Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Талбайн теннис » Дахиад л Надаль

GD Star Rating
loading...

http://img.skysports.com/09/05/800x600/rafaelnadal_2248311.jpgРафаел Надаль өнөө цагийн хамгийн шилдэг теннисчин гэдгээ дахин нотолж Ром Мастерст аваргаллаа. Тэрээр хагас шигшээд Чилийн Фернандо Гонзалезийг хоёр сетэд 6-3 6-3-аар буулган авсан бөгөөд  финалд Сербийн Новак Жоковичийг мөн л хоёр сетэд 7-6 6-2-оор ялсан аж. 2009 он гарснаас хойш Рафа ийнхүү тав дахь тэмцээндээ аваргалж байгаа ба ATP-ийн тур тэмцээнүүдэд 38-3 гэсэн гайхалтай амжилтыг үзүүлээд байгаа. Мөн шороон талбайд 30 тоглолт дараалан ялсан амжилтыг нь дурьдах нь илүүц биз. Тэрээр финалд ялсныхаа дараа ”Ром мастерс бол миний хувьд тун чухал тэмцээн. Тиймээс энд дахин аваргалсандаа маш их баяртай байна. Ирэх жил ч гэсэн энэ амжилтаа давтана гэж найдаж байгаа. Мөн өрсөлдөгч Новактаа ч баяр хүргэх нь зүйтэй байх” гэсэн байна. Сонирхуулахад 60 гаран жилийн настай Ром Мастерсийн түүхэнд эрэгтэй ганцаарчилсан төрөлд хамгийн олон түрүүлсэн тамирчнаар Рафа шалгарсан бөгөөд тэрээр өмнө нь 2005, 2006, 2007 онуудад энэ тэмцээнд магнайлж байсан . Харин эмэгтэй ганцаарчилсан төрлийн хувьд энэ хэргэмийг алдарт Крис Эверт 5 түрүүтэйгээр эзэмшдэг. (1974, 1975, 1980, 1981, 1982)

Тэмцээний эрэгтэй хос төрлийн аваргаар Даниел Нестер (Канад), Ненад Земонич (Серби) нар тодорсон байна. Тэд шигшээ тоглолтонд Америкийн ихэр ах дүүс Боб, Райн Брайн нарыг 7-6 6-3-аар буулган авсан аж.

Ром мастерсийн эмэгтэй хос болон ганцаарчилсан төрлийн тоглолтууд хараахан эхлээгүй байна.

Ирэх долоо хоногт АТP-н шинэчилсэн чансаа гарах бөгөөд Сербийн Новак Жокович Надальд ялагдсанаар дөрөвдүгээр байр луу ухрах нь тодорхой болсон байна. Түүний байрыг Их Британий залуу теннисчин Энди Мюррэй орлох аж. Өмнө нь Их Британиас чансааны эхний гуравт орж байсан теннисчин байгаагүй мэргэжилтнүүд үүнийг нилээд том үйл явдалд тооцож буй аж.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Man U says:

    nadal nadal. tuunii noerhol. oiriin 2jildee lav urgeljleh bhaa.

    GD Star Rating
    loading...
  2. Totti says:

    gaihaltai yumaa Rafael Nadal

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: