Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг » Ла Лигийн 34-р тойргийн тойм

GD Star Rating
loading...

Испаний Ла Лигийн 34-р тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа. Энэ тойргийн гол тоглолт буюу “Эл Класико”-д Барса хожсон талаар бид мэдээлсэн.

la_liga_logo

Ингэснээр Барса 85 оноотой болж байна. Өнгөрсөн улиралд Бернд Шустерийн удирдсан Реал Мадрид аваргалахдаа 27 хожиж, нийт 85 оноо цуглуулж байсан нь Ла Лигт 20 баг тоглох болсноос хойшхи дээд амжилт юм. Харин Барса 34 тойргийн дараах байдлаар ийм амжилттай байгаа бөгөөд тэдэнд дахин 4 тоглолт дутуу болохоор дээд амжилт шинэчлэгдэх нь гарцаагүй биз.

Харин Ла Лигийн бүх үеийн дээд амжилтыг 1996-97 оны улиралд Фабио Капеллогийн удирдсан Реал 92 оноо авч тогтоож байжээ. Гэхдээ тэр үед лиг 22 багтай, 1 баг 42 тоглолт хийдэг байв. Хэдий одоо 20 багтай, 1 баг 38 тоглолт хийж байгаа ч энэ улиралд Барса 92 онооны босгыг давахыг ч үгүйсгэхгүй юм.

Энэ тойрогт Вилльяреал өөрийн талбайдаа сүүлийн хэдэн тойрогт “унтсан” Севильяг хүлээн аван тоглож, 0:2-оор хожигдлоо. Ингэснээр Севилья 4-р байранд бичигдэж байгаа багаас 4 онооны давуутай үлдлээ. Харин Вилльяреал чухал тоглолтонд хожиж чадаагүйн улмаас 6-р байранд үлдэв.

Айлын талбайд хийсэн сүүлийн 5 тоглолтынхоо 4-т хожоод байсан Малага энэ тойрогт Ла Лигийн сүүл мушгиж байгаа Нумансигийн талбайд зочилж хожигдлоо. Хэрэв Малага энэ тойрогт хожсон бол 4-р байранд бичигдэж байгаа Валенсигаас ердөө 2 онооны дутуу болох байсан бөгөөд эв нь таарвал ирэх жилийн Аваргуудын лигт ч тоосоо өргөхийг үгүйсгэхээргүй болох байв. Одоо Малага 51 оноотой, хүснэгтийн 8-д бичигдэж байна. Гэхдээ л эхний 4-т орж Аваргуудын лигийн эрх авах, байг гэхэд ирэх улирлын УЕФА-ын цомд оролцох найдвар тэдэнд байсаар байна.

Алмериа өөрийн талбайдаа хийсэн сүүлийн 3 тоглолтонд хожоод байсан ч өрсөлдөгчийнхөө талбайд улирлын эхний тойрогт А. Бильбаог хожсоноос хойш 1 ч хожоогүй байв. Харин энэ тойрогт тэд Расингийг хожсоноор энэ цувралаа нэг юм зогсоосон юм. Алмериа 10-т, Расинг 13-т бичигдэж байна.

Рекреативо сүүлийн 8 тоглолтноос ганц оноо, сүүлийн 13 тоглолтноос ганц хожил аваад байсны эцэст энэ тойрогт Осасунаг талбайд нь хожлоо. Гэхдээ тэд 19-р байранд хэвээрээ. Харин Осасуна Ла Лигээс хасагдах 18-р байрнаас ердөө 2 онооны зөрүүтэй болов. Ядаж тэд сүүлийн 4 тоглолтоо Хетафе, Севилья, Барселона, Реалтай хийх байдаг.

Депортиво Вальядолидыг хожсоноор ирэх улиралд Евро цомын тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөх багуудын тоонд хэвээр үлдэв. Депор сүүлийн 3 тоглолтныхоо 2-т нь хожиж, 1-т нь тэнцжээ. Тэд 53 оноотой, 4-р байрны багаас 3 оноо дутуу 7-д бичигдэж байна.

Спортинг 18 байрнаас дээшлэх том боломжоо энэ тойрогт алдлаа. Талбай дээрээ А. Бильбаог хүлээн аван тоглож, 61 дэх минутанд гоол хийн тоглолтыг тэргүүлж байсан ч сүүлчийн минутанд тэнцээний гоол алдсанаар 3 оноо авч чадсангүй. Ингэснээр Спортинг 34 тоглолтын дараа 34 оноотой, 18-р байранд хэвээр үлдэв.

Райо Валлекано, Реал Мадрид Б багуудыг удирдаж байсан Испаний шигшээгийн тоглогч асан Мичел өнгөрсөн долоо хоногийн эхээр Виктор Мунозоос Хетафегийн дасгалжуулагчийн албыг аваад байсан. Түүний эхний тоглоллт 34-р тойрогт Малльоркагийн эсрэг болсон ч сүүлийн 9 тоглолтныхоо 7-д нь хожигдсон Хетафе мөн л хожигдлоо. Барса, Реалын эсрэг маш сайн тоглож байсан хаалгач Стойкович энэ тоглолтонд багаа хөөдсөн гэж хэлж болно. Харин Малльорка сүүлийн 5 тоглолтноос 13 дахь оноогоо авлаа.

256356_33_preview

Эспаньол 5 долоо хоног Ла Лигээс хасагдах 3 багийн нэг явсан ч сүүлийн хэдэн тойрогт сайн тоглож, байраа үлэмж ахиулаад байсан бол энэ удаа Аваргуудын лигийн эрх бүхий 4-р байраа хадгалахаар хариуцлагатай тоглож байгаа Валенсиг талбай дээрээ 3:0-ээр бут ниргэлээ. Тэд сүүлийн 6 тоглолтноос 16 дахь оноогоо авч байгаа нь энэ. Мөн эдгээр тоглолтууддаа хаалгандаа ердөө ганц гоол алджээ. Эспаньол 38 оноотой 14-р байранд бичигдэж байна. Харин Валенси хожсон бол 4-р байраа нэлээн баталгаатай болгох боломжтой байсан ч хожигдсоноор удаах багаасаа ердөө ганц онооны давуутай үлдэв. Хэрэв Вилльреал энэ тойрогт хожсон бол Валенси 4-р байраа алдах байлаа.

Диого Форланы гялалзсан тоглолт Атлетико Мадридад хожил авчирлаа. Форлан сүүлийн 4 тоглолтонд 5 дахь гоолоо оруулж байна. Тэд ийн Валенсигаас ердөө 1 онооны дутуу, 5-р байранд бичигдэж эхэллээ.
34-р тойргийн тоглолтуудын дүн:

Бетис – Атлетико 0:2

Гоол: Форлан, 14, 89
Бетис: Рикардо, Хуанито, Мелли, Вега, Нельсон, Капи, Канас (Одонкор, 83), Оливейра, Эмана (Ривера, 83), Гонсалес, Хуанма (Эду, 24)
Атлетико: Франко, Уйфалуши, Переа, Перниа, Хейтинга, Гарсия, Ассунсао, Банега (Синама-Понголь, 54), Куэвас (Гарсия, 77), Родригес (Агуэро, 74), Форлан

Эспаньол – Валенсия 3:0

Гоол: Роман, 66; Пареха, 82; Нене, 90-пен
Эспаньол: Камени, Пареха, Харке, Торрес, Санчес, Хуртадо, Де Ла Пенья, Нене, Гарсия, Алонсо (Роман, 63), Тамудо (Каллехон, 82)
Валенси: Сезар, Мадуро (Висенте, 78), Албиол, Алексис, Мигель, Бараха (Морьентес, 78), Марчена, Вилья, Силва, Мата, Хоакин (Пабло, 72)

Осасуна – Рекреативо 1:2

Гоол: Пандиани, 26 – Мартин, 81; Моррис, 90
Осасуна: Роберто, Фланьо, Сержио, Монреал, Аспиликуэта, Некоунам, Пуньял (Вадосц, 81), Пандиани (Делпорте, 87), Шоаэи, Пласил, Хуанфран (Хосетксо, 58)
Рекреативо: Риесго, Арзо, Моррис, Торнавака, Бузон (Мартин, 78), Барбер (Гуэрреро, 61), Фуэго, Колунга, Васкес, Сиси (Майдана, 68), Камуньяс

Депортиво – Вальядолид 1:0

Гоол: Нуиуи, 7
Депортиво: Арансубия, Зе Кастро, Колотто, Касмирски, Пабло, Родригес, Сержио, Бодипо (Верду, 51), Нуиуи, Гуардадо (Кристиан, 84), Алварес (Рики, 65)
Вальядолид: Асеньо, Беа, Прието, Маркос (Санчес, 81), Бараха, Борха (Олдони, 84), Рубио, Огбече, Каноббио, Медуньянин (Виктор, 75), Леон

Мальорка – Хетафе 2:1

Гоол: Хурадо, 9; Адуриз, 68 – Наварро, 46-авт
Мальорка: Лукс, Нуньес, Наварро, Хосеми, Скалони, Сантана (Суарес, 62), Луис Марти, Аранго (Кейта, 62), Варела, Адуриз (Вебо, 89), Хурадо
Хетафе: Стойкович, Кас, Диас, Лихт (Уче, 71), Кортес, Полански (Контра, 83), Каскуэро, Мартинес, Гранеро, Солдадо, Албин (Ману, 60)

Расинг – Альмериа 0:2

Гоол: Хуан Ортис, 3, 13
Расинг: Колторти, Маркано, Моратон (Феррес, 81), Сепси (Бедиа, 45), Пиниллос, Колса (Серрано, 45), Расен, Морал, Мунитис, Зигич, Чите
Альмериа: Эстебан, Акасьете, Чико, Мане, Бруно, Сориано, Хуанито, Негредо (Москуэра, 68), Уче (Солари, 88), Нието (Хозе Ортис, 71), Хуан Ортис

Спортинг Х – Атлетик 1:1

Гоол: Билич, 61 – Аморебьета, 90
Спортинг Х: Пичу, Сото, Джерард, Анжел, Састре, Мичел, Камачо, Хименес (Матабуэна, 88), Кармело (Моран, 85), Билич, Баррал
Атлетик: Ираисос, Аморебьета, Осио, Дель Кампо, Ираола, Гоньи (Муньос, 45), Мартинес, Олмо (Эчебарриа, 62), Сусаета, Льоренте (Велес, 20), Тогуэро

Вильярреал – Севилья 0:2

Гоол: Фабиано, 57; Кануте, 85
Вильярреал: Д.Лопес, Годин, Гонсало, Капдевила, А.Лопес, Бруно, Эгурен (Фернандес, 78), Ибагаса (Пирес, 63), Кани, Кахвечи, Льоренте (Росси, 63)
Севилья: Палоп, Эскуде, Скиллачи, Наварро, Конко, Душер, Ренато (Драгутинович, 89), Перотти (Навас, 61), Адриано, Кануте, Фабиано (Мареска, 80)

162377_33_preview

Нуманси – Малага 2:0

Гоол: Морено, 1; Дель Пино, 62
Нуманси: Колинас, Хайо, Борис, Доминго, Хуанра, Морено, Паласиос, Куэро (Баркеро, 61), Дель Пино (Марио, 81), Эчебарриа, Аранда (Брит, 87)
Малага: Гоитиа, Робсон, Росарио (Элисеу, 57), Каллеха, Гамес, Апоно, Лоло (Фернандо, 69), Виалчо (Адриан, 30), Баха, Луке, Дуда

Реал – Барселона 2:6

Гоол: Игуаин, 14; Рамос, 56 – Анри, 18, 58; Пуйоль, 20; Месси, 36, 75; Пике, 83
Реал: Касильяс, Метцельдер, Каннаваро, Хейнце, Рамос (ван дер Варт, 72), Гаго, Диарра, Марсело (Хунтелар, 59), Роббен (Гарсия, 79), Рауль, Игуаин
Барселона: Вальдес, Пике, Пуйоль, Абидаль, Алвес, Туре (Бускетс, 85), Иньеста (Кркич, 85), Хави, Анри (Кейта, 61), Это’О, Месси

Ла лигийн явц:

Баг

тт

хо

тн

хл

Б-х

Оноо

1 Барселона 34 27 4 3 100-28 85
2 Реал М 34 25 3 6 79-41 78
3 Севилья 34 18 6 10 48-38 60
4 Валенси 34 16 8 10 62-50 56
5 Атлетико М 34 16 7 11 69-54 55
6 Вильярреал 34 15 10 9 49-46 55
7 Депортиво 34 15 8 11 44-43 53
8 Малага 34 14 9 11 52-53 51
9 Мальорка 34 12 9 13 45-52 45
10 Альмериа 34 12 7 15 42-52 43
11 Атлетик Б 34 11 8 15 45-55 41
12 Вальядолид 34 12 5 17 42-52 41
13 Расинг 34 10 9 15 44-44 39
14 Эспаньол 34 9 11 14 37-46 38
15 Бетис 34 9 10 15 47-55 37
16 Осасуна 34 8 12 14 38-43 36
17 Хетафе 34 8 10 16 44-54 34
18 Спортинг Хихон 34 11 1 22 40-73 34
19 Рекреативо 34 8 9 17 32-51 33
20 Нуманси 34 9 4 21 37-66 31
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

18 Сэтгэгдэл

  1. Batu says:

    sevillag CL-d ahin harmaar bnada

    GD Star Rating
    loading...
  2. GOAL says:

    Good news- Henry out of Chelsea clash :)

    GD Star Rating
    loading...
  3. Nbr says:

    FORCA BARCA
    MES QUE UN CLUB
    BARCA BARCA BARCA

    GD Star Rating
    loading...
  4. munhuulei says:

    Yu ve zda barca toglolt bolgond 2.8 goal hijjiishde barag 3 goal yooooyoyoyoyoyoyoy…………………

    GD Star Rating
    loading...
  5. MAN UTD says:

    denduu undurt nisej bna daa … tegej bgaad unchih vii dee chelsead….

    GD Star Rating
    loading...
  6. soso says:

    zugeerde chelsea.giin talbaid 2iig bol hiine.harin 1 iig l deeguur aldchij magadgui.BARCA finald arsenaltai uldnee.ARSENAL manug nuhchih bh.

    GD Star Rating
    loading...
  7. tsa says:

    barca yostoi aimaar…..

    GD Star Rating
    loading...
  8. Arsenal says:

    manaih unuu shunu toglono manaih ene jiliin comiig urguj medne shuu ta nar toocoonoos hasaj l bai uzuuleed ugnuu

    GD Star Rating
    loading...
  9. bayaraa says:

    henry toglohgu ymu?

    GD Star Rating
    loading...
  10. LAMPS says:

    MAU UTD YAG UNEN XELLEE

    GD Star Rating
    loading...
  11. messi says:

    hehehe LAMPS naad MANUTD chini tsaad sanaa n hervee tanaih manaihiig nuhaad garaad irvel manaihtai uzsenees EPL iin bagaa hojihod amar geed bgan bishuu

    GD Star Rating
    loading...
  12. messi says:

    henry toglohgui gej haana bsiin lav l clubiin zugees tiim medegdel hiigeegui l bna.

    3dahid l haray garahgui bj magadgui ee realtai toglohod uvdugunduu gemtel avsan bj magadgui

    GD Star Rating
    loading...
  13. zizou says:

    Unuu oroi hen n ch bsn yahavde uul Arsenalin zaluchudig gaigui toglosoi gj bodoj bsin umnuh toglolt yostoi uram hugalsan. za tgd Barsa uldej bvl ali n ch bsn hamaa alga. Chelsea Barsagin ehnii togloltig dahiad neg uzeh yumsan.

    GD Star Rating
    loading...
  14. zizou says:

    Henry garasai, ter Ivand hulbumbug zaaj ugusei. Henry form ch saitai bga Chelseagin haalgig milaah bha caadah chini. tgd ch Chelseagin bulangin cohiltig hamgalahad undur toglogchid ih heregtei bga.

    GD Star Rating
    loading...
  15. GAL says:

    Barca uneheer aguu bag shuu odoo gants alhahad l champions league tedniih

    GD Star Rating
    loading...
  16. М says:

    МАНАЙ ЗАЛУУЧУУД ЮУ Ч ДУУЛГАЖ МАГАДГҮЙ. ТЭД НАРЫГ НУСГАЙ ГЭЖ БАСАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ. ҮНЭХЭЭР ҮҮНИЙГ ХИЙГЭЭСЭЙ. MANU-Г ХУСЧВАЛ МАРГААШ ОРОЙ ТЭР ЦАРАЙ МУУТАЙ ХҮҮХЭНД ЭМЭГТЭЙ ХҮН ГЭДГИЙГ НЬ МЭДРҮҮЛНЭ.

    GD Star Rating
    loading...
  17. zailaa says:

    ene Munhuulei gj managar bacaan dandaa daldganasan comment bichij bdgin 34 togloltond 85 goal hiihed dundaj n 2.5 bn gdgig toocoj chadku bgam chini yaltchgui bacaan yum bn. urd n 2.8 goal bsin terig unshchad end biched ywa bololtoi. toglolt uzdeggui zugeer toim uzcheed end tend daldganaj ywdgiimu?

    GD Star Rating
    loading...
  18. LAMPS says:

    humuuse herev ferguson ajilaa ogvol xen boss bolox bol gej bodoj bsan y?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: