loading...
Өнөөдөр плей-оффын 2 тоглолт болж, талбай дээрээ тоглосон багууд нь хожигдлоо. Эдгээр тоглолтуудын тоймыг хүргэе.
“Лейкерс” – “Хьюстон” – 92:100 (18:21, 22:22, 27:27, 25:30)
Л: Брайант – 32 оноо + 8 самбар. П. Газоль – 14 + 13 самбар. Ариза – 10. Байнум – 10.
Х: Яо Мин – 28 + 10 самбар. Артест – 21. Брукс – 19.
Цувралын харьцаа – 0:1.
Өрнөд бүсийн тэргүүн баг Лос Анжелес Лейкерс 2-р шатны эхний тоглолтоо талбай дээрээ хийсэн ч Хьюстон Рокитст хожигдлоо. 1997 оноос хойш анх удаа 2-р шатанд шалгараад байгаа Рокитсийн Яо Мин 28 оноо, Рон Артист 21 оноо, Аарон Брукс 19 оноогоор тус тус багаа тэргүүлж, Лейкерсийг 92:100-аар хожиж дөнгөв.
Ерөнхийдөө Рокитс оноогоор ялимгүй давамгайлаад байсан ч тоглолт эхнээсээ л тун өрсөлдөөнтэй болж байсан бөгөөд бөмбөг эзэмшилт бүр, довтолгоон бүр ихээхэн хариуцлагатай байлаа. Кобигийн хэлснээр Лейкерс өнөөдөр муу шидсэн, ялангуяа холын зайнаас болон торгуулиас. Тоглолтын туршид тэд 3 онооны 18 шидэлт хийснийхээ ердөө 2-ыг нь оновчтой болгосон бол торгуулийн 19 шидэлтийнхээ 7-г нь алджээ. Ламар Одом л гэхэд торгуулийн 6 шидэлтийнхээ ганцыг нь оновчтой болгосон байна. 3 онооны 18 шидэлтийнхээ 2-ыг нь л оновчтой болгосон нь Лейкерсийн хувьд 1996 оноос хойшхи 5 дахь муу үзүүлэлт нь юм. Гэхдээ өмнөх 4-т нь тэд хожиж байжээ.
4-р үед, тоглолт дуусахад 4 минут 54 секунд үлдээд байхад Кобигийн өвдөг Яогийн өвдөгтэй “мөргөлдөж”, Яо баруун өвдгөө бариад унасан төдийгүй талбайг орхисон юм. Рокитсийн аз болоход гэмтэл нь хүнд байсангүй, удалгүй тэрээр талбайд эргэн ирсэн. “Яогийн талбайд буцан орж ирж байгаа нь яг л Рокигийн эргэн ирэлт шиг байсан. Бидэнд тэр маш хэрэгтэй байлаа” хэмээн дасгалжуулагч Рик Адельман хэлжээ. Мөн шийдвэрлэх мөчид тэвчээр гарган тоглолтонд дахин оролцсон Яогоор багийн анд Артист нь бахархаж байгаагаа ч мэдэгдэж. Яо эргэн ирснээсээ 8 оноо авч, багийнхаа хожилд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. “Энэ үдэш манай баг маш сайн байлаа…Артист болон Баттьер нар Кобиг маш сайн хамгааллаа” хэмээн тоглолтын гол дүр “Цагаан хэрэм” хэлжээ.
Ням гаригийн бэлтгэлийг өнжсөн Коби Брайант өнөөдрийн тоглолтоос өмнө улирлын МВП-ын санал асуулгад Леброны дараа 2-рт бичигдсэн юм. Тэрээр 31 шидэлт хийсэн бөгөөд Коби 30-аас дээш шидсэн тохиолдолд Лейкерс плей-оффт 2 хожиж, 7 хожигдоод байна.
Лейкерс 2 дахь тоглолтонд хожил авна гэдэгт дасгалжуулагч Фил Жексон итгэлтэй байгаагаа мэдэгдсэн бөгөөд 2 дахь тоглолт Лос Анжелест УБ-ын цагаар Пүрэв гаригт болно.
“Бостон” – “Орландо” – 90:95 (19:24, 17:30, 26:24, 28:17)
Б: Пирс – 23 оноо. Рондо – 14 + 10 самбар. Дэвис – 12.
О: Льюис – 18. Пьетрус – 17. Дуайт Ховард – 16 + 22 самбар.
Цувралын харьцаа – 0:1.
Чикаготой хүнд хэцүү 7 тоглолт хийж нэлээд ядарсан Бостон 2-р шатны эхний тоглолтоо Орландо Мэжиктэй хийлээ. Кевин Гарнетт тоглохгүй хэвээрээ байгаа бол Мэжикийн Дуайт Ховард торгуулийн улмаас 1 тоглолт өнжөөд энэ тоглолтонд оролцов. Орландо эхнээсээ л давамгай тоглосон бөгөөд 2-р хагаст тэдний давамгайлал 28 оноо болоод байх үед Мэжикийн ялалтанд олонхи огт эргэлзэхгүй болоод байсан. Гэвч аваргууд тоог нөхөж нэлээн ойртуулсан ч арай л хожиж дөнгөсөнгүй, 90:95-аар хожигдлоо.
3-р үеийн эхэнд Орландо 65:37-оор хожиж байснаа 4-р үед тоо тун ойртсон. 43 секунд үлдээд байхад Рэй Аллен холын шидэлтээ амжилттай болгосноор зөрүү 4, Ж. Реддик торгуулийн 2 шидэлтээ амжилттай болгосноор зөрүү 6, эргээд Пол Пирс 3 оноо авснаар зөрүү дахин 3 болсон. Цаг дуусахад 6.6 секунд үлдээд байв. Гэвч Реддик торгуулийн шидэлтээ дахин 100 хувь шидсэнээр тоглолт өндөрлөсөн.
“Сүүлийн 16 минут их хэцүү байсан” хэмээн Мэжикийн дасгалжуулагч Стэн Ван Ганди тоглолтын дараа хэлсэн байна.
Ер нь Бостон плей-оффт эцсээ хүртэл тэмцэж чаддаг баг. 2002 оны бүсийн шигшээ тоглолтонд тэд Нью-Жерсид 21 оноогоор хожигдож яваад, өнгөрсөн жилийн финалд Лейкерст 24 оноогоор хожигдож яваад тус тус хожиж байсныг санах хэрэгтэй.
Мэжикээс Ховард 16 оноо, 22 самбараас авалт хийж багаа тэргүүлсэн. Тэрээр 1 тоглолт өнжсөнөө “Надад энэ бараг 10 тоглолтонд оролцоогүй юм шиг урт удаан санагдсан” гэж хэлжээ.
Селтикс плей-оффт талбай дээрээ сүүлийн 19 тоглолтынхоо 3-т нь хожигдлоо. Мөн плей-оффын эхний тоглолтонд сүүлийн 27 тохиолдлоос 4 дэх удаагаа л хожигдож байгаа нь энэ юм байна.
Ер нь өнөөдрийн Селтиксийн хожигдолд Рэй Аллен, Ражон Рондо нарын муу тоглолт гол нөлөө үзүүлсэн гэхэд болно. Тэд тус бүр 12 шидэж, ердөө 2-ыг нь оновчтой болгосон бөгөөд Рондо сүүлийн 4 тоглолтонд нийт 52 оновчтой дамжуулалт хийж, 9 удаа л бөмбөгөө алдаж байсан бол энэ тоглолтонд 7 удаа бөмбөгөө алдсан байна.
Дараагийн тоглолт УБ-ын цагаар Пүрэв гаригт Бостоны талбайд болно.
loading...







lakers maani onoodor neg tiimerhul blaa…
het oorsdoo irdchih shig bolloo.lakers er ni holiin shidelt onovchtoi hiichehdeg togtvortoi toglolttoi toglogch bhgui sul tal ni garaad bnadaa…
uul ni radmanovic maani bsn bol ch…
loading...
unuudur yao sain togloloo.bi houstoniig demjdeggui ll dee.gehdee unuudur yalt ch ugui lakersees iluu bailaa. kobi ih ch shidlee. er ni yamar ch sagschin 31 shidehed 14-g hiilgui yahav dee kobi guai. 3onoonii shidelt 7-1 uur yu helhev. ene baidlaaraa 7 toglolt garch magadgui bna shuu.
loading...
ene lakers yvaa orlando ug hojood bostong zailuulchihval
loading...
BOSTON ZGREE TED AILIIIN TALBAI DEER SAIN TOGLODOGSHDEE. TEDNII TOGLOLTOD HOME AWAY GSEN YLGAA BH. GO CELTICS -THE FINAL-
loading...
boston ch ingeed duussan bhaa. harin LAL vs HOU sonirholtoi tsuvral boloh shinjteidegee/. Houston hojichihvol yaanaa lakers-n fanyydee.
loading...
Lakers hojh ni todorhoi daraginn togllot lakers hojino
loading...
lakers hogiin houstend hojigdchihloo. ulirald4 toglood 4 uulend ni lakers onoonii davamgai hojson. unuudur lakers het bardsan toglolt hisen bn. Boston hojigdson ura
loading...
Lakers zgree ene jiliin PO-nxoo bartsadiig arilgaj bgama odoo tsaashdaa laana shde Wested lakerstai denver l vzex bx txdee tedniig xojino eruusuu ene jil Cle-LaL 2l xoorondoo ursuldux ni todorxoi bsan doo.
loading...
enenees hoish hojigdohgvi bha lakers bol xamgiin shildeg bag
loading...
LAL хожигдчихвол гоё л байна хэхэ. Гэхдээ хогийн хужаад хожигдоно гэхээр жаахан онцгүй. Бостон зүгээр байхөө. Орландог дөнгөнө гэж бодож байна. Рэй рэй ийн шидэлт ороход л алаад өгнөдөө. Нөгөө 2 цувралч угаасаа тодорхой Кавалерс, Наггетс хоёр шүүрдээд гарах нь ойлгомжтой. Харин аваргын төлөө энэ хоёр үлдвэл ч гоёдоо. Кing vs Melo-Man. Ер нь гайхалтай цуврал гарна байхшүү.
loading...
За ямар байна даа. Нөгөө Лейкерсийн фэнүүдэд энэ тоглолт нэгийг бодогдуулсан байхаа. Хүмүүс манай Хьюстоныг сайн мэдэхгүй учраас , ганц Яао Минээр төсөөлдөг учраас Лейкерс бараг л 4-0 оор хожно гээд л аваад байсан хаа байна. Гэтэл яав талбай дээрээ 100-92 оор хожигдлоо. Манайх хэд хэдэн удаа turnover хийснийг эс тооцвол Лейкерсээс илүү байлаа. өрсөлдөгч багаа сайн мэдэхгүй байж, тоглогчдийг нь сайн судлаагүй байж битгий том ярьж байлдаа талбай дээрээ хожигдсон Лейкерсийн фэнүүдээ.
loading...
Нөгөө сүрхий Коби Брайнт байдгүй ээ. 31 шидэхэд ердөө 14-ийг нь хийлээ. 3-аас 7 шидээд бүр ганцхан орууллаа. боль боль ядаж байхад талбай дээрээ шүү дээ. Буянбатаа Хьюстонг ганцхан Яао -аар төсөөлж болохгүй шүү. Баг гэдэг чинь ганц хүн дээр тогтдоггүй юм.
loading...
hojij uzeegui garuud gants hojchood bayrlaj uhehnee. yhav unudur hojigdson ch margash yu bolohiig hen ch medehgui GO LAKERS!!!!!!!!!!
loading...
LAKERS YMAR MUUHAI BUDUULEG TOGLOV OO. BOON TSUS. VUJACIC YMAR TAI BOX TOGLOJ B.GAA BISH DEE. TEGJ TOHOILDOOD B.H DAA YAHAV DEE. NOGOO ALDART KOBE CHINI IIMHEN AMITAN B.SAN YM UU. NAAGUUR NI SUL ZAI B.HAD OMNO NI ZOGSOJ B.GAA HUNII ZAIGUI TAL RUU NI D.RCH B.GAA DUR UZUULEED OVDOG RUU NI OVDOGLODOG. AAN SANAATAI, IIM HOGIIN AMITAN B.SAN YM UU. DAVTALTIIG NI MASH OLON GARGASAN, TODORHOI B.NA LEE. YLAHIIN TOLOO BUH HUCHEE D.CHLALGUI YAH VE. GEHDEE INGEJ BOLOHGUI SHUU. SAGSANBOMBOGIIN BURHAN ORCHOOHGUI SHUU. ER NI BUSD NI CH GESEN MUUHAI TOGLOJ B.NA LEE. HUJAA L GEH YM BAGT CHINI GANTS HUN B.DGUI BIZ DEE. TEGEED CH ASIAS GANTS OD NBA-D B.HAD MUU NI YU B.NA AA? YMAR CH B.SAN HOUSTON DUTAH YM B.HGUI GEDGEE MEDERSEN. ODOO SETGELZUI-GEER L MUU TOGLOVOL YLAGDANA, ES BOL YLNA GEJ BODJIINA.
loading...
Olsgolon baraas Shiidsen arslan iluu baidag ym.
Houstonii zaluusaa – zugeer l oorsdiin chaddagaaraa l basket toglo. Orsoldogch chini hen b.h ni hamaagui.
loading...
LAL archad ugnu toglom dunguj eheljine
loading...
Lakers ¿ëäñýí á¿õ òîãëîëòîíä õîæèõ áîëíî.Houston ìèíü ÿàðààä ÿàõàâ óãààñàà òàíàéõûã õîæíî
loading...
hymyyysee ene Howard vs Perkins 2in zurgiig sain ajidaa. Perkins-s yu ovooj otsoitloo tovoigood bnaa?
loading...
hezee ch melo ene jil avargiin toloo orsoldohgui lal vs bos l bh bolno ter buyn bat yu gene vee amisgaa chini
loading...
Yao Ming Luis Scola Sh.battier Ron Artiest Aaron Brooks crusader t1 noxoi mini lakersiin fanvvdiig baga doromjlooroi yamarch bag xojoj boldog shde neg xojchood yum vzeegvi tsarailaxiin suga chin Housten vnexeer LAL-g PO-s myltalwal chi xarin namaig doromjlooroi za bootsoo tawixyy eswel yylni todorxoi toglolt shde Kobe81 point awsniig medej bga xvn bny 4n toglolt daraalj 45deesh onoo awniig medsen bizde nen season high 61-g bas medej bga bizde tsaad chin xvn shde tiimvvv?
loading...
ene jil finald cavaliers denver 2 uldvel goy bna Dallas bas sain bureldhuuntei bag Daraa jilees miami portland 2 hol yavnaa go miami heat mv3 wade
loading...
Хэхэ энэ хүмүүс дандаа минийх сэтгэгдэлийг муулцан байх юмаа.
Би Кобид аль дээр үеэс л дургүй. Учир нь Айверсонтой өрсөлддөг байсан учраас(Ялангуяа 2001 онд). Хоустонг би ганц Яаогаар хараагүйшдээ. Артест, Баттер 2т бас дургүй. Артест дэндүү бохир тоглолттой. Баттер 2006 онд Team USA г хөөдсөн гээд олон шалтгаан байгаа. Гэхдээ яг энэ цувралын хувьд Пуужингуудыг ялаасай гэж бодож байна.
loading...
Crusaderiig xarlda arai t1tsen bgazde housteniig yuch medq ntr geel suga chin txde bi bol AI-d vnen dyrgvi shde sonin toxioldol bna a te.
loading...
Houstongiin fanuud yag iim teneg bdiin bh da? gants hojchood yu yu gene we? hojih bid yaraagvi bhad hojigdoh ta nar yund ni yaraad bnaa ain? ENE TSUWRALIIN ETSSIIN VR DVN UGASAA *LAKERS* OILGOMJTOI. houston chuuda vvnees tsaashaa bagaa denjeed hojigdood l bj de!!!!
loading...
boston muu bailaa gehdee awargiin tuluu uldenee lakers ch dee
loading...
amaraa boston lakers 2iin xen ni ireedvitei gedeg deer bootsoo tawix yy lakers ch de gechjee bos eastees garch irj amjdag ni monvv?
loading...
garnetgui boston orlandog yaj barhaw de.barsanch cav-d archuulah bh
loading...
Zaluus mini de jaahan soyoltoi baitsgaaya.hen ni hojno yash yumandeer bid nart padli baihgui shuu de.Gehdee bi sagsanbombogt hairtai.Zugeer l sanalaa soyoltoi bichii zaluus!!!
loading...
Houston hojnooo harjil bgarai teghed lakersiinhan garaaraa amaa daraad uilaarai biatch nar mine dongosjil baig
loading...
goy goy orlando goy shuu boston g husnaaa
loading...