loading...
Монголын сагсан бөмбөгийн холбоо 2001 онд багуудын хүчин чадлыг тэнцвэржүүлэх зорилготойгоор тоглогчдоо шинээр хуваарилсан билээ. Түүнээс хойш лигийн АШТ-ий өрсөлдөөн ширүүссэн. Одоо лигийн АШТ-д плей-оффт дөрөвдүгээр байраар арайхийн шалгарсан баг аваргалсан тохиолдол элбэг боллоо.
2005 он
Лигийн АШТ-д ШУТИС-ийн залуус анх удаагаа оролцон улирлын тоглолтод ердөө ганцхан хожигдолтой плей-оффт шалгарч байлаа. Гэтэл тэднийг плей-оффын нэгдүгээр шатанд лигийн хошой аварга “Лидер” хожсон юм. “Лидер” плей-оффт шалгарахын төлөө “Хасын хүлгүүд”-тэй шийдвэрлэх тоглолтыг хийн шалгарч байжээ. Арайхийн плей-оффт шалгарсан тэд ШУТИС-ийн залуусыг 3:2-оор аргалан аваргын төлөө өмнөх оны аварга “Хараагийн харцага”-тай тоглосон. Аваргын төлөөх цувралд тэд 3:1-ээр тэргүүлжээ. Энэ нь МВА-гийн лигийн түүхэнд плей-оффт дөрөвдүгээр байраар гарсан баг түрүүлсэн анхны тохиолдол болов.
2006 он
Лигийн АШТ-ий шигшээ тоглолтод хожигдсон хариугаа “Хараагийн харцага” 2006 онд авч чадлаа. Тэд плей-оффт шалгарахын төлөө өнгөрсөн оны нээлт ШУТИС-ийн “Шаркс”-ыг ардаа орхин плей-оффт үлджээ. Гэвч тэд өнгөрсөн жилийн аварга, тойргийн тоглолтод торолгүй тэргүүлсэн “Лидер”-ийг эхний даваандаа хожсон. Улмаар аваргын төлөөх цуврал хожиж гаршсан “Баганат өргөө”-г 4:2-оор хожин аваргалсан юм. Энэ амжилтаа тэд 2007 онд мөн давтсан юм. Тэд мөн улирлын тоглолтын аварга “Ёлууд”-ыг хожин түрүүлсэн билээ.
2008 он
Өнгөрсөн онд “Хасын хүлгүүд” плей-оффт үлдэхийн төлөө “Хараагийн харцага”-ыг хожсон. Улмаар плей-оффт дөрөвдүгээр байраар шалгаран гарч нэгдүгээр байр эзэлсэн “Ёлууд”-ыг эхний шатанд толгой өвдөлгүй 3:0 ялсан. Харин аваргын төлөө ШУТИС-ийн “Шаркс”-ыг 4:3-аар хожсон. Харин өнөө жилийн дөрөвдүгээр байраар “Хасын хүлгүүд” мөн шалгарсан. Тэд “Ёлууд”-ыг 3:1-ээр хожин шигшээ тоглолтод шалгараад байгаа. Плей-оффт дөрөвдүгээр байраар шалгарсан баг дөрвөн жил дараалан түрүүлсэн. Хэрвээ “Хасын хүлгүүд” өнөө жил түрүүлбэл дээрх тоо тав болох ажээ.
loading...




давтагдах байх аа даа..
loading...
sonin uzuulelt bna shuu.tegeheer 1eer garah ene ter padliigui,pay off-d shalgarchval boldgiim biz dee.ene chin mgl sagsan bombog yamarhuu hogjiltei yavj bgaag mash sain todorhoilj ogch bna da.sonin geheesee iluu ichgevter uzuulelt bna.play offdoo arai gej bagtsan bag n turuuldeg ulamjlaltai gazar manaihaas oor bhgui bh shuu!!!
loading...
Sain baitsgaana uu?
Umnuh jiliin playoffiin huvid tedgeer baguud 1, 2 onoonii zuruutei shalgarsan shuu dee, Hasiin hulguud bolon busad baguud neg ih olon onoonii zuruugui baisan ni nuguu baguudaas dutuu uim garaagui gej oilgoj boloh baihaa.
Ene jiliin MBA leag hezee ehleh uim ve?
Surag ni volyballiin leag duusaj baigaa uim shig baina.
loading...