Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Лейкерс, Мэжик тэргүүлж эхэллээ

GD Star Rating
loading...

1241870822

“Хьюстон” – “Лейкерс” – 94:108 (28:30, 20:20, 14:24, 32:34)

Х: Артест – 25. Минг – 19 + 14 самбар. Скола – 10 + 12 самбар. Ландри – 10.

Л: Брайант – 33. Одом – 16 + 13 самбар. Газоль – 13. Ариза – 13.

Цувралын харьцаа – 1:2.

Хьюстон талбай дээрээ болсон 2-р шатны анхны тоглолтонд хожигдлоо. Коби өнөөдөр Рокитсийн эсрэг 33 оноо авч багаа тэргүүлэв. Коби плей-оффт 3928 оноотой болж, Ларри Бёрдыг гүйцэн, лигийн түүхэнд 6-д бичигдэх болж байна. Мөн тэрээр плей-оффт 30-аас дээш оноог 54 дэх удаагаа авч байгаа нь энэ. Кобигоос гадна Одом 16 оноо, 13 самбараас авалт, Дерек Фишерийг оролсон Жордан Фармар 12 оноо, 7 оновчтой дамжуулалт хийжээ. Дерек Фишер 2 дахь тоглолтонд Сколаг хүчтэй түлхэж, 1 тоглолтоор торгуулаад байв.

Lakers Rockets Basketball

Рокитсоос Артист 25 оноо авсан ч сүүлийн минутанд По Газоль дээр гаргасан санаатай алдааныхаа улмаас талбайгаас хөөгдсөн байна. Тэрээр 2 дахь тоглолтонд ч мөн тоглолтыг дуусгаж чадалгүй хөөгдөөд байлаа.  Яо Мин дабл-дабл хийсэн ч түүний зүүн хөл зовиуртай байна. Маргааш Яогийн гэмтлийг нарийвчлан харах бөгөөд хариу эерэг гарвал 4 дэх тоглолтонд тоглоно. “Би тоглохыг үнэхээр их хүсч байна. Маргаашийн тестийн хариу зүгээр гарвал би тоглоно” гэж Яо хэлжээ. Мөн тэрээр “Үе бүрт бидэнд асуудал байсан. Жишээ нь эхний 2 үед бид маш олон удаа бөмбөгөө алдсан. Бид ер нь сайн тоглож чадаагүй” гэв.

Уг нь Рокитс талбай дээрээ 9 тоглолт дараалан хожоод байж.

Лейкерсийн энэхүү хожил Фил Жексонд плей-оффын 199 дэх хожлыг нь бэлэглэжээ.

“Орландо” – “Бостон” – 117:96 (22:18, 31:23, 25:28, 39:27)

О: Льюис – 28. Туркоглу – 24. Ховард – 17 + 14 самбар.

Б: Пирс – 27. Рондо – 15. Хаус – 15.

Цувралын харьцаа – 2:1.

Celtics Magic Basketball

Орландо Мэжик лидерүүдийнхээ жигд сайн тоглолтын ачаар ялалт байгуулж, бүсийнхээ хагас шигшээгийн цувралд 2:1-ээр тэргүүлж эхлэв. Ялангуяа Рашард Льюис, Хедо Туркоглу нар өнөөдөр нийт 52 оноо авсан бөгөөд 4-р үед хамтдаа 23 оноо авчээ. Орландо 59.1 хувийн оновчтой довтолж байсан нь багийнх нь дээд амжилт юм байна. Мэжикийн үндсэн холбогч Жамеер Нельсон энэ улиралд тоглохооргүй гэмтэлтэй байгаа, түүнийг орлуулахаар авсан Рафер Алстон өмнөх тоглолтонд Эдди Хаусын толгой руу цохисныхоо улмаас 1 тоглолтоор торгуулсан тул Энтони Жонсон гарааны холбогчоор тоглосон байна.

Мэжик хожсон ч баярлах болоогүй гэж дасгалжуулагч Стэн Ван Ганди хэлжээ. “Энэ хожлын дараа баярлаж хөөрөх хэрэг байхгүй. Ялангуяа Бостон шиг өрсөлдөгчтэй байгаа үед. 2:1-ээр тэргүүлж байгааг эхний хагасыг 1 онооны давуутай дуусгасантай л адил хүлээж авах хэрэгтэй” гэсэн байна. Мэжик бүсийн шигшээ тоглолтонд 1996 оноос шалгараагүй байгаа бөгөөд 1996 онд Пенни Хардуэй, Шак нараар толгойлуулсан Мэжик бүсийн аваргын төлөө Чикаготой тоглож байлаа.

Бостон Селтикс айлын талбайд 3 дараалан хожигдож байна. Ер нь тэд плей-оффт сүүлийн 25 тоглолтынхоо 19-д нь хожигджээ.

Цувралын дараагийн тоглолт Орландогийн талбайд Даваа гаригт болно.

Чак Дэйли (1930-2009)

1992 оны Барселонийн олимпийн наадмын аварга “Мөрөөдлийн баг”, 1989, 1990 оны НБА-ын аварга Детройт Пистонс багийн дасгалжуулагч Чак Дэйли ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна.

Тэрээр 1996 онд ҮСБХ-ний эхний 50 жилийн шилдэг 10 дасгалжуулагчийн нэгт нэрлэгдэж байсан бөгөөд олимпийн аварга, лигийн аварга болсон анхны дасгалжуулагч юм.

Дэйли 1978 онд дасгалжуулагчийн гараага Филадельфид Билли Каннинхэмийн туслах болон эхэлжээ. Дараа нь Кливлендийн ерөнхий дасгалжуулагч болсон ч 1981-82 оны улирлыг 9-32 амжилттай эхлүүлсэн тул халагдсан байна. Харин 1983 онд Детройтын дасгалжуулагч болж, өмнө нь хэзээ ч 2 улирал дараалан хожил нь хожигдлоосоо давж байгаагүй багийг 9 улирал дараалан ийм амжилт үзүүлэхэд хүргэжээ. Улмаар 1989, 1990 онуудад лигийн аварга болсон юм. Тухайн үед түүний багийг Детройтын “муу хөвгүүд” гэж нэрлэдэг байлаа. Детройтыг орхисныхоо дараа Нью-Жерси, Орландо Мэжикийг удирдаж байгаад дасгалжуулагчийн ажлаа орхисон байна.

nba_e_daly_576

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

13 Сэтгэгдэл

  1. storm says:

    xaramsaltai sain dasgaljuulagch baij dee Детройт-iig iim zeregt hurgesen xun bna shdee bas олимпийн awraga amgalan noirs doo

    GD Star Rating
    loading...
  2. bat says:

    Рокетс муу тоглосон хичнээн ч бөмбөг алдав.Коби болон Нуурынхан сайн байлаа.Бостон хожигдвол яанаа .Миний дэмждэг баг ш дээ.Кевин Гарнетт байсан бол ингэж новшрохгүй байхгүй юу манай баг

    GD Star Rating
    loading...
  3. bat says:

    Спортньюс.мн та нар хараалын үгтэй сэгэгдэл ерөөсөө оруулахгүй юм аа.

    GD Star Rating
    loading...
  4. RIP Chuck Daly

    GD Star Rating
    loading...
  5. Буянбат says:

    Наггетс Далласыг 3-0 болгочихлоо. Сүүлийн 30 секунденд 4 оноогоор хожигдож байсан боловч Мело 5 оноо авсанаар тоглолт 105-106 аар хожлоо. Яг сайхан үзэж байтал 4р үеийн эхэнд нет тасарчдаг байшдээ.

    GD Star Rating
    loading...
  6. sa says:

    netees ymar haygaar uzdeg ym be

    GD Star Rating
    loading...
  7. Tselmeg says:

    Yao to miss rest of Playoffs with hairline fracture in foot

    GD Star Rating
    loading...
  8. Man U says:

    MELO ymar aimar bnaaa. uneheer lider hun gedeg iim l bdiim bna daa. denver inged conf iin avargiin toloo uzeh bolloo shd. odoo gants hojil avah ni tdhoi blgui dee

    GD Star Rating
    loading...
  9. Man U says:

    oo yao bhgui bol hou ugaasaa husuulnoo. tegvel cond iin avargiin toloo DEN vs LAL boljaagaam bna daa. nogoo talaas CAV vs ORL baigaasai

    GD Star Rating
    loading...
  10. The Mamba says:

    Kobe Melo 2 agu shu nice nice

    GD Star Rating
    loading...
  11. ýýãèé says:

    Буянбат on May 10th, 2009 9:53 am
    Наггетс Далласыг 3-0 болгочихлоо. Сүүлийн 30 секунденд 4 оноогоор хожигдож байсан боловч Мело 5 оноо авсанаар тоглолт 105-106 аар хожлоо. Яг сайхан үзэж байтал 4р үеийн эхэнд нет тасарчдаг байшдээ.
    neteeer ymar haygaar uzaeh be áóÿíáàòàààààààààààà

    neteeer ymar haygaar uzaeh be áóÿíáàòààààààààààààneteeer ymar haygaar uzaeh be áóÿíáàòààààààààààààneteeer ymar haygaar uzaeh be áóÿíáàòààààààààààààneteeer ymar haygaar uzaeh be áóÿíáàòààààààààààààneteeer ymar haygaar uzaeh be áóÿíáàòààààààààààààneteeer ymar haygaar uzaeh be áóÿíáàòààààààààààààneteeer ymar haygaar uzaeh be áóÿíáàòààààààààààààneteeer ymar haygaar uzaeh be áóÿíáàòààààààààààààneteeer ymar haygaar uzaeh be áóÿíáàòààààààààààààneteeer ymar haygaar uzaeh be áóÿíáàòààààààààààààneteeer ymar haygaar uzaeh be áóÿíáàòàààààààààààà

    GD Star Rating
    loading...
  12. crusader says:

    Фишер, Коби хоёрын санаатай үйлдлээс гадна Одом Артестыг яаж үгээр идэж байгааг харсан биздээ. Лейкерс новшийн тоглож байна. Артест угаасаа жаахан хурдан ууртай үүнийг нь Коби, Одом хоёр санаатайгаар ашиглаж шударга өрсөлдөөн хийхгүй байна. Коби улаан цайм тохойдоод байхад Артестад алдаа өгдөг нээрээ сонин. Т-Мак маань байсан бол, Яао гэмтээгүй байсан бол Лейкерсийг арчаад л гарах шинжтэй Хьюстоныхан.

    GD Star Rating
    loading...
  13. ganaa says:

    sain dasgaljuulagch burhnii orond ochloodoo. manai chicago-g detroitod baihdaa 2 jil multalj bsan umsan.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: