loading...
2008-2009 оны улирлын сүүлчийн мөчүүд бидний өмнө тулаад байна. Лиг болгонд аваргын төлөөх, европын цомын тэмцээнүүдийн эрхийн төлөөх, доошоо унахгүйн төлөөх тэмцэл өрнөж байгаа энэ үед та бүхэнд хамгийн сонирхол татаж буй тоглолтуудын хуваарийг хүргэж байна. Эдгээр тоглолтуудыг ESPN, Star Sports, CCTV5, РТР спорт болон интернетийн www.justin.tv, http://www.free-football.tv/, http://www.oleolefootball.com/, http://www.livefootballstream.net/ зэрэг хаягуудаас хүлээн авч үзэх боломжтой.
Өнөөдөр:
19.45 Манчестер Юнайтед – Арсенал
Английн премьер лигийн энэ улирлын аварга өнөөдөр тодорч магадгүй байна. Хүснэгтийг 86 оноотой тэргүүлж байгаа Улаан чөтгөрүүд 19 цагаас Олд Траффорд цэнгэлдэхдээ Арсеналыг хүлээн авах бөгөөд энэ тоглолтоос тэд ердөө ганц оноо авахад л ялалтын баяраа тэмдэглэх бүрэн эрхтэй болно. Энэ хоёр багийн өмнөх тоглолтод Насригийн 2 гоолоор Буучид ялж байсан. Харин хамгийн сүүлд Аваргуудын лигт учраа таарахад Сер Фергусоны цэргүүд Буучдыг цуврал тоглолтын дүнгээр илт илүүрхэж мулталсан билээ. Тиймээс Арсенал энэ өшөөгөө авахын сацуу, ирэх жилийн Аваргуудын лигт багтахын төлөө ширүүн тэмцэл өрнүүлэх нь ойлгомжтой. Үүнээс гадна тэд заналт дайсныхаа талбай дээр ялагдаж лигийн титмийг ”бэлэглэхийг” нэг их хүсэхгүй байгаа нь ч мөн тодорхой. Бүрэлдэхүүний хувьд МанЮ-гаас бэртэл гэмтэлд ороогдсон тоглогчид нэг их алга. Харин Буучдын Гаел Клиши (нуруу), Уйльям Галлас (өвдөг), Томаш Росицки (өвдөгний шөрмөс), Эдуардо (цавь ) нар улирал дуустал багтаа тус болж чадахгүй бол хаалгач Алмунья мөн энэ тулаанд оролцохгүй аж.
МанЮ : Ван дер Сар, Рафаел, Видич, Эванс, Эвра, Пак, Кэррик, Флетчэр, Роналду, Рүүни, Тевез.
Арсенал : Фабиански , Санья, Туре, Силвестре, Гиббс, Уалкотт, Сонг, Фабрегас, Денилсон, Аршавин, Ван Перси.
21.30 Херта- Шальке, Хоффэнхайм – Байерн, Ханновер – Вольфсбург, Штуттгарт – Коттбус
Бундеслигийн хүснэгтийг тэргүүлж байгаа Вольфсбург, Байерн, Херта, Штуттгарт гэсэн дөрвөн багийн онооны зөрүү нь ердөө 2! Тиймээс улирал өндөрлөхөд ердөө хоёрхон тойрог үлдээд байгаа энэ үед тоглолт болгон эцсийнх байх болно гэдэг нь ойлгомжтой. Эдгээр дөрвөн багаас Штуттгарт хамгийн амархан тоглолт хийнэ. Гэхдээ тэдний өрсөлдөгч Коттбус доошоо унахгүйн төлөө тэмцэж байгаа учир бас хамгийн хүнд өрсөлдөгч ч таарсан гэж хэлж болно. Бундеслигийн намрын аваргаар тодорч , гайхамшгийг бүтээж байсан Хоффенхэймчүүд эцсийн хүчээ шавхан Байерний аварга болох мөрөөдлийг үгүй хийхээр тэмцэх бол Шальке, Ханновер ч бас ”зөөлөн боорцог” биш нь ойлгомжтой.
22.00 Эвэртон – Вэстхэм, Ньюкасл – Фулхэм, Тоттэнхэм – МанСити
ФА капын финалд үлдсэн Челси, Эвертон багууд хоёулаа лигийн хүснэгтийн дээгүүр байранд бичигдэж байгаа тул Премьер лигийн 7-р байр олны анхаарлын төвд байна. Учир нь энэ байранд орсон баг ирэх жилийн Европ лигийн урьдчилсан шатны эрх өвөртлөх юм. Одоогийн байдлаар Фулхэм 50 оноотой 7-р байранд бичигдэж байгаа ч Тоттенхэм, Уэст Хэм, Манчестер Сити гэсэн гурван баг тэднээс гуравхан онооны зөрүүтэй нэхэж байгаа аж. Энэхүү европын эрхийн төлөөх тэмцлийн оргил мөч өнөөдөр тохионо. Ялагдсан нь шууд өрсөлдөөнөөс хасагдах учир Тоттенхэм-Сити хоёрын тулаан хамгийн сонирхолтой нь. Сүүлийн үед нилээдгүй сэргээд байгаа Шаазгайнууд Фулхэмийг талбайдаа хүлээн авч Relegation бүсээс холдохыг хичээх бол ”Алх”-нуудын хувьд ойлгомжтой. Маш хүнд тулаан. Ядаж байхад Эвертоны талбай тэдэнд хэзээд ээлгүй байсаар ирсэн.
00.00 Рома-Катанья
Рома ардаа яваа палермогоос хоёрхон оноогоор тусгаарлагдаж байгаа. Хэрвээ тэд ирэх жил Европа лиг орьё л гэж бодож байгаа бол сүүлийн тоглолтуудаа сайн хийж, заавал ялах шаардлагатай болоод байна.
02.00 Дэпортиво – Хэтафэ, Осасуна – Сэвилья
Ла Корунья одоо УЕФА-ын эрх дээр яваа. Гэхдээ өгсөөд Аваргуудын лигийн эрх ч авч магадгүй, уруудаад юу ч үгүй хоосон үлдэж ч магадгүй тун эгзэгтэй байдалд байгаа тул Хэтафийг хожихоос өөр сонголт үгүй. Сэвилья (3) мөн л Аваргуудын лигийн эрхээ баталгаажуулахын тулд Осасунаг талбайд нь ялдаггүй юмаа гэхэд тэнцэх шаардлагатай болоод буй.
02.30 Удинезе-Милан
Милан хэдийгээр 71 оноотой хоёрдугаар байранд бичигдэж байгаа ч сүүлийн хоёр тоглолтоо муу хийвэл Ювентуст гүйцэгдэж Аваргуудын лигт шууд оролцох эрхээ алдаж болно. Тиймээс энэ тулаанд ялаад айдгаа авдартаа хийхийг хичээх нь лавтай.
04.00 Вильяреал – Реал
Шумбагчид талбай дээрээ заавал ялж байж л Европын эрх рүү зүтгэнэ. Ялж чадвал Аваргуудын лигийн эрх ч гэсэн нүдэнд харагдаад эхлэх болно. Реалын хувьд сүүлийн үед дараа дараалаад том хожигдлууд авсан тул энд зөвхөн хожил л хэрэгтэй, чингэж гэмээнэ гэмээ цайруулна. Маш сонирхолтой тоглолт болно доо.
Маргааш:
01.00 Мальорка – Барса
Барса нэг цом ардаа хийсэн. Ард нь гэхдээ асуудал гарчээ. Хэт удаан баяраа тэмдэглэсэн нөхдүүд болох Месси, Это, Турэ, Чави, Эйдур, Алвес нар өглөө нь бэлтгэлдээ хоцорч ирэхэд нь Пэп хилэгнэж дахиад 2 цом үлдсэн байгааг сануулсан байна. Бүгдийг нь 5 мянган евогоор торгожээ. Маргааш гэхдээ 2 дахь цомоо авчих байх гэж бодож байна.
02.30 Интер-Сиена
Хэрвээ Интер ялж чадвал 17 дахь Скудеттогоо хүртэх болно. Сиенагийн хувьд хэдий муу баг биш ч тэдний Сан Сиродаа ялалтын баяраа тэмдэглэх хүсэлд нь саад болж чадахгүй болов уу.
03.00 Марсель – Лион
Марсель энэ тоглолтыг хожиж чадвал аварга авахад маш том түлхэц болно. Нутгийн дэвжээ нь ивээх байх. Лионы хувьд хожигдвол бүр ЧЛ-ийн эрх ч хийсч мэдэхээр байгаа тул тэд ч гэсэн зүгээр суугаад хожигдохгүй нь тодорхой. Маш гоё тоглолт.
03.00 Атлетико – Валенси
Аваргуудын лигийн эрх дээр одоохондоо Валенси яваа. Гэхдээ Атлетико ард нь ганцхан оноогоор гэзэг дарж байгаа гэхээр ямар давчуу тэмцээн болж байгаа нь харагдана. Хожигдсон нь хүнд байдалд орно. Ард нь Дэпортиво Вильяреал гэсэн багууд маш ойрхон амьсгалж буй. Малага ч гэсэн УЕФА-гаас хасагдаагүй яваа гэдгийг мартаж болохгүй. Аварга нь л тодорсон болохоос биш өрсөлдөөн гэж лут. Энэ жилийнх шиг Испани лиг амьдралдаа харж байсангүй.
loading...




glory glory man united. barca gaas turuulj 2doh tsomoo avna shuu manaihaan. 3 dah tsomiig hen ni avah ve gedeg dr l jinhen alaan boloh ni dee
loading...
barca turuulehgui e .manu ugasaa tsomoo avna
loading...
ali turuulsen n tuuh bichne de. manu turuulvel 2 daraalj avsan gej barca turuulvel trible hsen gej
loading...
Forza Inter!!! Интер 4 жилдээ дарааллан нийтдээ17 дахь удаагаа Скудетто хүртэж байна. Одоо сайн Плеймейкер авж / Фабрегас, Пирло нар шиг / дараа жилийн аваргуудын лигт хагалах хэрэгтэй
loading...
Тоглолт үзүүлдэг сайт-н мэдээлэл өгсөнд үнэхээр их баярлалаа !
loading...
barca -manu neeree l ali yalsan n gaihamshig buteene. barca uragshaaa
loading...
odoogiin baidlaar man utd 0 ars 0 , bna/ odoo 45 min goal aldahgui bhad liverpooliin guitsegdeshgui gd bsan 18 iig ni guitseh ni dee
loading...
MU vs Arsenal 0:0 MU champion 18 dahi turuu,,,,, suuliiin 3 jil daraalan…
loading...
za tsomoo orgoh gej bna goe shuu .
loading...
zaza manu-d bayr hurgii odoo ch 27 hurtel hamag hunee amraahiin bga biz de
loading...
za yostoi shan bna shuu. odoo 27 hurtel toglogchdoo amraah blgui dee. chi mar neg shan bayrlah bh. epl vs bbva . final ch oirtood l bna shuu
loading...
harin tiimee gehdee ch EPL odoo uyd bol shildeg bga shde 1-2 jiliin daraa BBVA iluu bolno oo esgui bol serie A
loading...
tiim bhaa. suuliin 3 jil epl uneheer sn blaa. daraa daraachiin jiluuded medeej seia a bbva huchirhegjih ni oilgomjtoi. tegeheer soccer ulam l sonirholtoi bolno dooo
loading...
zya zya zya barca ch ulam hetsuu bolood bdag gehde yhav neg tsomtoi barag 2ch tsomtoi bn tiim blhor gaigu blgui harin hanchkad bdag taltaidaa baguuud! manaih harin tehku blgude Manug hojihod hetsuu hetsuu tentseed penalty tsohivol l yuiin gehes kk yalanguya iim bureldhuner bol
loading...
manu ehnii tsomoo avlaa odoo dahiad neg tsom ban daa
loading...
real aa 2 dohoo shdee. carling iig avtsan shd
loading...
odoo hen ni 3 dah tsaomoo avah ve gedeg der l alaan boloh gd bna
loading...
MAnu tiimee manaihan chadlaa
bayr hurgii
odoo 3 dahi tsom belhen bgaa shuu
uneheer gaihaltai blaa ene uliral, ongorson uliral 2t
loading...
wolfsburg hojij (hojih hojihdoo 5:0)
bayern tentsseneer suuliin toirogt tentsehed l avarga boloh bolomjtoi bolloo
huurhi bayern haha
loading...
Bayrallaa saihan medee bna
loading...
Za ene manai huuhduud uneheer ondor medlegtei tun sain bolovsroltoi zov chigleltei huuhduud bolj b.naa. Sport gedeg mash saihan zuil shuu.
loading...
manchester yasanch arsenaliig hojineshdee manchester bol hamgiin shildeg bag gedgiig hun bur medene.arsenal noloolohgui avarguudiin leuged bol oilgomjtoi manchester 5-3 dana
loading...