loading...
Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч (IAAF) Ламине Диак, Лондон 2012 олимпийг зохион байгуулах хорооны байраар зочилж мөн шинэ цэнгэлдэхийн барилгын ажлын явцтай танилцсан байна. Тэрбээр ”Намайг 2008 онд энд ирэхэд юу ч байхгүй хоосон газар байсан. Гэтэл одоо аварга том цэнгэлдэх сүндэрлэж байгааг харахад үнэхээр сайхан байна. Ер нь барилгын ажлын явц тун сайн явж байгаа нь тодорхой харагдаж байна’‘ хэмээжээ. Түүний энэхүү аялалыг LOCOG (Лондоны олимпийн зохион байгуулах хороо)-гийн тэргүүн, ”IAAF”-ийн дэд ерөнхийлөгч Себастьян Кое, Олимп дэлхийн аварга хөнгөн атлетикч Кристине, Охуруогу нар зохион байгуулсан аж.
Лондоны олимпийн нээлт, хаалтын ажиллагаа хөнгөн атлетикийн тэмцээн уралдаан зохиогдох уг цэнгэлдэх нь 85.000 хүний багтаамжтай бөгөөд наадмын дараа 25.000 суудалтай болгон өөрчлөх аж. Диак мөн хэлэхдээ энэ цэнгэлдэх баригдсанаар цаашид англид хөнгөн атлетикийн томоохон уралдаан тэмцээнийг зохион байгуулах боломжтой болно гэжээ.
loading...



