нь амжилттай болгосон нь түүний плей-оффт үзүүлж байсан хамгийн өндөр шидэлтийн хувьтай тоглолт болсон байна.
“Довтолгоо сайн байсан. Гэхдээ хамгаалалт маш сайн байсан” хэмээн Наггетсийн дасгалжуулагч Жорж Карл хэлжээ.
Дашрамд дурдахад Наггетсийн сагсан бөмбөг хариуцсан захирал Марк Уоркинтин энэ улирлын ҮСБХ-ны шилдэг “босс” болсон байна.
loading...






sdaaa gej miami bhgui ontsgui bolchloo. odoo atlanta clevlended shuurduulen shdee
loading...
Go Denver go Melo
loading...
miami hojigdsoniig es tootsvol goyo playoofs bolj baina
loading...
Nowitizki chi chadnaa conference-iin finald uldene shuu
loading...
Denver Dallasiig tuvugguihen hojichih bhaa.
loading...
Денвер зовохгүй хожно гэж хэсэн биздээ. Новицкиг сайн барчихад л болно. Өчигдөрч 1 2 р үед Новицки,Ховард 2 алах гэж байналээ шүү. Гэхдээ Денвер бол Денвершүүдээ. Ховард яг бэртэх гэж байсаншүү. Тэгсэн бол нэрэнд сэвтэй хожил болох байлаа. Дараа нь хүмүүс Ховард бэртцэн байсан учраас хожигдлоо гээд ярышдээ. 3,4 р үед Мело аймар байсан. Бас Нене сайн довтолж байналээ. Далласыг Хорнетсийн адил бас 4-1 ээр буулгаж авна гэж бодож байна. Одоо ЛАЛ-ХОУ тоглож байна. ХОУ хожиж байшдээ.
loading...
За би хэлсэн шүү дээ. Манай Хьюстон Лейкерсийг талбай дээр нь 100-92 -оор хожлоо. Багийн тоглолт, чөлөөт шидэлтийн хувь шийдлэрлэх мөчид оноо авалтаар манайх Лейкерсээс илүү байна лээ. Цувралын харьцаа 1-0 Хьюстон тэргүүлж байна. Лейкерсийн фэнүүдэд хүнд цохилт өглөөдөө манайхан. Кобиг сайн барьчихад л өөр гойд тоглогч Лейкерст үнэхээр байхгүй нь өнөөдрийн тоглолтоос харагдлаа.
loading...