Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Сингапур 2009 » “Сингапур 2010”-н танилцуулах уулзалт боллоо

GD Star Rating
loading...

http://upload.wikimedia.org/wikipedia/en/8/85/Singapore_Youth_Olympics_2010.pngИрэх жилийн 8 сарын 14-нөөс 26-ний хооронд Сингапур улсад Залуучуудын олимпийн анхдугаар наадам зохиогдох гэж байгаа билээ. Наадмыг зохион байгуулах хорооноос саяхан “Сингапур 2010”  гэсэн танилцуулах уулзалтыг хийж, анхдугаар наадмын зорилго чиглэл болон хөтөлбөрийг танилцуулсан байна. Зохион байгуулах хорооны гүйцэтгэх захирал ноён Ерик Тон уулзалтын үеэр Энэ наадам нь залуучуудыг спорт, соёл, боловсролоор хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх ба “Давуу тал, нөхөрлөл, хүндэтгэл” гэсэн уриан дор зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм” хэмээн тэмдэглэжээ. Наадмыг угтан тэдний зохион байгуулж байгаа өөр нэгэн арга хэмжээ нь ”Friends@YOG Twinning Programme”  бөгөөд уг үйл ажиллагааны зорилго нь Сингапурын дунд сургуулиудыг Олимпод оролцох орны дунд сургуулиудтай холбон хамтран ажиллаж,  залуучуудын соёл, боловсролыг харилцан солилцох явдал аж. Одоогоор  Азийн 16 орны дунд сургуулиудыг үүнд хамруулаад байгаа ба төслийн Гүйцэтгэх захирал Эрик Тон сургуулиудыг холбож өгөх асуудалд болон Олимпийг угтан зохион байгуулж байгаа арга хэмжээнд Сингапур дахь ЭСЯ-д болон төлөөлөгчийн газруудыг идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг уулзалтын үеэр хүссэн байна. Анхдугаар залуучуудын олимпод 14-18  насны нийт 170 орны 3,500 гаруй тамирчид 26 спортын 184 төрлөөр хүч чадал, авхаалж самбаагаа сорих ба наадмын бамбарын буухиа Грекийн Афин хотоос гарч таван тивийн таван хотоор дамжин буухиалах  аж. Малайзын баруун эрэгт байрладаг Сингапур хот-улс нь 1946 онд ОУОХ-нд гишүүнээр элссэн бөгөөд 1960 (Ром), 2008 оны (Бээжин) олимпоос нэг нэг медаль авч байсан түүхтэй.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: