loading...
Дөрвөн цаг гаруй үргэлжилсэн гайхалтай тулааны эцэст Рафаел Надаль, Жоковичийг 3-6 7-6 7-6-аар буулган авч Мадрид Мастерсийн финалд шалгарлаа. ATP-ийн Мастерс цувралын ямар ч тэмцээнд өмнө нь ийм удаан үргэлжилсэн тоглолт болж байгаагүй гэхээр Надаль-Жокович хоёрыг өнөө цагийн шороон талбайн эзэд гэж нэрлэх бүрэн үндэстэй болж байна. Жоковичийн хувьд он гарснаас хойш Надальд хэд хэд ялагдчихсан болохоор бууж өгөхгүй гэж үнэхээр хичээсэн. Харамсалтай нь хувь тавилан түүнээр дахин даажигнаж хүчтэй өрсөлдөгчийнхөө өмнө өвдөг сөхөрлөө. Новак тоглолтын дараа ”Би ийм сайн формтой байгаа хэрнээ түүнийг ялж чадаагүй дээ үнэхээр сэтгэлээр унаж байна. Яагаад ялагдсанаа ч сайн ойлгохгүй байна. Миний тайлбарыг сонссоноос тоглолтыг үзэж тэндээс хариултыг эрэх нь зүйтэй болов уу’ хэмээжээ. Хэрвээ Надаль Мадридад түрүүлж чадвал түүний энэ улиралын гурав дахь мастерс түрүү нь болох болно.
Хагас шигшээн нөгөө хос болох Рожер Федерер-Хуан Мартин дел Потро хоёрын тулаан нэг цаг 20 минут үргэлжилж Швэйцарь эрийн ялалтаар өндөрлөжээ.(6-4 6-3).
Мадрид Мастерсийн өнгөрсөн жилийн аварга Энди Мюррэй, их шөвөгт Хуан мартин дел Потрод ялагдсан бол Америкийн Энди Роддик Федерерт ялагдаж тэмцээнээ дуусгажээ.
Финалын тоглолт өнөөдөр буюу 17-нд явагдах бөгөөд шороон талбайн хаан цолоо Надаль хамгаалах байх гэж олон хүн үзэж байна.
Эмэгтэй ганцаарчилсан төрлийн финалд манай хойд хөршийн Динара Сафина, Данийн залуу теннисчин Каролине Возниакитэй учраа таараад байна. Энэ жил 18 настай Возниакигийн хувьд хагас шигшээд Францын Амела Моресмаг буулган авсан аж. Харин дэлхийн чансааг тэргүүлэгч Динара Сафина, Швэйцарийн Патти Шнайдерийг 6-4 6-2-р ядах юмгүй ялж ээлжит түрүүгээ авахад бэлэн болсон байна.
loading...




fed hojosoi daanch rafa aimar bgaa barag minii husel biylehgui boluu daa
loading...
harin tiimee bi ch gesen federer iig hojuulmaar l bna shuuu
loading...
za federer maani ehniihee setig avchlaa shuu 6.4 r federer hojlooo
loading...
2uulaa l sn bna daa. ace hiigeel onoo tuugeed bn.
loading...
Fed ovoodoo …tehde Nadal ch tugsgul ruugee changarah baih
loading...
yaya 5.4 boltson shuu. federer hojij bna. odoo ooriinhoo davuulaltan der wins avchuul ch yallaa shuu.
loading...
tsengeldeh dayaraa rafa gej hashgiraad bdag onoo 40 40 bdag
loading...
yayya aguu shuu suuliin tsohilt ymar aimar bvaaaaaaa
loading...
za ingeed roger federer 6.4 6.4 r 2 seted buulgaj avlaa. federer uneheer butsaad irevuu geltei haragdaj bna. nadaliig shoroon talbai deer ni eh orond ni fenuudiih ni omno dalaar ni tavilaa daa. ubeheer domog bolson tamirchin gedeg shal oor bna shuu. say ene togloltiig neere raul uzej blee. nutag negtnee hogjoon demjih gej irsen bh. daanch nadal hojigdchlooo. federer is no1
loading...
australian grand prix deer uilahaar ni dagaad uilah ged evgui bsan shuu. harin odoo bol uneheer shan bn . chamaig shutej amidarya aa federer
loading...
za ingej duusduun bj de. yamar udaan toglovoo. star deer uzeedsuusan chini duusahgui yum da demjij bsan hun hojigdood ontsgui bna ug n spaindaa avmah bsiin da. realiin domog suuj bsan uu?
loading...
aanhan. raul gonzalez blanco uzej bna lee.
loading...
manai huniig l demjij bsan bh da ug n hojuul ch hojhoor l bla umnu n hojij bsan bolohoor hojino gej bodoj btal deer neg uiluulj bsan daanch chadsangui
loading...