Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, 8.Булангууд, Онцлох, ҮСБХ » ЛеБрон Жеймс – MVP

GD Star Rating
loading...

ЛеБрон Жеймс Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны 2008-2009 оны улирлын Хамгийн Үнэ Цэнэтэй тоглогчоор тодорч, Морис Подолоффийн нэрэмжит шагналыг хүртлээ.

86044980NB005_LeBron_MVP

MVP-ийн шагнал лигийн анхны комиссар Морис Подолоффийн нэрээр нэрлэгдээд байгаа юм.

Kig Motors-ийн ивээн тэтгэдэг уг шагналыг Америкийн Нэгдсэн Улс болон Канадын спортын сэтгүүлч, сурвалжлагчдын саналыг үндэслэн олгодог.

Жеймс нийт 1172 оноо авсны дотор 1-р байранд боломжит 121-ээс 109 удаа нэрлэгджээ. 1-р байранд нэрлэгдэх тоолонд 10 оноо, 2-р байранд 7 оноо, 3-т 5 оноо, 4-т 3 оноо, 5-д 1 оноо тус тус өгөх замаар нийт оноог тооцдог юм байна.

ЛеБроны араас Лейкерсийн Коби Брайант (698 оноо), Майамигийн Дуэйн Уэйд (680 оноо), Орландогийн Дуайт Ховард (328 оноо), Нью-Орлеансын Крис Пол (192 оноо) нар тус тус оржээ.

ЛеБронд шагналыг өөрийнх нь хүсэлтээр нэр алдарт хүрэх гараа нь болсон St. Vincent-St. Mary High School-д нь очиж гардуулсан байна.

Жеймс MVP болсон анхны Кавальерсийн тоглогч болжээ. Тэрээр энэ улиралд багаа дундаж оноо (28.4, лигт 2-т), самбар (7.6 rpg), оновчой дамжуулалт (7.2, лигт 9-т) болон бөмбөг таслалтаар (1.7, лигт 8-д) тус тус тэргүүлсэн байна. ЛеБрон бөмбөг таслалтыг албан ёсоор бүртгэдэг болсноос хойш буюу 1973-74 оны улирлаас хойш нэг улиралд багаа оноо, самбар, оновчтой дамжуулалт, бөмбөг таслалтаар тэргүүлж, улмаар багаа тэр улиралдаа 50+ хожилд хүргэсэн 4 дэх тоглогч (өмнө нь Ларри Бёрд 1985-86; Грант Хилл, 1996-97; Кевин Гарнетт, 2002-03) болов.

Кавальерс энэ улиралд 66-16 амжилт үзүүлсэн бөгөөд өнгөрсөн улирлаас 21-ээр олон ялалт байгуулжээ. Мөн нэг улиралд 66-аас дээш хожсон 12 дахь баг болсон.

86044980 _DLK011_MVP_PRESSCO

Жеймс энэ улиралд 7 трипл даблаар лигийг тэргүүлсэн төдийгүй 3 тоглолт дараалан трипл дабл хийсэн лигийн түүхэн дэх 12 дахь тоглогч болжээ. 6 дахь улиралдаа лигт тоглож байгаа тэрээр 5 улирал дараалан 2000-аас дээш оноо авсан лигийн түүхэн дэх 9 дэх тоглогч болов.

2001-02 оны улирлаас хойш бүс тус бүрийн сарын шилдэг тоглогчийг тодруулж эхэлсэн. Жеймс нэг улиралд сарын шилдгээр 4 удаа шалгарсан 2 дахь тоглогч болов. Өмнө нь Кевин Гарнетт 2003-04 оны улиралд бүсийнхээ сарын шилдгээр 4 удаа нэрлэгдэж байжээ. Жеймс энэ улиралд 11, 1, 3 болон 4-р саруудад Дорнод бүсийн шилдэг тоглогчоор нэрлэгдсэн байна.

Улирлын тоглолт өндөрлөсөн өдөр ЛеБрон 24 нас, 106 хоногтой байсан бөгөөд ингэснээр тэрээр Мозес Мэлоуноос (1978-79 оны улиралд MVP болохдоо 24 нас, 16 хоногтой байсан) хойшхи хамгийн залуу MVP болов. Өмнө нь Уэс Унселд 1968-69 онд 23-тайдаа тус шагналыг хүртэж байлаа.

Жеймс улирлын турш Олимпийн хамтрагчид болох Коби, Уэйд нартай MVP-ийн төлөө өрсөлдсөн. “Тэр энэ гавьяаг байгуулсан. Би бүх л улирлын турш хэлж байсан. Миний бодлоор ЛеБрон энэ лигийн MVP. Тэр жил бүр л энэ шагналыг авна гэж яригддаг…Энэ улиралд бүгдийг харуулсан. Мөн баг нь ч онцгой байсан” хэмээн гол өрсөлдөгч төдийгүй найз нь болох Д. Уэйд хэлжээ.

“Миний зорилго, даалгавар бүрэн биелж дуусаагүй байна. Би энэ улирлаас олон зүйл хүссэн хэвээрээ байна. 6-р сард өөр нэгэн баяр тэмдэглэхийг хүсэж байна ” хэмээн ЛеБрон шагналаа гардсаныхаа дараа хэлэв. Мөн энэ шагнал багийнханд нь бүгдэд нь хамаатай, харин гэртээ хадгалах хүн нь л ЛеБрон гэнэ.

Мөн тэрээр гэр бүлийнхэн, найзууд, хуучин багийн андууд нартаа баярласнаа илэрхийлж байлаа. Дараа нь Жеймс одоогийн багийнхнаа индэрт урьж, бүгдэд нь үнэтэй камер бэлэглэсэн байна.

Жеймс оны Шилдэг шинэ тоглогч, оны хамгийн Үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг 2-ууланг гь авсан лигийн түүхэн дэх 7 дахь тоглогч болжээ.

ШШТ

ҮЦТ

ЛеБрон Жеймс 2004 1
Тим Данкан 1998 2
Аллен Айверсон 1997 1
Шазил O’Нил 1993 1
Дэвид Робинсон 1990 1
Майкл Жордан 1985 5
Ларри Бёрд 1980 3

- ШШТ- шилдэг шинэ тоглогч болсон  он. ҮЦТ – Үнэ цэнэтэй тоглогч болсон тоо

2008-09 оны MVP-ийн санал асуулгын дүн
Тоглогч, баг 1 2 3 4 5 Нийт оноо
LeBron James, Cleveland 109 11 1 - - 1,172
Kobe Bryant, L.A. Lakers 2 56 52 8 2 698
Dwyane Wade, Miami 7 50 41 17 4 680
Dwight Howard, Orlando 1 3 17 63 23 328
Chris Paul, New Orleans 2 1 9 23 51 192
Chauncey Billups, Denver - - - 6 15 33
Paul Pierce, Boston - - 1 2 10 21
Tony Parker, San Antonio - - - 1 6 9
Brandon Roy, Portland - - - 1 4 7
Dirk Nowitzki, Dallas - - - - 3 3
Tim Duncan, San Antonio - - - - 2 2
Yao Ming, Houston - - - - 1 1

f267f4ab659cbb5adfbf92bb194d3837-getty-86044980nb001_lebron_mvp

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

20 Сэтгэгдэл

  1. The Mamba says:

    nice nice

    GD Star Rating
    loading...
  2. togtokh says:

    zuv hundee ugsuun

    GD Star Rating
    loading...
  3. Угаасаа тодорхой байсан юм дөө. Улирал эхлэхийн өмнө тухайн жилийн МВП хэн болох вэ гэсэн санал асуулгад сүүлийн жилүүдэд тогтмол тэргүүлж байсан ч одоо л авах шив дээ.

    GD Star Rating
    loading...
  4. uuganaa says:

    Saihan medee bna. nice bnaaa.

    GD Star Rating
    loading...
  5. uuganaa says:

    Lebron odoo Play-Off -n avarga , MVP-g awah l uldlee. amjilt Cleveland.

    GD Star Rating
    loading...
  6. Tselmeg says:

    LeBron & Cleveland ene jil avraga bolchihoosoi. Tegvel 2010 ond bagaa orhih magadlal n baga ch gesen nemegdene.. Go CAVS! http://www.nycforlebron.net

    GD Star Rating
    loading...
  7. footgoool says:

    Za ymar ve dee aan? Houston hojchihloo.

    GD Star Rating
    loading...
  8. footgoool says:

    Olsgolon baraas Shiidsen arslan ni iluu b.gaa biz dee
    Ooriigoo haruulah gej hicheegchees ooriinhooroo b.gch ni iluu b.laa
    Houstonii zaluusaa – zugeer l oorsdiin chaddagaaraa l basket toglo. Orsoldogch chini hen b.h ni hamaagui.

    GD Star Rating
    loading...
  9. crusader says:

    Манай Хьюстон Лейкерсийг талбай дээр нь ёстой дуугүй болголоо. Манайх Лекерсээс илүү байна өнөөдрийн тоглолтоос харж байхад. Р. Аделман гэж асар их туршлагатай дасагалжуулагч, Баттиер Артест гэж лигийн 2 шилдэг хамгаалагчид, Яао гэж хамгийн авьяаслаг, чөлөөт шидэлтийн мастер төвийн тоглогч, Брукс гэж ур чадвар нь өсч яваа лигийн хамгийн хурдтай / Пол, Брукс хоёрыг лигийн хамгийн хурдтай тоглогчдоор нэрлээд байгаа / холбон тоглогч гээд л. Хүмүүс Хьюстоныг сайн мэдэхгүй учраас Лейкерс хожно л гээд байх шиг байна л даа. Тэгээд яав Хьюстон айлын талбай дээр хожчихлоо ш дээ.

    GD Star Rating
    loading...
  10. uuganaa says:

    daraa daraachiin togloltoos l byh yum haragdah bh da. Gehdee Lakers-g Houstond hojigdono gehed neg l itgej uguhgui bna daraa daarchin togloltuudaas l dygney de. shuud odoo orilohod ert bna. LAL hojigdvol Denver nuguu talaas hojood garaad irehed DEN vs HOU dajgui l yum.

    GD Star Rating
    loading...
  11. fan says:

    bidnii hairtai king shuu

    GD Star Rating
    loading...
  12. real says:

    nice nice ug ni kobe mani avsan bol

    GD Star Rating
    loading...
  13. c says:

    bidnii hairtai king gedeg ugee hassan ni deer bhaa harin wade awsan bol ch

    GD Star Rating
    loading...
  14. Batu says:

    ter muu hujaa bas sanal asuulgad bnaa aain nowsh chin.

    GD Star Rating
    loading...
  15. Цуврал дөнгөж эхэлж байхад Хюьстоныг дэмжигчид юун эрт баярлаж байх юм, бараг л цувралд хожчихсоны дайтай юм болж байх шив дээ. Зүгээр л үзэхгүй юу. Цуврал дуусахад ингэж их хөөрөөд байгаа хүмүүс юу гэж бичих бол доо

    GD Star Rating
    loading...
  16. Tugsuu says:

    tselemgig 100% дэмжиж байна шүү…харж л байя залуусаа….GO GO LAL!~

    GD Star Rating
    loading...
  17. Tugsuu says:

    Mergen unen ug helsen bn shu!

    GD Star Rating
    loading...
  18. lakers says:

    rockets iin fanuud hojihgui gj bdodj bsiin bnldaa hojinguut ni bur bayrlaj uhehnee gehdee tsuvarlig LA terguulnee ene bol dunguj ehnii toglolt shuudee 5-1 bolj l bn shdee ulirald 4 togloold negch hojoogui humuus ` hojig l dee!!!

    GD Star Rating
    loading...
  19. Ganaa says:

    Medee n jaahan aldaatai bn uu daa. Minii medeheer League iin MVP iig 1956 onoos, Rookie of the Year-iig 1952 onoos ogch ehelsen.
    MVP Rookie
    B. Pettit 2 1955
    W.Chamberlain 4 1960
    O. Robertson 1 1961
    W. Reed 1 1965
    W. Anseld 1 1969
    D. Cowens 1 1971
    B. McAdoo 1 1973

    nariin 7 toglogch omno n bn aa.

    GD Star Rating
    loading...
  20. Ganaa says:

    K. Abdul-Jabbar iig martsan bna. tegeheer niitdee 8 toglogch Larry Bird oos omno tus shagnaliig avsan.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: