Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Талбайн теннис » Новак нутгийнхаа дэвжээнд аваргалж чадах уу

GD Star Rating
loading...

http://www.serbiaopen.rs/upload/vest/velika/187.jpgСербийн нийслэл Белград хотноо ”АTP дэлхийн тур”-ын нэг болох Serbia open үргэлжилж байна. Энэ сарын 2-нд эхэлсэн уг тэмцээний аврагууд маргааш тодрох бөгөөд эрэгтэй ганцаарчилсан төрлийн финалд талбайн эзэн Новак Жокович, Польшийн Лукас Куботтой тоглохоор болжээ. Новак хоёр, гуравдугаар  шатанд нутаг нэгт Типсаревич (6-2 4-6 6-0), Тройчи (6-3 6-2) нарыг мултлаад хагас шигшээд Италийн ”хатуу самар” Андрес Сеппиг буулган авч финалд хүрэх замаа зассан аж. Харин түүний өрсөлдөгч Лукасын хувьд Игорь Андреевич (ОХУ), Иво Карлович зэрэг ”томчуудыг” ялж  чамгүй шуугиан дэгдээгээд байгаа. Ер нь Белградын талбай түүнд ээлтэй байгаа нь хос төрлийн финалд ч мөн шалгарснаас нь харагдаж байгаа  байх. Гэвч ганцаарчилсан төрлөөр дэлхийд 179-д эрэмбэлэгддэг энэ залуу, хүчирхэг Новакыг арай л барахгүй болов уу гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Хос төрлийн шигшээд Шведийн Брөнстром, Недерландын Юльен Роер нар дээр дурьдсан Лукас, Австрийн Марактай өрсөлдөхөөр болоод байна.
Сербийн Телеком компани ивээн тэтгэж байгаа уг тэмцээн энэ жилээс анх удаагаа зохиогдож байгаа юм.

***

Энэ хооронд Германы Мюнхен хотноо явагдаж буй “BMW Open” ч өндөрлөх тийшээ ханджээ. 1974 оноос эхтэй уг тэмцээн энэ жил 36 дахь удаагаа зохиогдож байгаа ба одоогоор ATP-гийн дэлхийн цуврал 250-д харьяалагддаг юм. Чансааг тэргүүлж байсан Фернандо Гонзалез шагайны бэртэл авч өрсөлдөөнөөс хасагдсан нь Томас Бөрдичэд түрүүлэх маш сайхан боломжыг олгоод  байна. Чех залуу одоо финалын өрсөлдөгч ОХУ-н Михаил Южныйг буулган авч чадвал энэ жилийн анхны цомоо өргөх юм.

http://img.skysports.com/09/05/218x298/Dinara-Safina_2283035.jpg2009 оныг гайхалтай эхлүүлж Австралийн нээлттэй тэмцээний финалд шалгарсан Динара Сафинагийн ялалтын буухиа үргэлжилсээр. Хэдхэн хоногийн өмнө дэлхийн чансааны тэргүүнд бичигдэх болсон Орос бүсгүй маань зүгээр ч нэг энэ оргилд гарч ирээгүй гэдгээ баталж Ром Мастерст аваргалсан байна. Түүнтэй финалд өрсөлдсөн Светлана Кузнецова ердөө хоёрхон сетэд л (6-3 6-2) “цагаан тугаа” өргөсөн аж. Динара хагас шигшээд Венус Уйльямсыг (6-7 6-3 6-4), их шөвөгт Испаний Мариа Мартинез (4-6 6-3 6-0) нарыг буулган авсан бол Светлана шөвгийн наймд Елена Янковичийг (6-1 7-6), хагас шигшээд Беларусын Азаренког (6-2 6-4) тэмцээнээс мулталж финалд үлдсэн юм. Харин мэргэжилтнүүдийн найдвар тавьж байсан Серена Уйльямс дөнгөж хоёрдугаар шатнаас, Ана Иванович гуравдугаар шатнаас хагагдсан нь харамсалтай.
Хос төрөлд манай урд хөршийн Пен Шуй, Тайваний Су Вэй нар  Хантучова (Словак), Ай Сугияама (Япон) хоёрыг 7-5 7-6-гаар ялж түрүүлсэн байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: