loading...
2008/2009 оны улиралын өмнө Ювентусын фенүүд багаасаа маш их зүйлийг хүсэж байсан. Амаури, Пульсен зэрэг шилдэг тоглогчдоор хүчээ сэлбэж, Аваргуудын лигт дахин эргэж ирсэн болохоор арга ч үгүй биз. Харамсалтай нь
тэдний бүх итгэл найдвар талаар болж баг нь Аваргуудын лигийн плей-оффын дөнгөж эхний шатнаас хасагдсанаар барахгүй дөнгөн данган 3-р байранд жагсаж байна. Улирлын турш тэднийг ээрсэн бэртэл гэмтлийн хар шуургыг үүнтэй холбон талбайрлаж болох ч Ювентусын ихэнх фенүүд бурууг багийн удирдагууд руу чихэж байгаа билээ. Нэн ялангуяа ерөнхий дасгалжуулагч Клаудио Раньери дээр сүүлийн үед маш их дарамт шахалт ирж байгаа. Хэдийгээр клубын удирдлага түүний үлдээнэ гэж байгаа ч италийн сонин хэвлэл альхэдийнэ Раньериг орлох боломжтой хүмүүсийг нэрлээд эхэлжээ. Энэхүү жагсаалтын нэн тэргүүнд Ромагийн ”халзан толгойт” эрхэм Лучиано Спаллетти бичигдэж байгаа бол араас нь Гасперини (Женоа), Конте (Бари) нар жагсаж буй аж. Энэ тухай бид өмнө нь мэдээлж байсан учир олон зүйл нуршилгүй энэ улиралын Ювентусын түлхүүр тоглогчид нэр дэвшигчдыг танилцуулья. Удахгүй бид Милан, Интер, Рома зэрэг бусад багуудын шилдэгүүдийг танилцуулах болно
. Таны бодлоор эдгээр тоглогчдын хэн нь 2008-2009 оны улиралын Ювентусын тоглолтын цөм нь болж байсан бэ?
1. Жеоржио Киеллини
Өдгөө 24 настай энэ залуугүйгээр Ювентусын хамгаалалтыг төсөөлөхийн аргагүй болжээ. Түүнийг байхгүй хооронд багийн хамгаалалт үнэхээр шүүрэн шанага шиг болдог гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр Киеллини энэ улиралд бэртэл гэмтэлд нилээдгүй ороогдсон ч лигийн 24 тоглолтонд оролцож 4 гоол хийгээд амжиж. Мөн Туриний дербийн ялалтын гоол ч түүнд харьяалагдана. Хэрвээ түүнд элдэв асуудал тулгараагүй байсан бол ”Хуучин ноёдын” өнөөгийн байдал арай дээр байсан байж ч магадгүй. Ер нь нэг хоёр сар буюу яг түүний бэртэлтэй байсан үеэс л Ювентусын амжилт уруудаж эхэлсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх.
2. Момо Сиссоко
Дундын шугаманд маш итгэлтэй тоглолтыг үзүүлж, гайхалтай дамжуулалтуудыг өгч чаддаг гээд авьяас чадварыг дутуу үнэлж болохгүй . Харамсалтай нь бас л бэртэл гэмтэл хэмээх гайтай ”мангасаас” болж Момо энэ улиралд өөрийн бүрэн хүчээ гаргаж чадсангүй. Гэхдээ яахав ээ, 21 тоглолтонд оролцоод цөөнгүй гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлттэй. Лалын шашинтай энэ залуугийн нэг дутагдалтай талыг хэт их сүсэг бишрэлтэй гэж зарим мэргэжилтнүүд дүгнэдэг.
3. Амаури
Он гарахаас өмнө Амаури гайхалтай тоглолтыг үзүүлж Раниеригийн итгэлийг олоод байсан ч бэртэл гэмтлийн улмаас энэ сайхан эрч хүч нь саарчихлаа. Бразил эр лигийн 28 тоглолтонд 12 гоол оруулж, Аваргуудын лигт 2 гоол оруулсан үзүүлэлтээрээ багийн мэргэн буучдын жагсаалтын тэргүүн эгнээд бичигдэж байна. 22 сая евро хүрсэн довтлогчийн хувьд энэ нь муугүй л үзүүлэлт ч фенүүд түүнээс илүү ихийг хүсэж байгаа нь лавтай.
4. Дель Пьеро :
Домогт ахлагчын хувьд ч улиралын эхлэл гайхалтай байсан. Аваргуудын лигт чөлөөт цохилтоос Реалын хаалгыг хоёронтоо мялааж, лигийн тоглолтуудад ч энэ амжилтаа давтаж байсан. Харамсалтай нь шинэ жилээс хойш тэрхүү гайхалтай эрч хүч нь нилээдгүй саараад байгаа. Гэхдээ л хэрэгтэй үед, хэрэгтэй гоолоор багаа аварсаар л байна. Хамгийн сүүлд л гэхэд тэр Режжинагийн хаалгыг мялаасан. Одоогоор нийт 38 тоглолтонд 19 гоол оруулаад байгаа ба мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна.
5.Алекс Маннингер :
Буффоныг бэртэлтэй хойгуур Ювентусын хаалгыг гайхалтай манаж байсан түүнд баяр хүргэхгүй байхийн аргагүй. “Жижи”-г эргэн ирэх хүртэл 15 тоглолтонд гараанд гарснаас долоод нь хаалгандаа гоол алдаагүй амжилт үзүүлсэн түүнд Раниери цаашид ч итгэл хүлээлгэж болох байсан ч тэгсэнгүй. Урьдын адил Буффонд итгэдэг зангаараа Маннингерийг сэлгээд суулгахаар шийдсэн байна. Үр нь одоо ямар байгааг та бүхэн харж байна. Хэрвээ Маннингерийг үргэлжлүүлэн гараанд гаргасан бол магадгүй ийм зүйл тохиолдохгүй ч байсан байж мэднэ.
loading...




del piero amauri nariig nerelmeer bn zuvhun goalor n ch bish zorig huchin charmailt edrees n harval bas delpiero chin odoo hedtei bikeedee kkk
loading...
del piero ug n 1t bmaar bhiin bagiin uur amisgaliig ter chigeer n uurchilj uudrug bolgoj chaddag hun shu de
loading...
minii bodloor goelddog toglogch heregtei yumuu? gej bodood bdgiin ochigdoriin milantai togolson togloltoos n ch haragdaj bh shig bsn milan muu bsn tiim bhd bolomj garch bsn ch togosgol tabij chadahgui blaaa
loading...
messi-tei sanal neg bna
loading...
Jianluiji Buffon is best
loading...
ӨЧИГДРИЙН АРСЕНАЛ ЧЕЛСИГИЙН ТОГЛОЛТОНД ВЕНГЕР ХИЧЭЭГЭЭГҮЙ БАЙХ ГЭЖ БОДОГДООД БАЙГААМ ДАА. АРСЕНАЛ ОДОО ЯГ АЛДАХ Ч ЮМГҮЙ АВАХ Ч ЮМГҮЙ БОЛЧООД БАЙГАА. ЛОНДОНЫ НЭГ БАГ TITLE ӨРГӨХ ЗАМД ХӨЛДӨЛЗӨӨД ЯАХИЙМ ГЭЖ БОДСОН БАЙХ. ДАРААГИЙН ТОЙРОГТ MANU-Г ХУСЧТАЛ НЭЭЭРЭЭ ЖИНХЭНЭ ГОЁ ВМ БОЛНО ДОО.
loading...
manaih uchigdur uneheer muu togloloo. hamgaalalt gj hog. odoo ene favalli metiin nuhduudig halj selgeh tsag ni boljee. beckham ch ter 6 sard ni yavuulasai bilee. toglolt dunduur ter ehner etrig ni gargaj yadag bnaa manaiad yamar hamaatai yum. uur hurch yadaj bhad
loading...
Мэдээж Ахмад л орно ш дэ
loading...
Chiellinig l nerlene dee, Serie A sonirhdog humuus medej baigaa baih. Ahlagch ni ch gesen ulirliin dund ued heregtei hed heden hojil avchirsan shd
loading...
kkk.uugii messi gd anduud uurtai bh chini ee.milan udahgui tsus selbeh blgu de uugii.
loading...
messitei sanal neg bna del piero bol juve-n amid domog shuu dee real-n raul roma-n totti geed amid domguud uneheer saihan shuu
loading...
hi yu bna oird orj irsengui oor boljee keke.sissoko delpiero 2iin 1t bmar ym barag delpiero doo
loading...