Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Барселона, Испаний хөлбөмбөг » “Хамгийн сайн тоглож байгаа гараагаа гарга”

GD Star Rating
loading...

Манай сайтын форумд Барселонагийн нэгэн үнэнч фэн Барсагийн Реалтай тоглосон тоглолтын дараах дараах бичлэгийг орчуулан оруулсан байна. Үүнийг нь та бүхэнд ямар нэгэн засваргүй шууд хүргэе.

4

Нэг гоё артикл оллоо. Бусад күлэнүүдтэйгээ хуваалцмаар санагдаад орчуулаад үзлээ…

————

Perfection

By Ramzi

Тоглолтоос хэд хоногийн өмнө…

Пэп Гуардиола, Тито Виланова (Пэпийн ассистант) хоёр нэгэн ширээнд цуг сууж байна.

Виланова Пэпт: <<Пэп… Бид Анриг амраагаад, Иниэстаг зүүнд тоглуулаад, Кэйтаг голд оруулж болох юм. Ингэх юм бол манай дунд шугам хамгаалалт сайтай болж, довтолгоо ч улам аюултай болно. Тэгээд мэдээж, сайн амарчихсан Анри дараачийн Челсигийн тоглолтон дээр их хэрэгтэй.>>

Пэп түүнрүү жуумалзан харав.

Виланова: <<За яахав, тэгвэл Иниэстаг амраагаад, Анри-Этоо-Мэсси гэж гаргая.>>

Пэп Марка уншингаа түүний яриаг сонсож байгаа гэдгээ бас илэрхийлэн толгойгоо аяархан дохив.

Гэхдээ Пэп Марка уншиж байна гэдэг нь тэр Пэпт шал хэрэггүй юм хэлээд байгаагийн илэрхийлэл гэдгийг ойлгож байлаа.

Виланова, энэ удаад арай анхааруулсан аястайгаар: <<Пэп… Чавиг бол нөөгөөд хэрэггүй гэж бодож байна шүү.. Челси дэ..>>

Пэп гэнэт инээж эхлэв… Тэгснээ жоготой харцаараа сонин дээр байсан, өөрийн шүтээн Иохан Кройффын том плакатыг харж байна..

<<Тэр яах байсан бол, Тито?>> Пэп чимээгүйхэн хэлэнгээ, Вилановаруу нөгөө жоготой харцаараа харлаа, Виланова ч энэ харцын учрыг ойлгосон байлаа.

<<Чи тоглож байгаа байлгүй дээ… Үгүй биз дээ тэ?! Пэп, хөлбөмбөг одоо үед өөрчлөгдчихөөд байна. Биеийн хүч их шaард…>>

Виланова энэ туранхай эрийг, түүнтэй цуг багачуудын академид байхаасаа л мэднэ. Ингээд жоготой инээгээд ирхээр түүнд юу ч хэлээд нэмэргүй гэдгийг Виланова ойлгож байсан болохоор, тэр зүгээр л Гуардиолагийн царайлуу ширтэн, чимээгүй суулаа.

Пэп, Иоханы плакат руу дахин харсанаа, <<Тийм ээ, Тито… Хамгийн сайн тоглож байгаа гараагаа л гарга… Хамгийн сайн тоглож байгаа гараагаа л гарга.>> хэмээн тэнгэрээс онгод нь орж байгаа мэт хэллээ. Гэхдээ тэр Вилановагийн ямар дурамжхан байгааг харлаа. Пэп ширээн дээр тохойлдон, найрсагаар түүнээс асуув.

<<Түрүү жилийн Мадрид дахь тоглолтыг санаж байна уу?>> Пэп асуулаа.

Виланова санаа алдав. Харин Пэп инээмсэглээд, цааш нь үргэлжлүүллээ: <<Би чиний санааг үнэхээр ойлгож байна аа. Бид хожиж болохоор, бас багийн баттерэйг хэмнэхээр гараа гаргаж болно оо. Гэхдээ түрүү жил болсон юмны дараа, хэзээ ч тэгэхийг хүсэхгүй байна. Фэнүүд ч ингэхийг хүсэхгүй байгаа! Чи ч энийг мэдэж байгаа!>>

Харин энэ удаад Виланова инээмсэглээд, <<За яахав Пэп, чинийхээр болъё. Харин бидэнд шийдэх асуудал их байна.>> Ингээд тэр хоёр илүү серьёозны асуудал ярилцаж эхэллээ…

Тэдний эхний шийдсэн зүйл бол, хамгийн сүүлийн бэлтгэлийг болиулсан явдал байлаа. Тактикийн хувьд сайн хамгаалалт маш чухал байсан тул, Касэрэс гэсэн тоглогчдын оронд, хамгийн баталгаатай, Алвэс-Пикэ-Пүёол-Абидал нарыг гаргахаар болов. Хамгийн сайн ажиллаж байгаа зүйлээ тэр чигээр нь хадгалах нь Иоханы дасгалжуулалтын гол зарчмын нэг.

Талбайн голд, хамгийн найдвартай гурвал Яаяа-Чави-Иниэста. Гэхдээ энэ удаад тэдний үүрэг роль нь арай ондоо байлаа. Иниэста илүү хоошилж, Яаяад туслангаа, урд Чавид илүү их зай гаргаж өгөх байдалтай тоглох заавар авсан байна. Баг сайн л тоглож байвал, Иниэста хамаагүй их гүйж, тоглолтонд оролцох шaардлага байхгүй байлаа. Тэр бол яаралтай тохиолдолд л авах арга хэмжээ байж. Иниэстаг илүү хойш нь татах нь бас нэг үүрэгтэй байсан юм. Иниэстаг ман-марк хийх гэж Гаго, Диарра хоёр илүү өөрийнхөө хагасаас гарч, Барсагийн хоёрдахь тактикийн сюрприз илүү ажиллах байлаа.

Хоёрдах тактикийн сюрприз нь юу байсан бэ гэвэл, Мэссиг баруун жигүүрт биш, голд тоглуулах явдал байсан юм. Ингэснээр Чави, Иниэста хоёрыг марк хийх гэж завгүй байгаа Гаго, Диарра хоёрын толгой нь эргэхээс гадна, Мэсситэй тулж байгаа сүүлийн хамгаалагчид нь хөгшин, удаан төвийн хамгаалагчид байх болно.

Хуандэ Рамос Барсагийн зүүн жигүүрт хэн гарна гэдгийг сайн мэдэхгүй байсан, Иниэста юу, Анри юу? Тиймээс тэр Сэрхио Рамосыг баруун ардаа үлдээж, Барсагийн зүүн жигүүрийн довтолгоог зогсоох тактик барьсан (барихыг оролдсон). Сэрхио Рамос ч бараг л Иниэстатай тулна гэж бодож байсан байх.

Харин нөгөө жигүүртээ тэд, Хейгцэг зүүн ардаа тавьж, Марсэлог зүүн хагастаа байрлуулан, энэ хоёрын даалгавар Мэссиг зогсоох байсан юм. Харин Мэсси тэнд үзэгдээгүй, тоглолтын дараа тэр хоёр Марка-гаас Мэссиг байнга голоор довтолж байсан гэдгийг уншиж мэдсэн гэнэ лээ.

1241198931_extras_portada_1

Фэнүүд энэ жил хоёр тоглогчийн сайжралтыг ихээр бишэрч байгаа. Тун удахгүй Барсагийн арын шугамын лидер болох Пикэ болон, Иниэста нар юм. Харин бас энэ хоёр шиг өөрийн тоглолтоо ихээр сайжруулаад байгаа гуравдах тоглогч байгаа, тэр бол Яаяа Турэ. Би түүний өнгөрсөн жилийн тоглолтуудыг санаж байна, голоор бөмбөгөө авч гүйгээд, дриббл хийгээд, бусад хагасуудынхаа (ялангуяа Чавигийн) толгойг эргүүлээд, мөн бөмбөгөө алдаж сөрөг довтолгоонд автаад байдаг байсан. Харин сүүлийн үед түүний тоглолт үнэхээр төгс болж ирж байна. Гэрээ сунгалт, цалин нэмэлтийг нь зайлшгүй хийх хэрэгтэй.

Харин Анри, өөрийн дураар талбай дээр бүжиж байсан. Энэ тоглолт түүний хувьд хамгийн амар тоглолт нь болсон. Английх шиг өндөр, хурдан тэмптэй. Мэсси голд орж ирснээр Мадридын төвийн хоёр хамгаалагчдыг өөрлүүгээ сорж авснаар, Анрид зүүн жигүүрээр Сэрхио Рамостой өөрийн зоргоор тоглох боломж гаргаж өгсөн. ЭтоО ч мөн өөрийн үүргээ гүйцэтгэж, баруун жигүүрт гарснаар, нөгөө хоёртоo хангалттай зай гаргаж өгч байсан.

Тоглолтын ганц тааламжгүй зүйл нь эсрэг багийн дээгүүр ирсэн пассууд. Алдсан хоёр гоол Челси маягийн гоолууд байсан. Валдэс өөрийн тойргоо сайн эзэмшиж сурах хэрэгтэй. Харин тоглогчид, Яаяа шиг аварга том мангас яахаараа, ммм… Роббэнтай мөргөлдөөд унасан тухай бодож, толгойгоо гашилгаж байхгүй, бүх л тоглолтын турш анхаарлаа алдахгүй байх хэрэгтэй. Тоглолтын дараа хангалттай тэр тухай ярих цаг гарна.

Гэрлүүгээ орж явахдаа Виланова хөршийхөө зурагтыг асаалттай байгааг мэдлээ. Нөгөөх нь тоглолты дахин үзэж байгаа болтой. Цоожруу түлхүүрээ шургуулах тэр мөчид тоглолтын цаг дуусч, хөрш эр баярласан хоолойгоор орилж байна гэнэ, <<Одоо үхсэн ч харамсах юм алга!>>. Тито чив чимээгүй зогсонгоо ойлголоо, фэнүүдэд ийм чухал ач холбогдолтой байсан хэрэг үү… Пэпийн ярьж байсан нь толгойд нь дахин орж ирлээ…

Энэ тоглолтын талаар ярих юм их бий. Би харин дэлхий даяар байгаа бусад күлэнүүддээ арай өөр өнцөгөөс, өөр мэдрэмж төрүүлэх артикл бичсэн байх гэж найдая.

Хэдийгээр тоглолтын өмнө би арай ондоо, өөр зүйлсийг хүлээж байсан ч гэсэн, тийм ээ, энд бичсэн Виланова бол би байсан юм. Тэгсэн ч гэсэн, баг маань ийм гайхалтай тоглолт үзүүлэх үед, тооны машинаа зогсоогоод, толгойгоо хоосруулаад, зүгээр л энэ сайхан мэдрэмжээ энжой хийх хэрэгтэй байдаг юм. Ийм тоглолтыг л хэдэн арван жилийн дараа, хөгшин, дорой, царай муутай өвгөн болчихоод, ач зээ нартаа дахин дахин <<Би энэ тоглолтыг үзсэнээ санаж байна.>> гээд л ярьж өгөх болно. Хичнээн ач зээ нар чинь залхсан ч гэсэн чи энэ тоглолтыг үзсэнээрээ өдөр болгон бахархаж, тэднийг үзэж чадаагүйд нь харамсах болно.

Тоглогчиддоо, дасгалжуулагчиддаа, багийн удирдлагууддаа, мөн клубт ажиллаж, тусалж буй бүх хүмүүстээ, Барселонагийн фэн бид та бүхнээр үнэхээр бахархаж байгаагаа хэлмээр байна. Ямар ч үгээр бидний мэдрэмжийг илэрхийлж чадахгүй, тийм болхоор зүгээр л, <<Баярлалаа.>>

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

17 Сэтгэгдэл

  1. Man U says:

    wow . uneheer goe bichsen bna shuu ene ain. ter messi gold toglodog l hamag yum budliulaad. realig orvongoor ni erguuleed haytsan daa. er ni bodood bhad .

    GD Star Rating
    loading...
  2. messi says:

    za manaid odoo CL aldsan ch gomdlood bh yum unendee alga. bi deer ch helj l bsan tsom avaagui bag avaaai gej odoo chelsea-d ( yag unendee bol guus-d) hojigdohod gomdoh yum yu ch bhguiee. laliga manaih barag bolchloo. spainii tsomiin ch baarg l manaih ene jil lav 2 tsom avchlaa. gej

    bas chelseagiinhan moskwagiin gunigtai nulimstai shuniinhuu hariug avah gej buten 1 jil huleej 1jil beldlee sh de. yadahad ene ulirald 3-0 oor nuguu bagtaa hojigdson n buur ch hariugaa avah husliig n uduuj bga

    GD Star Rating
    loading...
  3. BARCA says:

    BARCELONA 6 – 2 real madrid

    GD Star Rating
    loading...
  4. Blue boy says:

    real madridiin fan-yyd unen zalbirch bna genee.Ta nar myysai n umnyyd bid nariin ushuug chelsea abax bolni gej

    GD Star Rating
    loading...
  5. Nbr says:

    FORCA BARCA
    MES QUE UN CLUB
    BARCA BARCA BARCA

    Messi yaj t1-d bnaa. Barca bol Barca shuu. Ene jil Barcad gertee togloh ailiin talbaid togloh 2 yamar ch yalgaa uzuulehgui bgaa.

    GD Star Rating
    loading...
  6. Zizou says:

    Harin Messi gold toglood bsn bas l goy bsnshu. Henry hedii hugshin ch hurdtai medremjtei bnle. ene togloltond Iniesta, Messi, Henry nar ih goy chuluutei toglgoj Realiin hamgalagch hagasuudiig hunguhun huurch bnle. uneher Barsagin huvid zovlongui hojil avsan. Ehnii ued harin Abidal joohon taaruu togloson gj bodjino. Barsagiin hagasuud yalanguya tuviin hagasuud ailiin dovtolgooniig uneheer sain tasalj bnle. bumbugtei hun deer 2-3 toglogch toirch ochood l pass hayuulalgui l salgad avchad bnlee. teheer Barsagin esreg jiguurer dovtolbol arai bolomjtoi yumshig sanagdsan. za za Barsa ene jil ungutei bnda bi huvidaa Laliga, CL-d turuuled Messi onii shildeg bolosoi gj bodjino.

    GD Star Rating
    loading...
  7. sanaa says:

    saihan bichijee andaa bi barsa d hairtai zugeer l bosogchiin huvid tednii shurguu temtsel mun club ees unetei bdagt ni harin haramsaltai ni bi Chelsea giin Fun ene munhiin revald bdagt ni dandaa shimshirch bdgiin. Odoo yah gehev Football iimdeel goe amttai bdag shdee en 3 dah udur yu bolohiig ni l harie. Bayrallaa barsa bayrallaa Chelsea bidniig bayrluulj chinhen kaifiig beleglej bdagt chini

    GD Star Rating
    loading...
  8. C.Ronaldo says:

    barca ingej altsagnaj bj goalaa duusgaad chelsea-d nuhuulah bhdaa

    GD Star Rating
    loading...
  9. batnemeh says:

    Mash sain uguulleg bn bagiin taktik gej aguu shuu

    GD Star Rating
    loading...
  10. messi says:

    nbr chi ene jil manai nomer 1 zorilgo yu baisniig medeh uu? medku bol duugui bai

    tegeed ch CL shuud haychihna gej heleegui bga biz de herve hojigduul gej bna.

    setgeliin huurluur hamaagui yum bichehee bolimoor yum da

    GD Star Rating
    loading...
  11. messi says:

    tegeed ch ursuldugch bagaa hundetgeh heregtei biz de!!! ( realaas busdiig )

    GD Star Rating
    loading...
  12. josh says:

    Haha Messi goe helsen shu :-)

    GD Star Rating
    loading...
  13. josh says:

    Tegeed ch Chelsea bol hundetgehgui bhiin argagui bag . Bi hediigeer Barca-iin ulaan nogoon fanat ch Chelsea-g turuulvel bas bayarlah l bolno . Harin Manu l bish shu ongiroo shar nuhur odoo uuriiguu oilgoh tsag n bolson l baimaar yum da .

    GD Star Rating
    loading...
  14. Sir Alex ferguson says:

    Josh min dee.Hundetgehgui bhiin argagui bag gej ymar bag baidgiig medeh uu.Uuh,tuuhtei.ui gashhuutai.bayarlah baharhah zuiltei bag baidgiin.Bi chelseai muulj bgaan bish. Chelsea odoogiin ner hund oros baynii achaar l suuliin heden jild garch irsen bag.tuunees omno englandiin dundaj.zarimdaa dooguur baisan bag. Hundetgeliig hundluuleh yum hiij bj olj avdag yum. Hen ch ooriinhoo bagiig Champions League-d turuuleesei gej bodno. Hen ch bag ny hojigdsond gutrana. gehdee football bol football saihan toglolt garna gej huseh l uldlee. chi Manai bagiig uzen yddag yum shig bna. saiin bag olon daisantai bh ny argagui. ongiroo shar geed bgaa huniig chin naad Barsa Chelseagiin nohduud bugd hundetgedeg busad buh holbombogchid ch hundetgedeg yum shuu

    GD Star Rating
    loading...
  15. Sir Alex ferguson says:

    Joshoo footballiin fanatuud neg bagtaa unench bdgiin. cham shig bi ternii fan gesnee ter ny ylaasai gej shalchignadaggui yum. chi football uzdeggui yum bna zugeer l comment bichih durtai huuhed bololtoi. za humuusee onoo shono Emiratesd margaash yrih zuiltei saihan toglolt bolno gej naidjiin. Etsest ny GLORY GLORY GLORY MAN UNITED

    GD Star Rating
    loading...
  16. eXPERT says:

    ENE JIL MANU-BARSA 2 ROM YVNA

    GD Star Rating
    loading...
  17. catalonii barcelona club ugaasaa aguu aguu… chelseatei hiih toglolt hundhen l baih bh gehdee…. 6-2 ene bol medeej jiriin neg heden goal bish shude. hulbumbugt medeej aguu zoruu aguu hojil PEP neg chelsea iin esreg realtai hiisen togloltiinh shigee neg yum bodoj tolovloson l baih. hrn bid chimeegui suugaad yuu bolohiig n anhaaraltai ajij, uzeh setgeleere demjih l heregtei….. za za AMJILT

    FORZA BARCA !!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: