loading...
МСБХ-ны “Сэнгүр лиг”-ийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөө тоглолтууд явагдаж байгаа бөгөөд хүрэл медаль хүртэх баг тодроод байна.
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт “Бриж констракшн” компаний “Баянзүрх Буллз” баг “Таван толгой транс” компаний “Ёлууд” багуудын цувралын 4 дэх тоглолтонд Буллз хожсоноор, цувралд 3:1-ээр давамгайлан лигийн тэмцээний хүрэл медалийн болзол хангалаа. Уг тоглолтонд ОУХМ Ц. Шаравжамц 30 оноо, 6 блок шот хийсэн бол М. Цогтбаатар24 оноо авч багийнхаа хожилд чухал үүрэг гүйцэтгэжээ. “Ёлууд” багаас Т. Санчир, М. Цолмонхүү нар сайн тоглосон боловч бусад тоглогчид нь, ялангуяа Б. Мөнхболд багтаа сайн тусалж чадсангүй. ”Баянзүрх Буллз” ийнхүү лигт 2 дахь улиралдаа тоглоод медальд хүрч байна. Гэхдээ тэдэнд аваргын төлөө тоглох ч боломж байлаа. Харин “Ёлууд” 2007 онд мөнгөн медаль, 2008 онд хүрэл медаль хүртэж байсан бол энэ удаа 4-р байранд шалгарлаа. Амжилт нь жил, жилээр буурсан байна.
Аваргын төлөө тоглож байгаа 2 баг одоогоор 5 тоглоод байна. Үүний 3-т нь “Хас” банкны “Хасын Хүлэгүүд” баг, 2-т нь МУИС, “Эм-Би-Эм” компаний “МВМ” баг хожоод байгаа юм. 4 дэх тоглолтонд МУИС-ын баг хожход Г. Баттөр, Ц. Азбаяр нар тун сайн тоглосон.
Харин 5 дахь тоглолт өчигдөр болсон. Энэ тоглолтонд хожсон баг сэтгэл зүйн хувьд ихээхэн давуу талтай болох байлаа. Тоглолт эхнээсээ тэнцүүхэн өрсөлдөөнтэй болж байсан. Харин 3-р үед Хүлэгүүд 17 оноо авсан бол МУИС ердөө 11-хэн оноо авсан байна. 4-р үед Хүлэгүүд мөн олон оноо авснаар 81:70-аар хожлоо. МУИС 4-р үед тоог ойртуулж байсан ч тухай бүрд нь Хүлэгүүд зөрүүлээд оноо аваад байсан. Ялангуяа О. Сайнбаяр, Ц. Мэргэн нар эсрэг багийнхаа сул тал болох самбар дор сайн хамгаалах тоглогчид байхгүйг чадварлаг ашиглан, амархан оноо авч байлаа. Ялангуяа О. Сайнбаяр 22 довтолж, 15-ыг нь амжилттай болгосон гэхээр түүнийг МУИС-аас хамгаалахаар тоглогч байхгүй байсныг илтгэнэ. Тэрээр нийт 37 оноо авчээ. Харин МУИС-ын гол тоглогч Г. Ихбаяр энэ тоглолтонд 3-хан оноо авсан байна.
Аваргын төлөөх цувралд хэн түрүүлж 4 хожсон нь ялагч болох бөгөөд 6 дахь тоглолт ирэх Баасан гаригт СТО-д болно.
Хүрэл медалийн төлөө тоглолт. №4.
Ёлууд 92: 97 Баянзүрх Буллз (24:30 24:23 15:22 29:22)
Ёлууд: Т. Санчир 26 оноо, М. Цолмонхүү 21 оноо
Баянзүрх Буллз: Ц. Шаравжамц 30 оноо+6 блок, М. Цогтбаатар 24 оноо
Аваргын төлөө тоглолт. №4.
МУИС МВМ 80:77 Хасын Хүлэгүүд (21:20 18:24 21:18 20:15)
MВМ: Ц. Азбаяр 25 оноо + 4 бөмбөг таслалт, Г. Баттөр 21 оноо, Г. Ихбаяр 18 оноо
Хасын Хүлэгүүд: Ц. Мэргэн 18 оноо+17 самбар, М. Отгонмөнх 18 оноо+9 самбар, О. Сайнбаяр 16 оноо+8 самбар
Аваргын төлөө тоглолт. №5.
МУИС МВМ 70:81 Хасын Хүлэгүүд (16:17 23:20 11:17 20:27)
MВМ: Ц. Азбаяр 20 оноо + 7 самбар, Н. Золжаргал 17 оноо+9 самбар
Хасын Хүлэгүүд: О. Сайнбаяр 37 оноо+8 самбар, Ц. Мэргэн 16 оноо+6 самбар,
loading...




5 дахь тоглолтонд 4р үе эхлэнгүүт Хасын эрчтэй довтолгоонуудыг зогсоохын тулд МБМ багийн дасгалжуулагч завсарлага аваагүй нь хамгийн том алдаа болсон гэж миний хувьд бодож байгаа, мөн Дөлгөөнийг нэг л ашиглах учраа олохгүй байгаа мэт санагдаад байх юм
loading...
hasiin huleg avnaa oilgomjtoi. turuu jil sharksiiig 7 togloltod daraalan demjeed avch chadagiudee!
loading...
azaa ,tsoojoo hoyor
sainaa ,mergen 2-g hamgaalj diilehgui ni todorhoi
Od xas-n sergeesh yum shig sanagdaad baigaan…
loading...
hasiin hulguud ene jil avargalnaaa. bi deerees l hoish heleed bsan . shdee. humuus muis l getsgeegeed bsan
loading...
Has talbai deer 7uulaa toglood hojigdson bolhoor 5 dahi togloltond 8uulaa togloson shde.
3 dahi togloltond shugliin daraa hiisen bumbugiig tootsoj zavaaraagui bol Has hojigdoh baisan.
5 dahi togloltod Zaya shuugchiig P..gej Badrah, Dandi, Od hechneen duudaad tehnik uguugui baij bumbuguu bariad guisen huniig harsangui gesnii tuluu Erdenepurev dasgaljuulagchid tehnik uguu biz dee. Mergen, Sainaa, Dandi, Od Badrah geed halit 4-5 jil toglosonuud ni shuugchdiig deerelhej l baigaag ni bugd harj baigaa.
MUISiin huuhduud, Ihbayariig daruuhan bolhoor eleg barij luivardaj baij avarga avahuulahaasaa sagsan bumbugiin holboo icheesei.
Gehdee Has ch gesen MUISiin tugsugchid: MUISiin huuhduud l avargiin tuluu ursulduj baigaa. Yun Hudaldaa yun ShUTIS
loading...
ШУТИС бол өнгөрсөн жил тоглолт бүрдээ хийлгүүлсээр байгаад л 4-3-р хожигдсон ш дээ. Одбаяр энэ жил тоглосон бол Харцага аварга болох нь тодорхой байсан гэж бодож байна. Амжилт ШУТИС-ийнхан …
loading...
Hartsaga yaj avarga boldiin hujaagiin bag
loading...
Ene jil has yalt ch gui avarga bolno.15nii odor humuusee avargaa temdegletsgee
loading...
Энэ Сайнбаяр Мэргэн 2 бол аргагүй сайн тоглогчид юмаа.Хас энэ 2 гүй бол үнэхээр явахгүй ээ
loading...
eoluud mundag shd daraa jil zaawal altiig awna xarj l bgaarai xairdaa xairtai
loading...