Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг » Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ

GD Star Rating
loading...

Ла Лигийн 35-р тойргийн 3 тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Валенси өөрийн Месталья цэнгэлдэхдээ Реал Мадридыг хүлээн аван тоглож, 3:0-ээр амархан хожив.

captr308

Өнгөрсөн тойрогт талбай дээрээ гол ривал Барселонад 2:6-аар бут ниргүүлсэн Эзэн хааны баг тэрхүү шокноосоо гарч чадаагүй бололтой. Реалд уг нь аварга болох онолын магадлал байсан ч энэхүү хожигдлын дараа тэрхүү боломж нь 0.1 хувь болж байх шиг байна. Ирэх зун Реалд ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой томхон өөрчлөлт болох нь гарцаагүй. Хуанде Рамос ч халагдах хүмүүсийн тэргүүн эгнээнд багтаж байгаа байх. Гэхдээ мань хүн энэ хожигдлынхоо дараа “Би ирэх улиралд Реалын дасгалжуулагч хэвээр үлдэхийг хүсч байна”  гэжээ. Сүүлийн 2 тойрогт л ингэж хожигдсон болохоос уг нь тэрээр уналтанд ороод байсан Реалыг улирлын дундуур ирээд ихэд сэргээж байв.

Өнөө шөнө Барса талбай дээрээ Вилльяреалыг хожих аваас Ла Лигийн аваргаар 19 дэх удаагаа тодрох болно.

Валенси хожсоноор 4-р байраа хадгалсан хэвээр үлдэх нь тодорхой болж байгаа бөгөөд тэднээс 4 оноо дутуу болсон Вилльяреал, А. Мадрид багууд өнөө шөнө хүнд учраануудтай тоглох юм.

Севиллья талбай дээрэ Малльоркаг хожлоо. Аралынхан эхний гоолыг хийсэн ч Кануте, Фабиано, Навас нар дараалан 3 гоол хийжээ. Севилльяд Аваргуудын лигийн эрх ойрхон байна.

Лхагва гаригт Барсатай Испаний цомын шигшээд тоглох А. Бильбао энэ тойрогт үндсэн бүрэлдэхүүний ихэнх тоглогчдоо нөөсөн ч Реал Бетисийг 1:0-ээр хожжээ.

35-р тойргийн тоглолтууд:

Валенси – Реал 3:0

Гоол: Мата, 28; Силва, 32; Бараха, 68
Валенси: Сезар, Мадуро, Албиол, Алексис, Мигель, Бараха, Марчена, Вилья, Силва (Мичел, 56), Мата (Висенте, 77), Хоакин (Пабло, 63)
Реал: Касильяс, Метцельдер, Каннаваро, Хейнце, Рамос, Гаго, Гарсия (ван дер Варт, 58), Марсело (Дренте, 83), Роббен, Игуаин, Рауль

Атлетик – Бетис 1:0

Гоол: Велес, 29
Атлетик: Армандо, Эчеитиа, Устаритц, Баленсиага, Боведа (Аморебьета, 75), Муньос, Гурпекью, Велес, Гармендиа, Лопес, Эчеберриа
Бетис: Рикардо, Хуанито, Мелли, Вега (Павоне, 74), Нельсон (Гонсалес, 45), Арсу, Канас (Ривера, 63), Оливейра, Эмана, Эду, Дамиа

Севилья – Мальорка 3:1

Гоол: Кануте, 33-пен; Фабиано, 60; Навас, 76 – Адурис, 16
Севилья: Палоп, Эскюде, Скиллачи, Адриано (Драгутинович, 73), Москуэра, Ренато, Душер, Капел (Перотти, 57), Навас, Кануте, Фабиано (Ромарик, 77)
Мальорка: Мойя, Рамис, Наварро, Айозе, Скалони, Марти (Суарес, 28), Аранго, Варела (Вебо, 61), Адурис (Кейта, 74), Хурадо

ЛА ЛИГИЙН ЯВЦ

баг

тт

Б-х

Оноо

1 Барселона 34 100-28 85
2 Реал М 35 79-44 78
3 Севилья 35 51-39 63
4 Валенси 35 65-50 59
5 Атлетико М 34 69-54 55
6 Вильярреал 34 49-46 55
7 Депортиво 34 44-43 53
8 Малага 34 52-53 51
9 Мальорка 35 46-55 45
10 Атлетик Б 35 46-55 44
11 Альмерия 34 42-52 43
12 Вальядолид 34 42-52 41
13 Расинг 34 44-44 39
14 Эспаньол 34 37-46 38
15 Бетис 35 47-56 37
16 Осасуна 34 38-43 36
17 Хетафе 34 44-54 34
18 Спортинг Хихон 34 40-73 34
19 Рекреативо 34 32-51 33
20 Нумансия 34 37-66 31
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. carmelo says:

    bayr hurgey barca
    la liga champions!!!!
    real uneheer muu blaa ochigdor
    ene jil ingeed dusdiin bjee realiin huvid

    GD Star Rating
    loading...
  2. aaya says:

    real unheer ih tseberlegee heregtei boljeee ireh zun doribtoi ajil hiij euro.d huchitei orsoldoh chadbartai bag burduuleesei gej naidna

    GD Star Rating
    loading...
  3. storm says:

    Барса Вилльяреал-iin toglolt hedees yum bol

    GD Star Rating
    loading...
  4. Man U says:

    real daraa jiiig huleejdee

    GD Star Rating
    loading...
  5. fabio says:

    odo reald hojson hojigdson adilhan.. nastr orj uguhgui bn, tednees hench 2-r bair, champions leagu erh bulaaj avahgui, yaaj ch zutgeed ted LA-d turuulehgui. iim nuhtsuld yaaj ch hicheegeed neg l bolj ugdugui sh dee.. tegeed er ni ih tseverlegeend beldeed ene jildee ingeed duusgaj baigaa yum.. tom bag hezee neg tsagt unadag, gehdee bosodg yum l daa…

    GD Star Rating
    loading...
  6. C"moon chelsea says:

    barca 3-3 villareal

    GD Star Rating
    loading...
  7. Tse/D.A.T BARCA/ says:

    ÐÅÀË ÕÎÃ×ÈÍÎ ÕÀ ÕÀ ÕÀ ÕÀÕ ÕÀÕÀÕÀÕÀÕÀÕÀÕÀ

    GD Star Rating
    loading...
  8. Nbr says:

    FORCA BARCA
    MES QUE UN CLUB
    BARCA BARCA BARCA

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: