loading...
Хөлбөмбөгийн ертөнцийн авьяаслаг залуус болох Андрес Иниеста, Леонел Месси, Себастьян Жиовинко, Марко Марин нарыг нэг зүйл нэгтгэдэг нь тэдний намхан нуруу. Хэдийгээр бурхан тэдэнд 170 см хүрэхтэй үгүйтэй нуруу заяасан ч, энэ нь ногоон талбай дээр гайхамшгийг бүтээхэд нь огтхон ч саад болдоггүйг бид хангалттай харсан. Өөрсдөөсөө биерхүү, өндөр хамгаалагчдыг хэд хэдээр нь хуурч орхиод эсрэг багийнхаа хаалгыг мялаах тэдэн шиг ”бие жижиг бэлчээр томтой” хөлбөмбөгчид түүхэнд өчнөөн олноороо байгаа. Хамгийн ойрын жишээ дурьдахад л ”Хөлбөмбөгийн хаан” Пеле, Аргентиний ”домогт хүү ”Марадона, Францын шилдэг тоглогч Жиресс Ален гээд үргэлжилнэ. Ингээд та бүхэнд тэдгээр залуусын төлөөллөөс сонирхуулья.
Бразилийн шидтэнүүд
Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд Бразил залуус үргэлж тод үсгээр бичигдсээр ирсэн. Тэд Eвропын ямар ч топ клубт очсон гайхалтай тоглолтоороо багийн лидер, амжилтын түлхүүр нь болж чаддаг ”сонин” хүмүүс. Тиймээс Бразилийн шар өмсгөлийг өмсөн талбайд гарна гэдэг ямар ч аавын хүүд асар их нэр төрийн хэрэг байдаг юм. Нөгөө талаараа энэ ”нэр төрийг” лж авахын тулд маш хэцүү замыг туулах ёстой болдог нь ойлгомжтой. Энд зөвхөн хөлбөмбөг сайн тоглодог залуус алдрын оргилд гардаггүй. Бүх талаараа өв тэгш хүмүүжилтэй, ухаалаг, зан чанартай байж чадсан нь ард түмний хайр хүндлэлийг хүлээж, алдрын оргилд гарч чаддаг юм. Үүний тод жишээ нь Гарринча байна. Түүнд бусдаас онцгойроод байх юу ч байхгүй. Намхан нуруутай, туранхай, даруухан түүнийг анх хараад Бразилийн түүхэнд үлдэх гавьяа байгуулсан тоглогч мөн эсэхэд нь эргэлзсэн тухайгаа ноён Блаттер нэгэнтээ дурссан байдаг. Карьерийн бүх он жилүүдээ Ботафого багт өнгөрүүлсэн тэрээр 1953-1965 оны хооронд нийт 581 тоглолтонд оролцож 232 гоол оруулсан ба 1958, 1962 оны Дэлхийн аваргад шигшээ багаа түрүүлүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэсэн юм. Гэхдээ түүнийг Бразилд сайн тоглогч тоглогч байсан гэхээсээ илүү сайхан сэтгэлтэй залуу байсан гэж дурсах нь олонтой
Ромарио (169 cm)
Ромариогийн хувьд Гарринчагаас алдар хүндээрээ нэг их дутаад байх зүйлгүй. Иохан Круйффын тодорхойлсноор ”Гоолын бүсийн эрдэнэ” энэ залуу өнгөрсөн онд 1000 гоолын босгыг давсан ховорхон амжилтын эзэн болсон юм. Мөн 1994 оны Дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцож алтан цомыг өргөсөн, тэр оныхоо дэлхийн шилдэгээр шалгарч байсан, ФИФА-н амьд сэрүүн 100 шилдэг хөлбөмбөгчдийн жагсаалтанд багтсан гээд түүний гавьяа шагналыг бүгдийг нь бичвэл цаг цаас дэндүү их орно.
Пеле (173)
Домогт Пеле дээр олон зүйл нуршаад хэрэггүй байх гэж бодож байна. Үзүүлсэн амжилтынх нь зах зухаас дурьдахад л гурван удаaгийн дэлхийн аварга (1958, 1962, 1970), оны шилдэг тоглогч (1970) Бразилийн лигийн 10-н удаагийн аварга гэх мэтчилэн үргэлжилнэ. Түүний хувьд эдгээр олон шагнал, урамшууллаас илүү ”Хөлбөмбөгийн хаан” хэмээх хоч нь хамгийн эрхэм нандин зүйлд тооцогддог хэмээн хэлж байсан удаатай.
Аргентин
Хамгийн том төлөөлөгч нь мэдээж Эль Диез буюу Диего Марадона. 1.65-хан см өндөр тэрээр наяaад оны дунд үед өөрийн биендээ тохирсон эрч хүчтэй, тэсрэлттэй тоглолтыг үзүүлж дэлхий нийтийг хуйлруулж байсан бөгөөд түүнийг ойртон ирэхэд хамгаалагчид яах учраа олохгүй сандарцгаадаг байсан гэдэг. Мексикт зохиогдсон 1986 оны Дэлхийн аваргын финалд Диего өөрөөсөөө 20 гаран см өндөр Петер Шилтоноос ”өндөрт үсэрч” гоол оруулсан нь дэлхий нийтэд ”намайг юу ч зогсоож чадахгүй” хэмээн зарлан тунхагласан явдал болсон юм. Хөлбөмбөгийн ертөнцөд сайн муу аль аль талаасаа чамгүй их шуугиан дэгдээсэн Мара одоогоор Аргентиний шигшээг удирдаж байгаа ба Боливийн шигшээд 6 : 1-дүүлснийг эс тооцвол муугүй л амжилттай явна. Гавьяа шагналынх нь тухайд 1986 оны Дэлхийн аварга, 1987, 1990 онд италийн Сери А , 1989 онд италийн цом тус тус хүртсэн. Өмнөд Америкийн шилдэг тоглогчоор 5 удаа (1979, 1986, 1989, 1990, 1992) тодорсон. 2000 онд ФИФА-гийн интернетээр авсан санал асуулгаас зууны шилдэг тоглогчоор нэрлэгдсэн.
Яг одоогоор дэлхийн хамгийн шилдэг нь хэн бэ гэвэл олон хүн Мессиг нэрлэх байх. Аргентинаас төрөн гарсан хамгийн хурц оддын нэг тэрбээр багадаа нурууны өвчнөөр өвдөж байсан бөгөөд энэ нь өсөлтөнд нь нөлөөлсөн гэдэг. Аргентинд түүнийг зүгээр ч нэг дараачийн Марадона гэж нэрлэдэгүй нь ойлгомжтой. Ур чадвар, тоглолт, үйлдэл гээд бүх л зүйлээрээ тэр Марадонагийн түүхийг давтаж байна. Магадгүй ирэх жилийн Дэлхийн аваргын үеэр эсрэг багийн таван тоглогчыг хуурах ч юм уу, эсвэл гараараа гоол оруулахыг үгүйсгэх аргагүй. Учир нь тэр энэ байтугай гайхамшгийг альхэдийна бүтээчихсэн шүү дээ. Гэтэл дөнгөж 21 настай гэхээр түүнийг ямар гайхалтай ирээдүй хүлээж байгаа нь ойлгомжтой.
Дээрхи ”аав хүү” хоёроос гадна ЦСКА -д тоглож байгаа Макси Моралез, Ривер Плэйтийн ирээдүй гэгдэж буй Диего Буонанотте зэрэг ”бяцхан’ залуусыг дурьдахгүй өнгөрч болохгүй.
Франц
Гурван өнгөтнүүдийн арын албыг олон амжилттай хашихад нь Биксан Лизаразюд 169 см өндөр нуруу нь огтхон ч саад болоогүй. Үүний адилаар Ален Жирессэд Платини, Фернандез нарын хамт дундын шугамын хүчирхэг хослолыг үүсгэж Евро 84 тэмцээнд аваргалахад ямар ч асуудал тулгараагүй юм. Өдгөө тэрээр Габон улсын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байна.
Сүүлийн үеийн тоглогчдоосЛюдивик Жюли бас намхандаа орно (164 см). Гандан бууршгүй Франц залуу өдгөө нутгийнхаа ПСЖ багт хүчин зүтгэж байгаа ба 2006 онд Барсатай хамт Аваргуудын лиг, Ла лигт магнайлж байсан билээ.
Их Британи :
‘Селтикийн домогт тоглогчдын нэг ‘Жинки” хочоороо алдаршсан Жимми Жонстоун бие шигээ тийм ч өчүүхэн эр биш.(1.57) Хүчний тоглолт давамгайлдаг Шотландын лигт тэрээр хэнд ч дээрэлхүүлдэггүй байсан бөгөөд ”Ногоон эрдэнэс”-үүдийн төлөө 308 тоглолтонд оролцож 82 гоол оруулж байжээ. Мөн Шотландын шигшээ багт багтан 1964–1974 оны хооронд 23 тулаанд оролцоод амжжээ.
Өөр нэгэн ”’бяцхан” Англи залуу бол Алан Балл (1.68 см). Английн шигшээ 1966 оны ДАШТ-д түрүүлэхэд тэрээр хамгийн залуу гишүүн нь байсан гэдэг. Карьерийн ихэнх жилүүдээ Эвертон, Арсенал багуудад тоглож өнгөрөөхдөө 100 гаруй гоолоор өрсөлдөгчдийнхөө хаалгыг мялаажээ. Дасгалжуулагчийн карьераа 1980 онд Блакпүлээс эхлүүлж 1999 онд Портсмутаар төгсгөл болгосон байна.
Герман :
Дээр үеийн оддоос Томас Хаслер (1.66 см), Пьер Литбарски (1.68 см) нарыг дурьдаж болно. 1990 оны ДАШТ-д энэ хоёр Германы бүрэлдэхүүнд багтан алтан дагиныг өргөж байсан. Хаслерын хувьд сүүлд Евро 96 тэмцээнд мөн магнайлж байсан аж. Сүүлийн үеийн авьяаслаг залуусаас гэх юм бол Мёнхенгладбахын Марко Марин (1.70 см), Гамбургийн Пиотр Троховски (1.69) нар шигшээ багтаа хамгийн ‘жижигт” тооцогддог юм билээ.
Бусад :
Данийн шигшээ болон Мёнхенгладбах багийн домогт тоглогч асан Аллан Соренсен 165 см өндөртэй байсан. Тэрээр 1982 онд Барсатай хамт Цомтой багуудын цомд, 1975, 1979 онуудад УЕФА-н цом тус тус аваргалж байсан бөгөөд тоглолт болгонд хожлын гоолыг оруулдаг одтой залуу байлаа.
Хаалгач хүний хувьд нуруу намхан байх нь ховор. Тэгвэл Мексикийн алдарт хаалгач Хорхе Кампос энэ сул талаа гайхалтай ур чадвар, мэдрэмжээрээ нөхдөг байжээ. 173 см өндөр тэрээр Мексикийн шигшээн хаалгыг 1991–2004 оны хооронд 130 удаа манаж байсан байна.
Хятадын шигшээ багийн довтлогч Зао Дазуг (1.62 см) зарим хүмүүс таних байх. 1980-аад оны дунд үед хүчтэй цохилт, оновчтой дамжуулалтаараа Азидаа толгой цохиж байсан Зао 1984 оны Азийн цомд өөрийгөө бүрэн харуулж тэмцээний мэргэн бууч болж байсан аж.
loading...




Аргентины хоббитууд ч сайн шүү.
loading...
Aguero 172, Saviola 168, Tevez 170, Messi 169, Aimar 170, Sorin 173, Mascherano 174 гэх мэтчилэн ХОББИТУУДЫН листийг гаргана гэвэл цаг цаас нэлээд орох бололтой.
loading...
hahah hobbit goyo helsen shoo hogshoon er ni ter burhnii gar neg l hudlaa haragdaad bdagiin mara g gol aldarshuulsan ni burhni gar gej bi lav boddogiin ternees bish zuunii shildeg dovtlogch gevel arai l hudlaa
loading...
maradona ch aguulda gehde hamgii nshildeg n gvl hetsuuldee ronaldo lui nazario de lima-g hasj bolohgui baptista, muler, zneden geh metiin sain dovtlogch nar bnshuudee harin hamgiin namhan shildeg dovtlogch gvl bi shuud maradonag l helne kkk brazilchuud ueiin ued delhiin shildeg n bsar irsen suuliin heden jil harj bgazde ronaldinho kaka ronaldo gesen ihenhiig n brazil toglogchid avsan bgazde gants portugal avsan chin ter n bas brazil garaltai nuhur wahahaha….. delhin avarga dr finald brazil argentin 2 l ule\dendee todorhoi europ yvku gej bodjiin!!!
loading...
hogjiltei barimt b.na ta nar tsaashdaa ulam goe goe barimt setgej bichij baigaarai ta nariig unshdag humuus olon shuu amjilt zaluusaa
loading...
hehe toglohod undur nam yamar hamaa bhav hiih yumaa l hiij chadaj bval
undur geed crouch shig bol yaahiin hehe
loading...
НЭГ ХЭЛЭХ ЮМ БАЙНА АА. SBN-НЭЭР PL-ИЙГ ХАГАС БҮТЭН САЙНД ШУУД ДАМЖУУЛААД БАЙГАА Ш ДЭЭ. НЭГ НҮДНИЙ ШИЛТЭЙ ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖИЛ МУУТАЙ, ЯРИА НЬ ОЙЛГОГДДОГГҮЙ, МЭРГЭЖЛИЙН БУС, ГОЛ НЬ ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛААР Ч МЭДЛЭГ ХОМС, ТОГЛОГЧ НАРАА САЙН МЭДДЭГГҮЙ ТЭР БААГИЙГ ТАНЬЖ МЭДДЭГ ХҮН БАЙВАЛ “БОЛЬ ОО ХӨГШӨӨН. ИНГЭЖ ОНИГОО БОЛООД ЯАХ ЮМ БЭ, НААД АЖЛЫГ ЧИНЬ ОНДОО ХҮМҮҮС ХИЙДЭГ ЮМ АА” ГЭЭД ХЭЛЭЭД ӨГӨӨЧ. ХАЖУУД СУУЖ БАЙГАА НӨХРИЙН БӨГС НЬ УЛАЙГААД ХЭЦҮҮ БАЙГАА ЮМ ШИГ БАЙНА ЛЭЭ. ХАЖУУНААС НЬ ЗӨВ ХЭЛЭЭД БАЙХАД НЬ БУРУУ ШААГААД Л… БИЛЛИАРДНЫ ШАРИК БАЙСАН БОЛ ДҮПЛЭЭ БУЛАНД ШААЧМААР ГАР БАЙНА ЛЭЭ ДЭЭ.
ГОЁ ТОГЛОЛТЫГ ДУР ГУТМААР ТАЙЛБАРЛАЖ БАЙНА ЛЭЭ. ХУДЛАА ҮНЭН ХЭДЭН СТАТИСТИК ХЭЛЭХЭЭС ЦААШГҮЙ. ТЭРИЙГ НЬ НЭТ УХААД Л ХАРЧНА ШД. БАС ТАЙЛБАРЛАГЧ ХЭЗЭЭ Ч АЛЬ НЭГ БАГИЙГ НЬ ДЭМЖИЖ БАЙГААГАА ИЛ ГАРГАЖ БОЛОХГҮЙ ШД.
loading...
M-g biichsen buh setgegdel-r demjij bna
loading...
M-g demjij bn shuu sto omnosoo ni bogs ulaigaad haha mgl buh tv eer neg tiimerhuu dur torhtei setguulch nar zondoo gehdee zayagaas busad ni harin baljaa ah holbombog meddeggui humuust ih taalagddag bh gargaj bgaa emotion ntr ni
loading...
messi ch yvahgui e ter kun l robinho bas namhan sh d
loading...
arfw
loading...
FORCA BARCA
MES QUE UN CLUB
BARCA BARCA BARCA
M chinii zuw SBN-d oligtoi tailbarlagch oldoogui yum bhdaa. Eswel tailbargui shuud togloltiig ni gargawal deer tiim tailbarlagchtai baisnaas bur baihgui baisan ni deer. T1 gar yu ch boloogui baihad orilj hashgaraad …………. duf sda. aif
loading...
bayrallaa Ганзориг-oo saihan medee bna
loading...
Maradonna-n ed ueiin, shildeg togloltuudiin yadaj negiig ni butneer ni bidnii hen ch uzeegui baih gej bodoj bna. ter sanal asuulagand oroltsogsod medeej bugd Maradonna-n togloltiig uzsen, busadtai ni haritsuulj dugnesen, magadgui umnuh ueiin sain sain toglogch nariig medehgui bsan l baih. Gehdee l shildeg ni bsan geed olonhooroo huleen zuvshuursun huniig end neg 2 hun huviin bodlooroo nyatsaakh geed diilehgui l bolov uu. Harin bid odoo ueiin toglogchidiin hen ni shildeg ve gedeg deer margaan urnuulj bolohiim. gej bodohiim
loading...
Хаалгачдаас Бартез энэ тэрийг бичихээ мартдаг юмаа гэхэд Майкл Оуэныг биччихэд яадаг дурак вэ
Дутуу дулимаг муу бичсэн сэдэв байна
loading...
Германаас ч гэсэн Маттеус, сүүлийн үед Лахм энэ тэр гээд байж л байна, тэнэг Ганзориг
loading...