loading...
Формула-1 ангиллын 2009 оны ДАШТ-ын 5 дахь гараа Испаний Барселонад болж байна. Бямба гаригт байрлал тогтоох уралдаан боллоо.
Энэ улиралд одтой байгаа Женсон Баттон поул позишнд түрүүлснээр Ням гаригт хамгийн эхний эгнээнээс гараа хийх болж байна. Баттон кареерынхаа 6 дахь поулийг авч байгаа бөгөөд энэ улирал эхэлснээс хойш 3 дахиа эхний эгнээнээс гараа хийх нь.
Ред Буллын С. Феттель, Баттоны багийн Р. Баррикелло нар 2, 3-т орсон бол Ферраригийн Ф. Масса энэ улирлын хамгийн сайн амжилт 4-т оржээ. 5-д Ред Буллын М. Уэббэр жагсаж.
Харин Хэмилтон кареерийнхаа хамгийн муу байрлал тогтоох уралдаанаа хийж, 14-т жагссан байна. Үүндээ тэрээр ихээхэн сэтгэл дундуур байгаа юм байна. Гэхдээ тэрээр “Бүх юм дуусаагүй. Жинхэнэ уралдаанд олон юм болдог. Оноо авна гэж найдаж байна” гэжээ.
Кими Райкконений хувьд бүр ч хэрэг байхгүй, 16-д. “Үнэхээр урам хугарч байна. Учир нь манай машин энэ долоо хоногт их сайн байсан” гэв.
Испаний Гран-при. Байрлал тогтоох уралдаан.
1. Женсон Баттон (“Браун”) – 1:20,527
2. Себастьян Феттель (“Ред Булл”) – 1:20,660
3. Рубенс Баррикелло (“Браун”) – 1:20,762
4. Фелипе Масса (“Феррари”) – 1:20,934
5. Марк Уэббер (“Ред Булл”) – 1:21,049
6. Тимо Глок (“Тойота”) – 1:21:247
7. Ярно Трулли (“Тойота”) – 1:21,254
8. Фернандо Алонсо (“Рено”) – 1:21,392
9. Нико Росберг (“Уильямс”) – 1:22,558
10. Роберт Кубица (“БМВ-Заубер”) – 1:22,685
11. Казуки Накаджима (“Уильямс”) – 1:20,531
12. Нельсон Пике (“Рено”) – 1:20,604
13. Ник Хайдфельд (“БМВ-Заубер”) – 1:20,676
14. Льюис Хэмилтон (“Макларен”) – 1:20,805
15. Себастьен Буэми (“Торо Россо”) – 1:21,067
16. Кими Райкконен (“Феррари”) – 1:21,291
17. Себастьен Бурдэ (“Торо Россо”) – 1:21,300
18. Хейкки Ковалайнен (“Макларен”) – 1:21,675
19. Адриан Сутил (“Форс Индия”) – 1:21,742
20. Жанкарло Физикелла (“Форс Индия”) – 1:22,204
loading...





Massa iin mashin uneheer hurdan bsan shuu. onoodor turuuleesei bileee dee. kimi neeree q2 t zayagui hamraaraa tasluulsan daa. go go go ferrari
loading...
catalunya no es espanya visca el barca i visca catalunya
loading...