Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Онцлох, Хоккей » Орос – Шайбтай хоккейн эх орон

GD Star Rating
loading...

57552009 оны хоккейн ДАШТ Швейцарь улсад амжилттай явагдаж Оросууд Канадыг 2-1ээр хожин ДЭЛХИЙН АВАРГА боллоо. Тэд ийнхүү аваргаа хамгаалж байна. 2008 онд ДАШТ Канадын Квебект болоход шигшээ тоглолтод энэ жилийн финалын хоёр баг таарч хамгийн сонирхолтой тоглолт бий болж байсан. Нэмэлт цагт Илья Ковальчук гоол хийн 5-4-өөр Оросууд хожиж 1993 оноос хойшхи анхныхаа алтыг авч байсан билээ. ОХУ-ЗХУ 25 дахь алтан медалиа авч буй нь энэ бөгөөд Канадууд харин 25 дахь алтан медалиа хоёр тэмцээн дараалан аваргын төлөөх тоглолтонд алдаж орхилоо.

Тоглолтын эхний гоолыг Оттава Сенаторз багийн Спецца хийсэн. Энэ тэмцээнд оноо дутуу явсан 9 тоглолтонд тоглож 6-д нь Оросууд ялалт байгуулжээ.

Канадын баг довтолгоон дээр үнэхээр илүү тоглолоо. Оросын хаалгач Илья Брызгалов тэднээс илүү гэдгээ харуулав. Тэр энэ тоглолтод 37 цохилт хаасан бол Канадын багийн хаалгач Ролосон 15 цохилтыг хаажээ. Нэгдүгээр үеийн дундуур хүний илүү Оросууд нэг гоол хийн тоог тэнцүүлсэн. 2-р үед Оросын багийн хамгийн залуу тоглогч Радулов гоол хийснээр Оросууд тэргүүлж эхэлсэн.

Үүнээс хойш Оросууд хамгаалсаар тоглолтыг дуусгав. Цаг дуусахаас өмнө Канадууд тоог тэнцүүлэх хамгийн сайхан боломжийг гаргасан ба Спеццагаас ирсэн дамжуулалтыг Доун үгүй хийснээр энэ удаагийн тоглолтонд ОХУ-ын баг яллаа. Энэ тоглолтын шилдэг тоглогч нь яахын аргагүй Илья Брызгалов байлаа.

Хүрэл медалийн тоглолт АНУ-Шведийн хооронд болсон. Хагас шигшээд ОХУ-д ялагдсан Америкийн залуус энэ удаа Шведийн багийг дахиад барсангүй. 4-2 ор хожигдсон ба энэ 4 гоол 4-үүлээ Шведийн хүний илүү байхад оржээ.

Тэмцээний шилдэг тоглогч Илья Ковальчук тодорлоо.

Орос – Канад – 2:1 (1:1, 1:0, 0:0)

Гоол: Спецца (Доун, Уэбер), 5:37 (0:1). Сапрыкин (Атюшов, Калинин), 12:59 (1:1 – бол.). Радулов (Горовиков, Сапрыкин), 34:30 (2:1).

Орос: Брызгалов. Никулин – Прошкин, Морозов – Терещенко – Ковальчук. Твердовский – Вишневский, Пережогин – Зиновьев – Фролов. Атюшов – Калинин, Радулов – Горовиков – Сапрыкин. Гребешков – Корнеев, Курьянов, Мозякин.

Канад: Ролосон (58:52). Хэмьюс – Уэбер, Хоркофф – Зэйжак – Фишер. Доути – Власич, Стэмкос – Рой – Сан-Луи. Филлипс – Коберн, Доун – Спецца – Хитли. Шенн – Квятковски, Апшолл – Ломбарди – Армстронг.


Шүүгч: Орзаг (Словак), Ронн (Финлянд).

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. hater says:

    Orsuud sain blaa

    GD Star Rating
    loading...
  2. deco says:

    Great Russia

    GD Star Rating
    loading...
  3. fabio says:

    hockeyn tuhai bichlegtei bulan chini denduu hotsrogdoj bn.. uunii omnoh toim 03.05-d oruulsan geed boddoo…. ene tuhai 03-nii bichleg deer setgegdel uldeesen baigaa.. admin gej baival uzeerei…. bid medeeleliin ertuntsud amidarch baigaa gedgee buu martaarai

    GD Star Rating
    loading...
  4. aaya says:

    oros ah nar unheer shildegtogloltiig buh temtseniii turshid uzuulej chadlaaaa gaihaltai togloltuudiiig uzuulej blaaa…. Rodoloviin goal shildeg goal bsn shuuu!!!! NHL.n 2 tom od n togloogui hediiich ted chadlaaa kovalchuk unheer shildeg n bj chadlaa harin shildeg toglogchiiin tsomoo abchaad gazar tabiad orhitson n l harin joohon ebgui sanagdsan bodvol abargiin tsom n iluu bsn bizdee …….

    GD Star Rating
    loading...
  5. nisdeg_melkhii says:

    the great red machine is back go russia go odoo czech-n 3 daraalasan turuug davtaj why bolohgui gej orosuudaa

    GD Star Rating
    loading...
  6. TTS says:

    hokey-iin tuhai eruusuu bichihgui yumaa. nhl-iin playoff neeree aimar yum bolj bna shdee ter wash va pit 2 neeree alaltsaj bna aaa.

    GD Star Rating
    loading...
  7. storm says:

    ene delxiin awraga uneheer uzuushtei tsemtseen bolson orsoldogch xeden tom uls baidag yum bna ter dund l gol tsemtseenuud ongorloo Canada Oros USA Czekh Swed -geed ed bol hokey-gooroon tasartsan yum bna oo uul n tsemtseeniig dundaas n medeelsen bol goy baisan yum

    GD Star Rating
    loading...
  8. fabio says:

    russia, canada, sweden, usa, czech, finland….. ened 6 l elit bag sh dee…
    hockein tuhai medee hotsrogddog gedeg ni yag unen, ter talaar meddeg hun edniid baidagui yum boluu daa..

    GD Star Rating
    loading...
  9. muugii says:

    oros; kanad; shewed;norwegi;pinland; anu; ed nar bugdeeree galzuu shuu dee

    GD Star Rating
    loading...
  10. fabio says:

    muugii-d norwegi… heheheh chi enduurch bn… ted chini ice hockey-d bagchuudad ordog yum.. bas hed heden orny neriig buruu bichij hugshuun…
    admin bn uu??? tanaih hockeyn tuhai bitgii alag uzeed baigaachee…. yadahdaa NHL odoo NBA-s ch dutahgui saihan l bolj bn sh dee…

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: