Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Oh, Baby

GD Star Rating
loading...

Дорнодод Глен Дэвис цаг дуусахтай зэрэгцэн шидэлтээ амжилттай болгосон бол Өрнөдөд Яогүй Рокист талбай дээрээ Лейкерсийг хожиж, цувралууд тэнцлээ.

Celtics Magic Basketball

Орландо” – “Бостон” – 94:95 (28:25, 18:23, 25:31, 23:16)

О: Ховард – 23 + 17 самбар. Льюис – 22. Туркоглу – 11. Пьетрус – 11.

Б: Пирс – 27. Рондо 21 + 14 самбар. Дэвис – 21.

Цувралын харьцаа – 2:2.

Глен Дэвис цаг дуусахтай зэрэгцэн дундын зайнаа амжилттай шидэж, багаа хожилд хүргэлээ. Кевин Гарнеттыг орлож байгаа тэрээр шийдвэрлэх 4-р үед Бостоны авсан 16 онооны 7-г нь авсан бөгөөд 4 шидэлтийнхээ 3-ыг нь амжилттай болгосон бол бусад нь нийлээд энэ үед 13 шидэлтийнхээ 4-ийг нь оновчтой болгож, нийт 9 оноо авсан байна. “Big Baby” хочтой тэрээр яг л багийн лидер мэт байлаа, 4-р үед.

Орландогийн тоглогчид сүүлийн шидэлтийг Пол Пирс, Рэй Аллены нэг хийнэ гэж бодож, Глен Дэвисийг төдийлөн анхаараагүй байх. Пирс бөмбөгтэй байх үед Дэвис заслон тавихад Селтиксийн 2 тоглогч 2-уул Пирс рүү анхаарсан бөгөөд Дэвис энэ үед сул гараад шидсэн болно. Рашард Льюис Дэвисийг хамгаалж амжихаасаа өнгөрсөн байлаа.

Пол Пирс өнөөдөр 27 оноогоор багаа тэргүүлсэн. Пирс 40-өөс дээш хувьтай довтолсон плей-оффын 4 тоглолтонд 4-үүлэнд нь Бостон хожоод байна.

Орландогийн Дуайт Ховард 23 оноо, 17 самбараас авалт хийж, плей-оффын 20 дахь дабл-даблаа хийжээ. Өмнөх шатанд Филли Орландог цувралд 2:1-ээр тэргүүлж байгаад дараалан 3 хожигдож байсан бөгөөд Мэжик өөрсдөө ийм байдалд орохгүйн тулд Бостонд болох 5 дахь тоглолтонд хожих хэрэгтэй.

Энэ тоглолтыг Нью-Жерсигийн довтлогч Винс Картер ээжтэйгээ хамт үзэж сонирхсон байна.

Lakers Rockets Basketball

“Хьюстон” – “Лейкерс” – 99:87 (29:16, 25:20, 29:18, 16:33)

Х: Брукс – 34. Баттье – 23. Лоури – 12.

Л: П. Газоль – 30 + 9 самбар. Брайант – 15. Браун – 14.

Цувралын харьцааа – 2:2.

Яо Минийг алдсан ч Хьюстон Рокитс талбай дээрээ Лейкерсийг 12 онооны илүүтэй хожлоо. Яогүй Рокитсийг Лейкерс үлдсэн тоглолтуудад амархан хожно гэж олон хүн бодож байсан ч Рокитс ямар ч гэсэн нэг хожиж дөнгөв.

Аарон Брукс өөрийн дээд амжилт 34 оноо, Шейн Баттьер 3 онооны шидэлтээ 5 удаа амжилттай болгож нийт 23 оноо аван багаа тэргүүлцгээж, Рокитс Лейкерсийг 99:87-оор хожин цувралыг тэнцүүллээ.

Рокитс тоглолтын эхнээс л тэргүүлж эхэлсэн, зөрүү дээд тал нь 29 хүрч байлаа. Аарон Брукс 2 дахь улиралдаа лигт тоглож байгаа, улирлын дундуур Р. Алстоныг зарснаас хойш багийнхаа гарааны холбогч болоод байгаа бөгөөд түүний өнөөдөр үзүүлсэн тоглолт үнэхээр шилдэг байв. “Би энэ залуустай байгаа нь азтай. Тэдний ачаар олон зүйл амархан болдог” хэмээн Брукс багийнхаа магтжээ.

Нэг сонирхолтой статистик байгаа нь Рокитс Яо Мингүй Лейкерсийн эсрэг 4 тоглохдоо 4-үүлэнд нь хожиж байгаа байх юм.

Лейкерсийг По Газоль 30 оноогоор тэргүүлсэн. Яо байхгүй тул түүнийг Рокитсийнхон хамгаалж чадахгүй байлаа. Харин Коби ердөө 15 оноо авчээ. Тэрээр цувралын эхний 3 тоглолтонд дунджаар 35.0 оноо аваад байв. Түүний өнөөдрийн 15 оноо нь 2007 оны 4 сарын 24-нд Финиксийн эсрэг 15 оноо авснаас хойшхи плей-оффын хамгийн бага оноо нь болжээ.

Мөн Ламар Одом тоглолтын явцад гэмтэл аван талбайг орхиж, дахиж тоглолтонд оролцоогүй. Тэрээр өнөөдөр  тестэд орох бөгөөд ямар ч байсан дараагийн бэлтгэлд оролцохгүй гэнэ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

25 Сэтгэгдэл

  1. BloodZMemBeR_T.I|SC[moon] says:

    Hooh Rockets-g hojih hojihdoo buur iim olon onoonii zoruutei hojino gej bodsongui… Onoodor zaawal reaplay-g ni uznee..!

    GD Star Rating
    loading...
  2. crusader says:

    Нэг сонирхолтой статистик байгаа нь Рокитс Яо Мингүйгээр Лейкерсийн эсрэг 4 тоглохдоо 4-үүлэнд нь хожиж байгаа байх юм. Т-Мак, Яао, Мутомбо 3 байхгүй байлаа харин Лейкерст бүх тоглогчид нь байлаа. Манайх 12 онооны илүүтэй хожлоо. Тэр Лейкерсийн фенүүдэд хандаж хэлэхэд манай бэртэлтэй байгаа 3 тоглогч 3 уулаа байсан бол Хьюстон Лейкерсийг 4 -1 ээр л хожих байсан юм. Лейкерс бол тийм ч сайн бүрэлдэхүүнтэй баг биш ш дээ. Тэр хэн билээ К. Брайнт билүү тэр нь ердөө 15 хан оноо л авч байна лээ. Хьюстон нэг ч төвийн тоглогчгүй тоглож байгааг мэдэж байна уу арчаагүй Лейкерсчүүд хожиж чадахгүй.

    GD Star Rating
    loading...
  3. bibby says:

    ontsguil bnadaa…

    GD Star Rating
    loading...
  4. dgsoko says:

    bodybuilding iin mongol saitiig medeh hun bval tuslaach

    GD Star Rating
    loading...
  5. Man U says:

    onoodriin toglolt uneheer taavarlasangui 2 toglolt bolloo doo

    GD Star Rating
    loading...
  6. amka says:

    crusader amaa barih vii dee

    GD Star Rating
    loading...
  7. lakers says:

    ene bol playoff rockets iin fanuud yasan hojij uzeegui yum be ? chimeegui l baij bldaa hen conference final-d garahiig ni l hariildaa LA ch gsn 2 hojihod fanuud ni neeh olon yum yridagguidee uul ni

    za arga ch ugui bizdee olon jil zavsarlasan sim final-d aria gj hursen yum bolohoor tegeed 1 hojchool uheh ged bhiin
    tanaih uneheer azgui bn hervee lakers ees oor dallas yum uu denvertei taarsan bol bas bariant baih bsan gehdee yay ghv !!!!! LA hojino ene bol bichegdeegui huuli avarga bolno gdgeg battai helehgui ch west ees bol garna teriig bol harin helchey !!!

    GD Star Rating
    loading...
  8. LAL одоо хожих нь бараг тодорхой байхөө. Төвийн тоглогчгүй багийг хожиж чадахгүй хэн байхавдээ. Пуужингууд жаахан азгүй байна. Тэр жунгаа одоо юун хэврэг золиг вэ? Дандаа л бэртэл бэртэл гээд л суучих юмаа. За тэрч яахав дараа нь манай Денвер хүлээж байгаашдээ. Энэ жил түрүү жилийнхээ хариуг томхон шиг авнаа.

    GD Star Rating
    loading...
  9. Hantulga says:

    Big Baby ч ойрд овоо сайн шидээд байгаа шүү

    GD Star Rating
    loading...
  10. boldoo says:

    glen davis aimar aimar.”bi hezee ch shidehed belen” gj bna lee.uurtuu nileen itgelt bna le shuu…

    GD Star Rating
    loading...
  11. magnai says:

    kobe muu blaa brooks gehdee lakers denver 2 shalgarna

    GD Star Rating
    loading...
  12. Batu says:

    teheer ter muu hujaa chin rocketsd hereggui gdgee haruuljinadoo. teriig bhar ihenh dotolgoo n teruuger damjaad butelguitej bhgui yu,

    GD Star Rating
    loading...
  13. utug says:

    iutug

    GD Star Rating
    loading...
  14. bat says:

    bagaa dandaa huuddug yum 1 udaa tusalmaar daa

    GD Star Rating
    loading...
  15. Tsoom says:

    ohhhhhhhhhhhhhhhhhhhhh baby

    GD Star Rating
    loading...
  16. nisdeg_melkhii says:

    ene crusader gej neg uvchignusun amitan bnaa yum uzeegui jaahan huuhed bhaa gehdee bi lav huvidaa houstong demjij bna broocks egduutei haragdaad bdiin

    GD Star Rating
    loading...
  17. Tselmeg says:

    Big Baby, Big Shot geech kkk
    @dgsoko: tj5.org gej neg site baidag bhaa

    GD Star Rating
    loading...
  18. Tselmeg says:

    Go Rockets! Brooks yg jijig samj shig guij bgaa ene ter n, gehdee goy l doo harahad kk

    GD Star Rating
    loading...
  19. Яаая өнөөдрийн тоглолт ямар аймар болвоо. Дирк Мело 2 ээлжлээд л оноог түүж байналээдээ. Мело Диркийг сайн хамгаалж байлээшдээ. Яг эргэлтэн дээр нь бөмбөгийг нь цохиол таслаад байналээ. За яахав ганц хожигдол. 7 хоног үзэх юмгүй сууж байснаас л дээр биз. Мело 41 оноо 11 самбар 3 дамжуулалт 5 бөмбөг таслалт 29-15 FG, Дирз 44 оноо 13 самбар 3 дамжуулалт 2 таслалт 25-14 FG. Үнэхээр үзэх юм ихтэй тоглолт боллоодоо.

    GD Star Rating
    loading...
  20. uuganaa says:

    Atlanta ch manai CLE-d amtagdsangui 4 – 0 r gusuullaa. daraagiin 4 – 0duulah bag ORL or BOS finald lakers-g 4 – 1 r hojichihvii de kikiki.

    GD Star Rating
    loading...
  21. otgoo says:

    ene Ray Allen yachwaa togolj chadahaa bailaa huur chin yadarch bga bh l da

    GD Star Rating
    loading...
  22. real says:

    ene kobeg battier sn haj bna aa te tgd l mani hun neg l sn toglohgui

    GD Star Rating
    loading...
  23. storm says:

    zugeeree LAL ugaasaan xojino

    GD Star Rating
    loading...
  24. The Mamba says:

    Go LAL KOBE Go DEN MELO

    GD Star Rating
    loading...
  25. bat says:

    cleveland bur denduu aimar baina aa. atlantag 4-0 oor shaachihlaa sh dee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: