Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » 36-р тойргийг тоогоор илэрхийлэхүй

GD Star Rating
loading...

264569_33_preview

Манчестер Юнайтед 151 дэх дербидээ хожсон бол  Вест Бромийн Крис Блант энэ тойрогт мөн л гоол хийж дөнгөжээ.

1 – Блекбэрний хагас хамгаалагч  Мортин Гамст Педерсен энэ улирлын анхны гоолоо хийжээ.

2 – Челси Арсеналыг талбайд нь 19 тоглолтноос 2 дахиа хожлоо. Эмирайтс цэнгэлдэхэд нь анх удаа.

2 – Халл Сити өнгөрсөн оны 10-р сараас хойш 26 тоглолт хийхдээ 2-хон хожсон байна.

3 – Вест Бром Уиганыг хожсон нь сүүлийн 3 ПЛ-ийн тоглолтын 2 дахь хожил нь болов.
5 – Крис Блант Вест Бромвичийн сүүлийн 5 тоглолтонд 5 гоол хийгээд байна.

6 – Портсмут сүүлийн 7 тоглолтынхоо 6-д нь хожсонгүй.

7 – Ливерпуль Вест Хэмийн талбайд хийсэн сүүлийн 7 ПЛ-ийн тоглолтынхоо ганцад нь л хожигджээ.

9 – Манчестер Юнайтед энэ улиралд 9 багийн 2 удаа хожив. Эдгээр 2 хожигдогсод бол:  West Ham, Stoke, Bolton, Portsmouth, Blackburn, Sunderland, Middlesbrough, West Brom болон Manchester City.

10 -ПЛ, Аваргуудын лиг, ФА-ын цом гэх мэт тэмцээнүүдэд 10 тоглолт хийхдээ Дидье Дрогбатай Челси Арсеналд хожигдож байгаагүй юм байна.

11 – Астон Вилла сүүлийн 11 лигийн тоглолтондоо ганцхан удаа хаалгандаа гоол алдалгүй тоглолтыг дуусгажээ.

11 – Тоттенхэм сүүлийн 11 лигийн тоглолтоос анх удаа өрсөлдөгчийнхөө хаалганд гоол хийж чадсангүй.

12 – Эвертон энэ тойрогт Тоттенхэмтэй 0:0 харьцаатай тэнцсэн. Тэд Спурсийг Гудисон Паркт хийсэн сүүлийн 12 тоглолтынхоо 1-д нь л хожсон байна.

12
– Портсмут айлын талбайд хийсэн сүүлийн 12 тоглолтынхоо ганцад нь ч хожиж чадсангүй. Энэ нь тус багийн түүхэн дэх хамгийн муу амжилт юм.

12 – Стивен Жеррард, Фернандо Торрес нар энэ улиралд лигтээ ердөө 12 дахь тоглолтондоо хамт тоглолоо. Ливерпуль энэ тойрогт Вест Хэмийг 3:0-ээр хожсон.

13 – Челси энэ улиралд айлын талбайд хийсэн 18 тоглолтынхоо 13-т нь хожив. Энэ нь бусад багуудаас хамгийн их хожил авсан гэсэн үг.

15 – Манчестер Юнайтед 2009 он гарснаас хойш ПЛ-ийн 15 тоглолтонд хожжээ.

16 – Челси Арсеналд бусад ПЛ-ийн багуудаас хамгийн олон хожигдсон (16), олон гоол хаалгандаа алдсан(50),  олон оноо алдсан (70) юм байна. Гэхдээ энэ нь Английн дээд лиг Премьер лиг нэртэй болсноос хойшхи тоо.

16 – Эвертоны Тим Ховард энэ улиралд 16 удаа хаалгаа хоосон манаж, багийнхаа дээд амжилтыг тогтоов. Невилл Соутхалл гэгч хаалгач 15 тоглолтонд гоол алдаагүй амжилтаар өмнөх дээд амжилтыг эзэмшиж байж.

17 – Премьер лигт Тоттенхэмийн хамгийн олон хожсон (17), олон гоол хаалганд нь хийсэн(51), олон оноо авсан (63) баг нь Эвертон юм байна.

17 – Болтон сүүлийн 36 ПЛ-ийн тоглолтынхоо 17-д нь гоол хийгээгүй.

20 – Вест Хэм сүүлийн 20 лигийн тоглолтондоо анх удаа 1-ээс олон гоолын зөрүүтэй хожигдлоо. Хамгийн сүүлд 12 сарын 8-нд Тоттенхэмд 0:2-оор хожигдож байж.

20 – Эдвин ван дер Сар энэ улиралд лигтээ хаалгандаа 20 тоглолтонд гоол алдаагүй үзүүлэлтээр “Barclays Golden Glove”-ийг тэргүүлж байна.

22 – Арсенал сүүлийн 22 лигийн тоглолтонд анх удаа хожигдлоо. Энэ нь энэ улирлын ПЛ-ийн хамгийн удаан хожигдоогүй цуврал байсан юм. Мөн өнгөрсөн зул сараас хойш лигийн тоглолтонд талбай дээрээ анх удаа хожигдож байна.

36 – Сандерланд 1 тоглолтноос дунджаар 1 оноо авч байна. Тэд 36 тойргийн дараах байдлаар 36 оноотой.

50 – Фулхэм – Астон Вилла багууд лигтээ 50 дахь удаагаа учраа таарахад Фулхэм 3:1-ээр хожлоо.

50 – Челсигийн Флорен Малуда ПЛ-д 50 дахь тоглолтоо хийв.

50 – Фулхэмийн Брид Хангеланд ПЛ-д 50 дахь тоглолтоо хийв.

55 – Сэр Алекс Фергюсон өөрийн удирдлага дор тоглож байсан тоглогчиддоо дасгалжуулагч болсных нь дараа хожигдох дургүй. Фергюсоны тоглогч байсан дасгалжуулагчид түүний эсрэг нийт 55 тоглолт хийснийхээ ердөө 5-д нь хожиж байж. Энэ тойрогт Ман. Юнайтед Ман. Ситиг хожсон бөгөөд Ситигийн дасгалжуулагч Марк Хьюз нэгэн цагт Фергюсоны удирдлага дор тоглож байв.

100 – Блекбэрн Портсмутын эсрэг нийтдээ яг 100 дахь гоолоо энэ тойрогт хийжээ.

100 – Димитар Бербатов ПЛ-д 100 дахь тоглолтоо хийв.(Тоттенхэм, Манчестер Юнайтед багуудын бүрэлдэхүүнд)

100 – Челсигийн Майкл Эссьен ПЛ-д 100 дахь тоглолтоо хийв.

100 – Сандерландын Киерин Ричардсон ПЛ-д 100 дахь тоглолтоо хийв. (өмнө нь Манчестер Юнайтед, Вест Бром багуудад тоглож байсан).

150 – Вест Бром ПЛ-ийн 150 дахь тоглолтоо хожлоор өндөрлөжээ.

150 – Манчестер Юнайтедийн Неманья Видич ПЛ-д 100 дахь, МЮ-ийн бүрэлдэхүүнд нийт 150 дахь тоглолтоо хийв.

151 –  Манчестер хотын 151 дэх дерби, 140 дэх лигийн тоглолт энэ тойрогт болж, Манчестер Юнайтед 61 дэх хожлоо авчээ..

188 – Брэд Фридель 188 тоглолт дараалан тоглож, ПЛ-ийн рекордоо ахиулсаар байна.

200 – Сеск Фабрегас Арсеналын үндсэн бүрэлдэхүүнд 200 дахь удаагаа гарчээ.

350 – Роберт Грин Вест Хэмийн төлөө 100 дахь лигийн тоглолтондоо гоол хийв. Мөн Норвич, Вест Хэм клубуудэд тэрээр нийт 350 тоглолт хийгээд байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

14 Сэтгэгдэл

  1. sergenmandalt says:

    haha ter bolton odoo yu bee Болтон сүүлийн 36 ПЛ-ийн тоглолтынхоо 17-д нь гоол хийгээгүй. morgoj goal oruuldag hetsuu yumaa haha

    GD Star Rating
    loading...
  2. real says:

    manu no1

    GD Star Rating
    loading...
  3. C.Ronaldo says:

    Buten saind muu ulaan hamart manai huniig bench ruu jiij yamar uur hurgev ee?Dor hayaj doubledeh odor baisan chin zonog ulaan hamart boliulchih yum. Manai hun aimaar uurlasan yamar muuhai harav aa, durgui hurgeed baival Man U-n sdanuudiig orhiod real ruugaa or Man City ruu yavsan n deer baih daa yadaj heden $ iluu harmaalna ain

    GD Star Rating
    loading...
  4. uugii says:

    saf-n uuduus yalaa daa chi ene nuhtsul bdald cr7-g umuurnu gj uu soligdoj bga bagin anddaa ch amjilt husehgui uneheer buduuleg aashilsan shd. coach helsen l bol dagah ni zuin hereg biz dee

    GD Star Rating
    loading...
  5. М says:

    Малудагийн гоол отон байсан ш тээ.

    GD Star Rating
    loading...
  6. footgool says:

    Anelka-giin nudend yg ter ued mergen buuchdiin jagsaalt haragdaad shon onochihloo doo. kkk. CR7- ch bagaasaa yvahaar shiidjee. Shaltag haij b.gaa l hun shig haragdlaa daa

    GD Star Rating
    loading...
  7. tseska says:

    manu1

    GD Star Rating
    loading...
  8. Man U says:

    zovhon mamchester iin fanatuud uzeerei. busad ni uzchihvel boon heruul uusej magad. kk . iim duu bdgiig meddeggui bsiishd.

    http://www.youtube.com/watch?v=Ag7osAqMqYA

    ugiig ni oilgohgui bol eniig uzeerei . http://www.youtube.com/watch?v=a5dkuOU8a3E

    GD Star Rating
    loading...
  9. Man U says:

    oo manchesteriin fanatuud , buruu bichchij

    GD Star Rating
    loading...
  10. blue says:

    footgool chi yag zov hellee c7 yag shaltag haigaal bsan yum tegsen suuldee aragaa baraad iim shaltagaan olj hehehe

    GD Star Rating
    loading...
  11. goooooooool says:

    arsenal 22 toglolt hojigdoogui gedeg n hudlaa zde? negch togloltond hojigdolgui avarga bolj bsniig n sanah yum???????

    GD Star Rating
    loading...
  12. Man U says:

    ugaasaa l hojigdoogui bsiishdee arsenal , suuld 14 deh toirogt city d 3.0 duulsnaas hoish epl t gants ch hojigdoogui yavjiisan. harin say hojigdchloo. chelsea g talbaid ni hojchood oorsdoo talbai deeree hojigdochhiimdaa . manaih wiganaas 3 onoo avchlaa gej bodhod. arsenaltai tenzchchvel l bolloo shuu. arsenal sayhan 2 hojigdtson boon uurtai bgaa bhaa hehe

    GD Star Rating
    loading...
  13. C.Ronaldo says:

    Ronaldo, Man U ‘agree to Real transfer’
    AAP – May 12, 2009, 10:11 pm

    Cristiano Ronaldo and Manchester United have both signed agreements with Real Madrid regarding the Portuguese winger’s transfer to the Spanish side, a newspaper reported.

    Under the agreements, Manchester will let the 2008 FIFA World Footballer of the Year go after July for a minimum of 80 million euros ($A143.32 million), top-selling newspaper El Pais reported.

    Former Real president Florentino Perez, who is expected to announce Thursday that he will stand in elections to head the club again, has already discussed the payment of the amount with Ronaldo’s agent Jorge Mendes, it added.

    But Perez may ultimately decide instead to recruit AC Milan’s Brazilian playmaker Kaka as “he is less expensive and this would allow him to recruit more players”, the newspaper added.

    Last month Ronaldo, who is under contract with United until 2012, said he was happy at Manchester when asked about persistent reports linking him with a move to Real.

    Kaka, the 2007 FIFA World Footballer of the Year, has also said recently that he wants to stay at AC Milan.

    Perez was president of Real between 2000 and 2006 when the team recruited top players like Luis Figo, Zinedine Zidane and David Beckham.

    Real is slated to hold elections for president in June and Perez tops polls of the club’s preferences even though he has not yet said he will run.

    GD Star Rating
    loading...
  14. uuganbilegt says:

    Ronaldo real ruu yavah ni todorhoi baihaa tehee ner tortei yavah heregtei UEFA turuulcheel. Hervee M.united turuulbel suuliin 18 jil tohioldoogui avargaa hamgaalsan bag bolno. Ronaldo-giin reald ochih shaltguudiig gevel
    1. Eejiinhee husliig bieluuleh
    2. Reald togloh ni holbombogchin hunii nuutshan moroodol
    3. Realiig damjaagui delhiin shildeguud hovor
    4. M.United bagt toglohdoo ihenh tom tsomuudiig avsan odoo boloo(hansan)
    5. Unaltand orson realiig bosgoj chadval ner ni tuuhend uldene he heneg iimerhuu shaltgaan baina gej bodoj b.na tehdee tsag hugatsaa haruulah baihaa bi yaaj medhuu ene minii taamag ta nar yu gej bodol baina bicheeree

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: