loading...
Өнгөрсөн даваа гарагт ATP-н шинэчилсэн чансаа гарч Энди Мюррэй 3-р байр луу урагшилсан билээ. ”Цол дагаж бяр нэмэгддэг” ёсоор Британи залуу, Мадрид Мастерст шилдэг тоглолтыг үзүүлж байгаа бөгөөд Испаний Томми Робредог 7-5 6-1-ээр буулган авч тэмцээний их шөвөгт шалгараад байна. Өнгөрсөн жилийн аваргаа хамгаалахын тулд тэрээр одоо Аргентиний Дел Потрог буулган авах хэрэгтэй болоод байгаа ба хэрвээ ялвал Федерер/Роддик нарын нэгэнтэй тулах аж. Ер нь энэ жилийн Мадрид Мастерс элдэв дуулиан шуугианаар ховорхон үргэлжилж байна. Чансааны эхний долоон теннисчид бүгд шөвгийн наймд шалгарсан бөгөөд ганц сондгой нь ”уайлдкарт”-аар оролцож байгаа Хорватын Иван Лубичич л байна. Тэрээр гуравдугаар шатанд чансааны наймд эрэмбэлэгдсэн Жиль Симоныг буулган авсан аж. Энэ хооронд Рафаел Надаль шороон талбайн ялалтын буухиагаа үргэлжлүүлсээр. Хоёрдугаар шатанд Юрген Мелзерийг (6-3 6-1) буулган авсан тэрээр гуравдугаар шатанд Германий Филип Кольшрайбертэй учраа таарсан бөгөөд өрсөлдөгч нь бэртлийн улмаас тэмцээнийг орхисноор Надаль автоматаар их шөвөгт шалгарчээ. Одоо түүний нутаг нэгт Вердоска нь хүлээж байна.
ОХУ-н шилдэг теннисчин Николай Давыденко бэртлийн улмаас тэмцээний гуравдугаар шатнаас хасагдсан бөгөөд Ролан Гаррост зодоглох эсэх нь эргэлзээтэй байна.
| Шөвгийн 8 | Шөвгийн 4 | Шигшээ | |||||||||||||||||
| 1 | |||||||||||||||||||
| 7 | |||||||||||||||||||
| 3 | |||||||||||||||||||
| WC | |||||||||||||||||||
| 5 | |||||||||||||||||||
| 4 | |||||||||||||||||||
| 6 | |||||||||||||||||||
| 2 | |||||||||||||||||||
Хос төрлийн хагас шигшээд орох эрхээ хамгийн түрүүнд Хуан Мартин дел Потро (Аргентин), Марди Фиш (АНУ) нар өвөртлөөд байгаа ба бусад тоглолтууд хараахан явагдаагүй байна.
Эмэгтэй ганцаарчилсан төрлийн хувьд эрэгтэйчүүдийнхээс огт эсрэгээрээ өрнөж байна. Чансааг тэргүүлэгчдээс ердөө Динара (1), Янкович (4) хоёр л шөвгийн найм хүртэл тэсэж бусад нь нэг, хоёрдугаар шатнаас тэмцээнийг орхисон аж. Нэгэн цагт дэлхийн чансааг тэргүүлж байсан Францын алдарт теннисчин Амела Моресмагийн гайхалтай тоглолтыг энд дурьдахгүй өнгөрч болохгүй. Тэрээр нэг, хоёрдугаар шатанд ОХУ-н Кириле́нко, Дементьева нарыг буулган авсан ба шөвгийн наймд Агнеш Савайтай учраа таарчээ.
| Шөвгийн 8 | Шөвгийн 4 | Шигшээ | |||||||||||||||||
| 1 | |||||||||||||||||||
| 4 | |||||||||||||||||||
| 9 | |||||||||||||||||||
loading...



