loading...
“Кливленд” – “Атланта” – 99:72 (25:21, 24:23, 28:17, 22:11)
К: Л. Жеймс – 34 + 10 самбар. Мо Уильямс – 21. Дэл. Уэст – 13.
А: Жош Смит – 22. Бибби – 19. Жо Жонсон – 11.
Цувралын харьцаа – 1:0.
ЛеБрон Жеймс өчигдөр энэ улирлын Хамгийн үнэ цэнэтэй тоглогч болоод байсан, энэ тоглолт эхлэхийн өмнө MVP-ийн цомоо хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө гардлаа. Яагаад MVP болсноо энэ тоглолтонд ч гэсэн харуулсан гэж хэлж болно. Ер нь энэ тоглолт ЛеБроны MVP-ийн баярын нэгэн хэсэг нь байлаа. Жеймс эхний хагаст л 22 оноо авсан бөгөөд 2-р хагаст талбайд тун цөөхөн минут тоглосон. Учир нь Кавальерс энэ тоглолтонд хожих нь тодорхой болоод байв. Атланта эхний хагаст л овоо тоглосон, 2-р хагаст сүр сүлдгүй харагдаж байсан гэхэд болно. Кливленд эхний шатанд Пистонсыг хожсоноосоо хойш 9 хоног амраад байв. Энэ 9 хоногийн амралтын дундуур Кавальерсийн довтлогч Саша Павлович өөрийн найз бүсгүй Дуниа Карисиктай гэрлээд амжсан байна.
Кавальерс ийн плей-оффын эхний 5 тоглолтоо бүгдийг нь 10-аас дээш онооны давуутай хожлоо. Хамгийн сүүлд 2004 онд Пистонс ийм амжилт үзүүлж байв. Мөн Кавальерс талбай дээрээ плей-оффт 6 дараалан хожиж, багийнхаа дээд амжилтыг тогтоосон байна. ЛеБрон Жеймс плей-оффт 24 дэх удаагаа 30-аас дээш оноо авчээ.
Харин Атланта плей-оффт сүүлийн 15 айлын талбайд хийсэн тоглолтынхоо 14-т нь хожигдоод байна.
“Денвер” – “Даллас” – 117:105 (30:22, 28:33, 28:28, 31:22)
Ден: Нене – 25 + 8 самбар. Энтони – 25. Жи. Ар. Смит – 21.
Дал: Новицки – 35 + 9 самбар. Терри – 21. Райт – 10.
Цувралын харьцаа – 2:0.
3-р үе өндөрлөхөд Денвер 3 онооны л давуутай байлаа. Гэвч 4-р үе эхлээд л тэд ээлж дараалан оновчой довтолсоор, Даллас ээлж дараалан оновчгүй шидэж, бөмбөгөө алдсаар талбайн эзэд тоогоор тасарсан юм. Биллапс, Энтони, Жи.Ар гээд л Наггетсийн шидэгчид шидэлтүүдээ ээлж дараалан оновчтой болгож байсан нь Далласт мөндөр шиг л байсан байх.
Наггетс өнөөдөр хожсоноор Пепси центртээ 15 дараалан хожлоо. 3 сарын 11-нээс хойш тэд талбай дээрээ хожигдол амсаагүй явна.
Мөн Наггетс плей-оффын эхний 7 тоглолтондоо өрсөлдөгчөө дунджаар хамгийн олон онооны зөрүүгээр хожсон баг болоод байна.
|
Баг |
Зөрүү |
Аварга болсон |
| 2009 Nuggets | +21.0 | ? |
| 1971 Bucks | +17.7 | тийм |
| 1987 Lakers | +17.6 | тийм |
| 1986 Lakers | +15.6 | үгүй |
| 2004 Pistons | +14.3 | тийм |
| 1991 Bulls | +14.1 | тийм |
loading...






denver hojooosoi ene jil avargiin tuluu denver clevland 2 taarah bhaa
loading...
Cavaliers ene jil turuuleesei! LBJ MVP avsan press conference-ee uuriin turulh hot Akron-d hiisen gesen, Akron High School-d.
loading...
LAL turulesei mvp kobe
loading...
ene nene dajgui toglod bnu ugui yu
loading...
Энэ улирал бол тэр чигээрээ Леброн Жэймсийн шоу боллоо.Тэр энэ жил аварга авж чадах болов уу.Кавалерсийг NBA-д аваргаллаа гэхэд нэг их гайхаад байх юм байхгүй.Бостон Селтикс юм уу Кливланд Кавалерс аваргалаасай. Лэйкерс л аварга болохгүй бол Бостон Селтикс, Кливланд Кавалерс нарын аль нь ч яахав.Би Кевин Гарнетт-ыг дэмжидэг.Go Celtics and KG.
loading...
saf
loading...
Huuy naizuudaa Kobe iig MVP ch geh shig ali hediin manai LJ23 ter shagnaliig chin avtsaan kkkk Ene jildee CAVALIERS tei yamar ch bag taarsan blaa ch
CLEVELAND CAVALIERS Nba Champion bolno za anduudaa medej av
loading...
Ter Mamba ch genuu namba ch genuu chi agaan duuu garig anduurtsiin bishuu
loading...
hehe huurhii Mamba Play-Off-n yumuu Final-n MVP yariaad bgam bishu
loading...
huuyeeeee finaliin MVP gej baidiishd kobe awnaa lakers bas tyryylnee lakers western conference-iin awargiin toloo DENVERiig husaad daraa n ter CLEVELANDiig LEBRONTOI n talbaid n tegshleed NBA CHAMPION bolno harj bai ta heden NUSAAKUUD zyger GASOL ODOM 2 oor naadna doo wahaha wanga bna.
loading...
denver maani ene jil ym duulgana shoo lakers tovooroo daramtlah bh ternii esreg sain togloj chadval hojil ch oirhon bn
loading...