loading...
Улирал дуусч байгаатай холбогдуулан оны шилдэгийг шалгаруулах ёслол энд тэндгүй явагдаж байна. Тэдгээрийн нэг болох Английн спортын сэтгүүлчдийн холбооноос шалгаруулдаг оны шилдэг тоглогчын шагналыг Ливерпулийн ахлагч Стивен Жеррард хүртсэн байна. Түүнтэй хамт Манчестерийн Райн Гиггз, Уэйн Рүүни нар өрсөлдсөн бөгөөд Английн сонинуудын 400 гаруй сэтгүүлчдийн ихэнх нь Улаануудын ахлагчын төлөө саналаа өгсөн аж. Ж уг шагналаа 5 сарын 29 ны өдөр Лондоны Рояал Ланкастр зочид буудалд гардан авах бөгөөд сүүлийн хоёр жилийн шилдэгээр МанЮ-н К.Роналду тодроод байсан юм. ”Үнэнийг хэлэхэд бага зэрэг гайхаж байна. Энэ шагналыг авна гэж бодож байсангүй. Жил ирэх тусам лигийн өрсөлдөөн улам ширүүсэж байгаа энэ үед олон шилдэг тоглогчдоос онцгойрч шилдэгээр тодорно гэдэг бол үнэхээр гайхалтай. Тэр тусмаа миний шүтээн болсон Жон Барнес, Стив Никол, Иан Раш нар шагналыг хүртэж байсан болохоор надад маш их нэр төрийн хэрэг болж байна” хэмээн Стиви сэтгэгдлээ хуваалцжээ. Англидаа нилээд нэр хүндтэй тооцогддог уг шагналыг анх 1948 оноос гардуулж эхэлсэн бөгөөд Ливерпулээс 11 удаа, Тоттенхэм ,МанЮ-гаас 8, Арсеналаас 7 удаа шилдэг тоглогч тодорч байсан. Тьерри Анри гурван удаа (2003, 2004, 2006) түрүүлсэн амжилтаараа бусдыгаа манлайлдаг.
| 1997–98 | |
Деннис Бергамп | Арсенал | ||
| 1998–99 | |
Давид Женола |
Тоттенхэм | ||
| 1999–00 | |
Рой Кийн |
МанЮ | ||
| 2000–01 | |
Тедди Шерингэм |
МанЮ | ||
| 2001–02 | |
Роберт Пиреш | Арсенал | ||
| 2002–03 | |
Тьерри Анри | Арсенал | ||
| 2003–04 | |
Тьерри Анри | Арсенал | ||
| 2004–05 | |
Фрэнк Лампард |
Челси | ||
| 2005–06 | |
Тьерри Анри | Арсенал | ||
| 2006–07 | |
Криштиану Роналду |
МанЮ | ||
| 2007–08 | |
Криштиану Роналду |
МанЮ | ||
| 2008–09 | |
Стивен Жеррард |
Ливерпуль |
loading...




manu1
loading...
Gerrarddaa bayar hurgie da.Ene jil ligiin shildeg toglogch bolloo.daraa jil Liverpool.ee ligiin terguun bag bolgooroi Gerrard mini.
loading...
bayr hurgey G
loading...
nudee olson shagnal bna bayar hurgye gehees uur yu gehev
loading...
NICE
Nudee olson shagnal.
loading...
Анри-g ee tuusen bna shdee
loading...
kkkkkkk aztai zolig ve yaj yvad shildeg avdag ym
loading...
bayar hurgye
loading...
tiim bailgu dee. unendee ter ene jil shildeg n bsan. premier league udahgui GG-ginh bolno. Merseyside Rules…..
loading...
Ter jinhene england idol. Gehdee priemer league manaih bolson
loading...