Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » Тэнцээ ихтэй 35-р тойрог

GD Star Rating
loading...

48548Италийн Сери А-гийн 35-р тойргийн 10 тоглолтоос 6 нь тэнцээгээр өндөрлөсөн байна. Эдгээр тоглолтуудаас хамгийн сонирхол татаж байсан нь мэдээж Скудеттогийн төлөөх сүүлчийн найдвараа тээсээр буй Милан, Ювентус багуудын тулаан байсан. Миланы хувьд Интерээс 7 оноо алдаж байгаа ч логикийн хувьд түрүүлэх боломжтой хэвээр байгаа тул Сан Сиродаа ялах гэж нилээдгүй хичээсэн. Харамсалтай нь тэдний энэ хичээл зүтгэлийг нь Винченза Якуйнта үгүй хийчихлээ. Тоглолтын 60 дахь минутад тэрээр Каморанезигийн  төвөөс өгсөн нарийн дамжуулалтыг гайхалтай мөргөж тоог тэнцүүлсэн бөгөөд  түүний гоолоос гурван минутын өмнө Зеедорф тооны харьцааг 1 : 0 болгоод байсан юм. Хэдийгээр Милан энэ тоглолтоос хоёр оноо алдсан ч хүснэгтийн байрлалд онц өөрчлөлт гарсангүй. Энэ тоглолтын дараа Миланы удирдлага Анчелоттитой 2 жилээр гэрээгээ сунгах гэж байгаа тухай мэдээ Италийн хэвлэлүүдэд гарсан байна. Түүний одоогийн гэрээ энэ зун дуусах бөгөөд Лондоны Челсичүүд Карлог ихэд сонирхож байгаа нь Галлианиг  ийн яарахад хүргэсэн бололтой.

Энэ хооронд лигийг тэргүүлэгч Интер ч бас Кьевотой эвийн гэрээ байгуулаад амжсан юм. Өнгөрсөн долоо хоногт шар карт хүртэж  нэг тоглолтоор торгуульсан Златаны эзгүйд  Нерразурригийн довтолгоог Балотелли бараг ганцаар авч явсан гэж хэлж болно. Харамсалтай нь түүнд энэ өдөр ганц л гоол оруулах боломж олдсон юм.
Аваргуудын лигийн эрх байтугай УЕФА-н цомоос ч мултарч болзошгүй байгаа Мөнхийн хотын Ромчууд энэ тойрогт Кальяригийн Sant’Elia цэнгэлдэхэд зочилж гурван онооны төлөө тулалдлаа. Тоглолт тэдний хувьд хүндхэн эхэлж 34 дэх минутад эхний гоолыг хаалгандаа алдсан бол 58 дахь минутад эзэн багийн Акуафреска ялалтаа улам баталгаажуулж тоог 2 : 0 болгов. Гэвч гандан бууршгүй багийн ахлагч Франческо Тотти багтаа итгэл найдварыг дахин авчирч 63′ дахь минутад тоог ойртуулж чаджээ. Үүнээс хойш Чононуудын довтолгоо улам ширүүссээр 69 дэх минутад Перротта гайхалтай цохилтоор тооны харьцааг тэнцүүлж чадсан юм.

Бусад тоглолтуудын тухайд : Ромагийн араас ганцхан онооны зөрүүтэй нэхэж байсан Палермо тэдний бүдрэлтийг ашиглаж чадсангүй. Өнгөрсөн долоо хоногт Кальяриг бутниргэсэн тэд нэг л үлбэгэр, итгэлгүй  тоглолтыг  үзүүлснийхээ гайгаар Сиенад 1 : 0-оор ялагдсан байна. Хүснэгтийн 12-р байранд бичигдэж байгаа Сампдориа Режжинаг Сери Б-д рүү үдэх ”ёслолын ажиллагааг” сүр дуулиантайгаар хийлээ. Харамсалтай нь тэдний оруулсан таван гоолын алинд ч Антонио Кассаногийн оролцоо байсангүй.

Златаны хамтаар мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байсан Марко Ди Вайо энэ тойрогт хийсэн гоолынхоо ачаар жагсаалтыг ганцаар тэргүүлж эхэлсэн байна.

Милан 1 : 1 Ювентус (57′ Зеедорф), (60′ Якуйнта)

Милан (4-3-2-1): Калач; Фламини, Малдини, Фавалли, Замбротта; Бекхэм (Пато, 67’), Пирло, Амбросини; Зеедорф (Сендерос, 88’), Кака, Инзаги (Роналдиньо, 75’)

Ювентус (4-4-2): Буффон; Григера, Легрота;ьи, Киеллини, Де Чельи  (Зебина, 73’); Каморанези, Пульсен, Занетти, Маркионни; Амаури (Дель Пьеро, 75’), Якуйнта

улаан карт 84′ Фавалли (Милан)

Киево 2 : 2 Интер (27′ Ригони, 73′ Лучиано), (2′ Креспо, 65′ Балотелли)

Киево (4-4-2): Сорретино- Фрэй, Мореро, Епес, Монатовани (75′ Сардо) – Лучиано, Ригони, Бентивольен (72′ Еспозито) , Марколини- Пелиссьер, Богдани (81′ Малаго).

Интер (4-3-2-1): Хулио Цесар- Занетти, Кордоба, Самуель, Максвэл- Станкович (76′ Хименез ), Камбьясо, Мунтари (67′ Бурдиссо) – Фигү , Балотелли- Креспо (57′ Круз)

Кальяри 2 : 2 Рома (34′ Матри, 58′ Акуафреска), (63′ Тотти, 69′ Перротта)

Кальяри : Марчетти, Писано, Канини, Лопез, Агостини, Фини, Конти, Биондини, Коссу (Монкосу72’), Еда, Матри (Акуафреска 37’).

Рома: Артур, Кассетти, Мексес, Пануччи, Тонетто, Таддей (Перротта 64’), Dе Росси, Брихи, Пизарро, Тотти, Вучинич (Монтелла 64’).

Сампдориа 5 : 0 Режжина (2′ 30′ Дессена, 36′ Дельвечио, 47′ Марилунга, 51′ Паззини)


Лацио 1 : 3 Удинезе (56′ Рокки), (60′ Флоро Флорес, 69′ Д’Агостино, 86′ Квальярелла)

Лечче  1 : 1 Наполи (43′ Занчетта), (33′ Пиа)

Сиена 1 : 0 Палермо (60′ Калайо)

Торино 1: 1 Болонья (37′ Росин), (86′ Ди Вайо)

Аталанта 1 : 1 Женоа (8′ Валдез), (90′ Крискито)

Катанья 0 : 2 Фиорентина (12′ Евотич, 93′ Заури)

байр баг т/т оноо
1 Интер 35 78
2 Милан 35 71
3 Ювентус 35 67
4 Фиорентина 35 64
5 Женоа 35 61
6 Рома 35 54
7 Палермо 35 52
8 Удинезе 35 51
9 Кальяри 35 50
10 Лацио 35 47
11 Аталанта 35 45
12 Сампдория 35 44
13 Наполи 35 43
14 Сиена 35 43
15 Катания 35 40
16 Кьево 35 36
17 Торино 35 31
18 Болонья 35 30
19 Лечче 35 29
20 Режжина 35 27
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. М says:

    MANU-гаас оноо хулгайлчих аавын хүү гараад ирвэл түүнийг насан туршдаа шүтэж амьдрая.

    GD Star Rating
    loading...
  2. Olzii says:

    МанЮ-г Арсеналын Аршавин бут ниргэнэ гэсэн төөрөг буугаад байна. Гэхдээ тэглээ гээд Лив-нхэнд боломж гарахгүй байхоо

    GD Star Rating
    loading...
  3. Zochin says:

    Ene italiin hulbumbugiin sedevt Manu yamar haamaa bainaa. ene liverpooliinhen galzuurah ni ee. Itgel naidvar etssin muchid tasardag gej unen yum da zailuul.

    GD Star Rating
    loading...
  4. aaya says:

    milan minii bodloor minlan hojih gej tegtlee hicheegeegui yum shig sanagdsan togloltiig n uzsen milanii tuhai meddeg hun bol anzaarsan l bh….. mon shuugch unheer muu shuusen patog 16 dotor holruu n oshiglood ungahad aldaa zaagaagui bj shal demii yumand ulaan shar kartuudiiig tsatsaj blaaa…. seedorf goaldsan ch gsn unheer muu togloj bn leee

    GD Star Rating
    loading...
  5. storm says:

    Inter- ch uneheer sain bag daa Ювентус sayhan dood ligees garch iree bizdee

    GD Star Rating
    loading...
  6. crusader says:

    4 жилдээ дарааллан Скудетто хүртэж байна. Интер урагшаа хайртай баг минь

    GD Star Rating
    loading...
  7. uugii says:

    pato-g unagahad penalty ugch bolhoor l bsan daa. aaya milan yagad hicheegegui gj juveg hojih ni ner turiin hereg bsan mun juve-n talbaid 4:2dulsan shu de. gehdee uchigdur manai bag uneher toglolt ni bologui. urdni heden togloltond manaihnii form yamar aimar bailaa da .hamgaalalt gj hog bsoon.gants bayarluushtai yum ni gattuso maani blaa gj. daraa jil naad irdeggui scudetto-g chini guij bish guyadaj avnaaaaa.

    GD Star Rating
    loading...
  8. Tomroo says:

    uugii ter erool bart orshig ee.manai liverpool ch daraa jil ch gesen ulaan tsenher gj yalgalgui bugdiig ni hojij Gerrard maani Title.ee tolgoi deeree orgonoo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: