loading...
Ливерулийн хал цэрэг Сами Хююпя энэ зун гэрээгээ дуусгаад Германий Леверкузен
багт очих гэж байгаа. Бид түүнд “onnea” гэж хүсч байна ( Финландаар аз хүсье гэсэн үг). Дурсамж бахархлаар дүүрэн 10 жилийн дараагаар бид өндөр шаргал үстэй хамгаалагчын талаархи мэдвэл зохилтой 10 зүйлийг түүвэрлэж авав.
1. 1973 оны 10 сарын 7нд Сами Хююпя төрсөн бөгөөд Финландын нийслэл Хэлсинкээс зүүнд хойд зүгт 100 миллд орших Войккаад өсчээ.
2. Түүний эцэг Жоуко финландын Палло Пэйкотын төлөө тоглодог байсан бол ээж нь сонирхогчийн хөлбөмбөгийн лигт хаалгач хийдэг байсан аж. Гэвч залуу хүү хөлбөмбөгөөс илүү хоккэйн спортод дурладаг байлаа. Хожим эцэг нь түүнийг дагуулан тоглолт үзүүлэх болсноор Сами хөлбөмбөгт эргэлт буцалтгүй урвасан.”’Одоо бодоход надад ердөө ганц л
амьдралын сонголт байсан” гэж Сами дурсдаг.
3. Самигийн хөлбөмбөгийн карьер KuMu хэмээх бяцхан багаас эхэлсэн. Ирээдүйн супер од маань тоглох байрлалаа олох гэж эхэндээ чамгүй тэвдсэн гэдэг. Харин дасгалжуулагч нь түүний өндөр нурууг ажиглан төвийн хамгаалалтанд тавьсан нь чухам оносон шийдвэр болсон юм. 1992 онд тэрээр Финляндын дээд лигийн ”MyPa” багт элсэн өрсөн энд өнгөрүүлсэн 4 жилийн хугацаандаа Финляндын цомыг хоёронтоо хүртээд амжсан аж. (1992, 1995)
4. 1995 оны эхээр Хююпя Английн Ньюкасл багтай хоёр долоо хоног бэлтгэл хийсэн аж. Уур амьсгал, орчин гээд Английн лигийн бүх л зүйл түүнд таалагдсан ч харамсалтай нь Кевин Киган түүнтэй гэрээ байгуулахыг хүссэнгүй. Ингээд ”Англид заавал дахин ирнэ” гэсэн хүсэлтэйгээр эх орноо зорилоо.
- ”Энэ явдал миний Английн Лигт тоглох хүслийг минь бадрааж өгсөн. Би Финландад зүгээр л нэг залуу тоглогч байлаа. тэр үед ямар нэгэн зүйлд хүрнэ гэж бодож ч байсангүй. Английн лигт би зөвхөн туршлага хуримтлуулахаар явсан ч их л сэтгэл хангалуун буцаж ирсэн юм”
5. Энэ явдлаас дөрвөн жилийн дараа (1999) Хююпя санасандаа хүрч Английн клубтэй гэрээ байгууллаа. Тэгэхдээ хамгийн том багуудын нэгэнтэй нь шүү. Ахархан хугацааны дотор тэрээр Хотон шувуунуудын шилдэг тоглогчдын нэг болсон төдийгүй бүр багийн ахлагч болтлоо дэвшсэн юм. Хүчтэй, өндөр, авьяаслаг хамгаалагчынхаа ачаар Ливерпуль 2001 оны алдарт ”Треблээ” хийсэн билээ. (УЕФА-цом, Лигийн цом, ФА цом)
6. Ливерпульд анх ирэхдээ тэр дөнгөж 2.6 сая паунд хүрсэн. Харин хэдхэн жилийн дараа л Финлянд хамгаалагчийн төлөө европын шилдэг багууд Жерар Ульед үүнээс хэд дахин өндөр үнийг хэлэх болсон юм. Гэхдээ тэр хэзээ ч Ливерпулээс явах тухай ам нээж байсангүй.
7. Ливерпулийн фенүүдийн зүрхэнд хоногшин үлдсэн 2005 оны Истанбулын гайхамшигт финалын нэгэн гол дүр нь Сами байсан. Тэр хэдий гоол оруулаагүй ч өөрийнхөө үүргийг гайхалтай гүйцэтгэснээр багийнхандаа цомыг өргөх боломжыг бүрдүүлж өгсөн юм. 2005-2006 оны улиралын үеэр Хююпя багийн ахлагчийн туузаа Жеррардад шилжүүлж , гуравдугаар багийн ахлагч болов.
8.2003 онд Сами Манчестэр Юнайтедын эсрэг тоглохдоо кареерийн цорын ганц улаан картаа хүртсэн. Улаан чөтгөрүүд тус тоглолтонд 4 : 0-оор Ливерпулийг ялсан ч дараагийн тоглолтонд Улаанууд хариуг нь чангахан барьсан билээ.
”Рүүдыг 16-руу орох үед нь би бага зэрэг татсан гэдгээ хүлээн зөвшөөрнө. Гэхдээ тэр улаан картны алдаа биш байсан. Хувцас солих өрөөнд тоглолтын явцыг харж суух үнэхээр хэцүү байсан шүү. Ялангуяа миний алдаанаас болж баг маань ялагдаж байна гэж бодохоос надад маш хэцүү байсан”
9. 1999 оноос хойш арван жилийн турш Ливерпулийн төлөө зүтгэхдээ Сами 11 цом хүртэж байжээ. ФА цом хоёр удаа (2001, 2006), Лигийн цом хоёр удаа (2001, 2003) мөн супер цомыг 2001, 2006 онд хүртэж байсан байна. Олон улсын тавцанд 2001 оны УЕФА-цом , 2005 онд Аваргуудын лиг, 2001, 2005 оны УЕФА-н супер түүний цуглуулганд байдаг.
10. Шигшээ багийн хувьд : 1992 оны 11 сарын 7-нд Финляндын шигшээд анхны тоглолтоо хийжээ. 2008 оны 12 сард тэрээр улсынхаа түүхэн дэх хамгийн олон тоглолтонд оролцсон тоглогчдын жагсаалтын гуравт орж ирсэн (95 тоглолт)
Хэрвээ тэр 2010 оны ДАШТ-н урьдчилсан тоглолтуудад оролцвол энэ амжилтаа 100 хүргэх боломжтой. Түүний анхны гоол 1999 онд орж байсан бөгөөд Финляндын шилдэг тоглогчоор 7 удаа тодорч байсан.
By Бамбууш
loading...




Ungursun jiluuded Ulaanuudiin tuluu hiisen buhend chini bayarlalaa Hyypia. Zodog tailsniihaa daraa butsaj dasgaljuulagchaar ireerei. YNWA!!!
loading...
TNX.
loading...
Hoton shuwuunuud urgelj chamaig dursan sanah bolno oo.Hiisen buhend chini bayarlalaa.Chi bidnii neg heseg urgelj bh bolno shuu…
You’ll never walk alone!!!
loading...
bayrallaa ih saihan niitlel bna Сами Хююпя gaihaltai hamgaalagch ene toglogchiig gants ugeer ilerhiilwel yu hiiheen sain meddeg toglogch l doo
Ливерпуль 2001 оны алдарт ”Треблээ” хийсэн билээ. (УЕФА-цом, Лигийн цом, ФА цом)- ene odoo yu gesen ug we aan miar miar
loading...
za yuniih ni od bh ve dee
loading...
real erguu chiigii mini daldraach.
loading...
finlandadaa bol raikonnentei adilhan od shdee oilgomjtoi 10 jil sain togloson sami g hundelye 10 jil tasraltgui toglosoniinh ni toloo
loading...
Sain toglogch.Hen ch gesen hogshirno. Sami 10 jil ner tortoi togloson.Tuund amjilt husie
loading...