loading...
Нэт ухаж яваад дээр ийм нэг юм олсон юм. Орчуулах зав гарахгүй л яваад байлаа. Арсеналын нэг фэн Челситэй хийсэн тоглолтын дараа бичсэн байсан. Их гоё бичсэн байлаа. Хэрэв чи Ганнерзын фэн бол наашаа суу.
Өнөөдөр нөгөө том тоглолт боллоо. Эмиратст Челсигийн эсрэг дерби. Бидний хувьд бүх тоглолтын оргил нь.
Дахиад л бүтэлгүйтэл. Дахиад л нөгөө 3 багийнхаа нэгээс нь гашуун ялагдал амсав. Би алгуурхнаар залхаж эхэлж байна. “Keep the Faith” плакат эсвэл “Arsène Knows” гэсэн дуулал энд огт хэрэггүй. Арсенал яг одоогийн нөхцөлд МанЮтд, Челси, Ливерпүүлд хүйтэн ус цацаж чадахгүй нь. Үүнийг сая харлаа, ЧЛ-ийн хагас шигшээгийн 2 тоглолтод харлаа. Бас Энфилдэд харлаа. Аршавины ганцаарчилсан үзүүлбэргүй байсан бол энд ч гэсэн бас л нөгөөдүүл шигээ явдал болох байсан.
Энэ багт итгэх итгэл минь алдагдав. Уг нь би багт ингэж хэлэхийг хүсэхгүй байна. Өнөөдөр тэд боломжийн тоглолт гаргасан. Эхний хагаст удаан хугацаанд хөхүүдээс илүү хөлбөмбөгийг харуулсан. Гэхдээ эцэст нь үр дүн нь өөр байлаа. Энэ бол сүйрэл.
Челси хайр найргүй, сийрэг, ашигтай байсан тул амжилттай байлаа. Арсенал ирээдүйд маш ихийг хийх болно гэсэн нь надад огтхон ч хамаагүй. Энэ залуус хамт байгаад байвал 3, 4 жилээс амжилт гаргах болно. Гэвч энэ бүтэхгүй. Тоглогчдоос зарим нь явах нь тодорхой. Тэгээд л Венгер дахиад л бүгдийг нойлоос эхлэх хэрэгтэй болно. Ингээд л нөгөө эргэлзээ эхэлж байна даа.
Венгер нэг талаас хагас бурхан. Арсеналыг лиг дэх яг одоогийн байгаа өндөрлөг рүү хөтөлсөн эр багийг Английн топ багийн нэг болгосон төдийгүй олон улсад ч гэсэн том байр суурьтай. Зөвхөнмагтаал хэлж, хүндэтгэл үзүүлмээр өндөр эцэг. Гэхдээ одоо түүний философид эргэлзэж эхэлж байна. Фэнүүд бид цомыг маш их хүсч байна. Карлинг кап байсан ч хамаа алга. Харин энэ залуу баг энэ хүслийг гүйцэтгэж чадахгүй нь ээ. Туршлагагүй захын хамгаалагч халтирч унаад л финалыг мартах ёстой болсон. Хэдий манайх илүүрхэж байсан ч өрсөлдөгч баг гоолдсон. Тэгэхээр магтаал хэрэггүй.
Венгер нөгөө талаас одоо багийн жадны үзүүр биш болов. Тэр фэнүүдийн дунд зоригжуулагч төрхөө алдсан. Халдашгүй дархан байдалтай л байлаа, уг нь. Зарим нь одоо түүнийг Реал руу явж, дасгалжуулагчийн суудлыг чөлөөлөх талаар яриад эхэллээ. Эргэлзэх нь зөв. 11 залуу хүнээр ЧЛ авч чадахгүй гэдэг нь үргэлж харагдав. Түүнд мөнгө хангалттай байгаагүй байж болно. Гэхдээ Фламиниг үлдээх эсвэл түүнийг яг таг орлох хүн олох боломж байсан уу?
Байсаан. Гэвч франц эр өөрийн замаа сонгосон. Wenger-Way of Football. Гэвч удаан хугацаанд түүний буруу байсан гэдэг нь харагдсаар л ирлээ. Европын хамгийн үзүүштэй хөлбөмбөгийг Арсеналаас Барселон булааж аваад удаж байна. One-Touch-Football-ыг маш ховор хардаг болсон. Гайхамшигтай богинын пасстай тоглолт зорилгогүй довтолгоо, торгуулийн талбай эргэлдсэн гандболоор солигдов. Венгерийн Залуусыг мандуулагч эсвэл Оддыг бүтээгч гэсэн нэрнүүд хүмүүст мартагдаад эхэллээ.
Би өөрийгөө хуучин зогсоол дээр байлгахыг хүссэн: Венгерт сохроор итгэх, түүний зорилгыг бусдад сайн дамжуулах, алтан ирээдүйгээрээ бахархах, Премиер лиг эсвэл Аваргуудын лигийн бүтэлгүйтэл удахгүй арилах.
Гэвч болохгүй нь ээ. Би дахиад лигийн аваргаар баярлалдаж байгаа гүүнерүүдийг хармаар байна. Манчестерийн баярлалдсан фэнүүдийн царайг дахиад хармааргүй байна. Жинхэнэ цомоор л баярламаар байна. Рэйнжерстэй тоглоод авдаг Эмиратсын цом биш шүү. Амжилтаар ангаж байна. Гэвч Венгерийн дор бүтэхгүй нь. Толгойд элдэв бодол хөвөрч байна, толгойд эргэлзээ ихэсч байна. Шинэ улиралд найдсан хэвээр үргэлж явахыг би хүсэхгүй байна.
Arsène Knows – Please in Future.
loading...




Saihan bichjee. Chamtai sanal neg bna. Wengeriin gol davuu tal ni zaluu avyastniig ilryylj chaddag yavdal. Gehdee l yamar ch avyaslag zaluus baigaad turshlagatai hyn ygyi bol amjilt gargahgyi. Ene zun dorvitoi shinechlel hiihgyi bol ireh jil dahiad l 4-r bairiin tuluu ursulduh baih.
loading...
jinhene ulaan faniii ug bn daa unheer ch zob yum yrisan bn …. mani met bol ingeed goe helchij chadahgui sh dee …. ene humuus chin ue udmaaraaa soccer amisgalj amidraliinh n bayar baysgalan bolson ………….. getel bid za yaahab zarim negniih n aab n socer meddeg uzdeg l bh gehdee ovooo n medehgui sh…… dongoj l soccer hogjil mongold ehlej bn …… yamar negen sportiiig hugjuuulhed fan gdg asuudal 50ias iluuu hubiiig n ezeldg yum boluuu gej bi boddog yumaaa…….. sonirholtoi surgamjtai jishee abhuits medee oruulsand chin bayarlalaaaa sportnewsiiin ger buliiinheeen
loading...
Ene odoo arsenaliin fanat mon uu.kkk…Arsenaliin zaluuchuud hezee neg odor ta nariig bayarluulah blgu de. iim ert buuj ogch bga yum uu ain…Ta nar heden jil daraalj Title orgoson oo martaa yu…
Manai liverpooliinhen Ligiin awargiig moroodood heden jil bolj bn gj bodoj bn. hoton shuwuunuud hezee neg odor Title.ee orgoh bolno oo.Magadgui daraa jil…
loading...
сэтгэлээр унаад яахавдэ цаад вэнгэр чин нэгийг бодож л байгаа байлгүү дээ. агуу хүн шүү дээ. Плигт Нэг ч хожигдолгүй түрүүлнэ гэдэг чин ь энэ хүнийг хэн бэ гэдгийг харуулж байгаа бус уу. Дараа жил гэхэд л Арсеналын эрин үе эхлэх ч юм бил үү
loading...
ЦАГ ХУГАЦАА ӨНГӨРСӨН Ч ИТГЭЛ НАЙДВАР ТАСАРДАГГҮЙ.
loading...
shine ulirliig huleeseer btal ali hediin 3 jil ongorchee. haramsmaar hetsuu bn. ene jil bas gorolzoh suragtai bas l nogoo gojuudeldegeeree gojuudleh suragtai uul ni Pl -iin hamgiin bayan bagiin 3 t yavdag shuu dee
loading...
huleeseer btal mani metiin nas ni huregui blgui dee hehe
epl-d bol odoo manu-g barah bag bhguin bishuu
ireh jilees chelsea liverpool 2 l heveeree jhn orsoldoh bh
arsenal yaagaad ch amjkui ee
ene heveeree bol
humuus ta nar harj l bgarai shizgenesen zaluus uzuuleed ogno daraa jil, daraa jil, daraa jil….
ted uzuuleed ogch bga ni hna bnaa neeree
loading...
Гайгүй орчуулсан байна шүү
loading...
harin ch minii bodloor ted daraa ulirlaas bujignuulna gj bodoj bna.
loading...
BI arsenaldaa hairtaI!uhen uhtlee hamt buudaltsana!
loading...
yaj bodson ch tsom avya l gej bodoj bgaa bol turshlagatai yum uzsen toglogch heregtei shdee. gehdee harj l baiya . henry g bhad l budaa bolgodog bjdee arsenal
loading...
saihan ch bichsen bna goy ch orchuulsan bna bayrallaa Л. Олонбаяр saihan medee bna
Европын хамгийн үзүүштэй хөлбөмбөгийг Арсеналаас Барселон булааж аваад удаж байна. One-Touch-Football-ыг маш ховор хардаг болсон. Гайхамшигтай богинын пасстай тоглолт зорилгогүй довтолгоо, торгуулийн талбай эргэлдсэн гандболоор солигдов. Венгерийн Залуусыг мандуулагч эсвэл Оддыг бүтээгч гэсэн нэрнүүд хүмүүст мартагдаад эхэллээ. ENE HESEG N NADAD BUR TAALAGDLAA
loading...
yag ene bureldhuunere dara jil turuulj chadna
loading...
Челси, МанУ, ливерпүүл бусад амжилт үзүүлж байгаа багуудын фенүүдэд “Манай баг залуу байна Ирэх жил хараарай, ирэх жил хараарай, Хэзээ нэгэн цагт” гэж хэлсээр залхлаа. Одоо өөрчлөх цаг болсоон.
loading...
uneheer ch ingej bodoh tohioldol ch bsan shuu.Gehdee Arsenal Bayan bag bish shuudee mongotei bol Arsene Wenger awarga awch chadna gj naidaj bn.
loading...