loading...
Бундеслигийн манлай баг Баерн Мюнхен өнгөрсөн сард дасгалжуулагч Юрген Клинсманныг халаад байсан. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэд Голланд дасгалжуулагч Луи ван Гаалийг АЗ Алкмаараас урвуулж дөнгөсөн бололтой.
Өнөөдөр Баваригийн гүйцэтгэх захирал Карл-Хайнц Руммениггэ, ерөнхий менежер Ули Хейнэсс нар ван Гаалийн одоо удирдаж байгаа АЗ багийн ерөнхийлөгч Дирк Шеринга, ерөнхий менежер Тун Гербрандс, спорт хариуцсан захирал Марсел Брандс нарын уулзалтаар талууд тохиролцож чадсан гэнэ.
АЗ Алкмаартай байгуулсан ван Гаалийн гэрээ дуусахад 1 жил дутуу байгаа ч ирэх 7 сарын 1 гэхэд ван Гааль Германы багийг удирдаж эхлэх юм байна.
Гэхдээ өчигдөр Голландын багийн зүгээс ийм зүйл болоогүй, Германы тал ийм мэдээлэл хийж байгаа нь худлаа гэж байж. Тоглогчид болон багийн удирдлагууд нь Алкмаарыг ирэх улирлын Аваргуудын лигт ван Гаалийн удирдлага дор тоглуулахыг хүсч байгаа юм байх. “Луи ван Гааль АЗ Алкмаартай 2010 он хүртэл гэрээтэй. Бид түүнийг гэрээгээ дуусгана гэдэгт итгэж байгаа. Гэрээгээ дуустал тэр Баейрн болон өөр бусад багтай холбоо тогтоохгүй. Одоо үүнээс өөр хэлэх зүйл байхгүй” хэмээн Алкмаарын гүйцэтгэх захирал Шерингагийн хэвлэлийн төлөөлөгч Клаас Уилтинг www.bild.de сайтад хэлсэн байх юм.
Ван Гаалийг мөн Премьер лигийн Сандерланд баг болон Бельгийн шигшээгийн дасгалжуулагчаар очиж магадгүй гэсэн цуурхалууд гарч байсан.
loading...





Shal demii shde Klinsmann bsan deer de dasgaljuulagchdaa bish xamgaalalt tal deer baaxan xugshin tugzug bas gold oligtoi xvn bxgvi bas xugshin g.m asyydaltai bga boloxoos ter Diegog awbal tegeel bolool yawchna da
loading...
70 huvi gej ugaasaa todorhoi bolchison zuil shd. Hudlaa baitlaa bagiinhaa site-nd alban yosoor medeelel tavih uu? Alkmaart yamar negen mongon tolbor tolohgui, harin nohorsog toglolt bolon neg toglogchiig ni arai iluu uneer avah tohiroltsoo hiisen. Onoodor alban yosnii taniltsuulga, hevleliin baga hural ni München-d bolno.
loading...
diego chin juventus-n toglogch bolsoon naad nuhur chin bayernii coach boloh ni todorhoi boltsoon
loading...
nemtsuud hezee sergeh bolooo hezee negen tsagt Pl shig delhiid noyorhoh odor ireh bhdaa bundesleague ch ene jil ih orsoldoontoi bgaa shuu 4 bag title orghiin toloo orsoldoj bsan shde oird inegj orsoldoon garaagui dee uul ni sain toglogchdoo yavuulahgui l bol uul ni ribery yavabl l uzeh yumaar maaruuhan bolno doo
loading...
Van Gaal is Good coach
loading...
barca shig bag alah vii dee
loading...
yadiin boldoo
loading...