Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » Энэ улирлын хамгийн муу баг

GD Star Rating
loading...

nani_kissАнглийн премьер лигийн 2008-2009 оны улирал өндөрлөхөд ердөө ганцхан тойргийн тоглолт үлдээд байна. Хаа сайгүй оны шилдгүүдийг тодруулж, шагнал урамшууллаар бялхаж байгаа энэ үед улирлын хамгийн муу тоглогчдыг ч тодруулах нь зүйтэй байх. Энд та бүхэнд Английн хэвлэлүүдийн тодруулсан Премьер лигийн хамгийн муу багийг танилцуулж байна. Эдгээр тоглогчдыг өөрийн боломжит хэмжээнээсээ хэр зэрэг доогуур тоглосон гэдгээр нь жагсаан шалгаруулсан аж.

Хаалгач

Крейг Гордон (Сандерлэнд)

2007 оны зун Рой Кийн энэ залууд 9 сая фунт цацаж байж авчирсан. Их Британий хөлбөмбөгийн түүхэнд ийм өндөр үнэ хүрсэн хаалгач өмнө нь байгаагүй гэхээр Сандерлэндийн фенүүд түүнийс ихийг шаардах нь зүй ёсны хэрэг. Анх ирсэн жилээ Гордон гараанд гараад бас ч гэж дажгүй тоглолт үзүүлээд байсан бол энэ энэ улиралд бүр ганц ч харагдахаа болилоо. Өнгөрсөн 12 сард Евертонд 7 -1-ээр бутниргүүлсний дараачаас л фенүүд түүнд нэгмөсөн итгэл алдарсан. Ингээд өөрөөсөө хэд дахин бага ”үнэтэй” Мартон Фулопт байраа алдаж сэлгээний сандалд суусаар улиралыг дуусгаж байна. Энэ зун ”Нарлаг орныг” орхих нь бараг тодорхой болсон.

Хамгаалалт

Хайден Маллинс (Портсмут)

Анх гарч ирсэн эрчээрээ зүтгэсэн бол Маллинс хол явах л байлаа. Харамсалтай нь английн шигшээд шигшээд дуудагдаж, оны шилдэгт нэр дэвшин ”хөөрч” явсан түүний карьер дундаж багуудад тоглож явсаар дуусах тавилантай байж. Одоо гучин настай түүнийг европын топ клубт очно гэхэд хэн ч үнэмшихгүй нь тодорхой. Өнгөрсөн өвөл Маллинс олон жил тоглосон Уэст Хэмээс, Портсмутад ирсэн. Энэ шилжилтэнд Портсмутын фенүүд төдий л таатай хандаагүй бөгөөд Маллинсийн урамгүй тоглолт ч олны үг ортой болохыг батлаад байна.

Фабрисио Колоччини (Ньюкасл)

Багийн тааруухан амжилтын бурууг нэг тоглогч руу чихэх нь мэдээж утгагүй хэрэг. Гэхдээ Колоччинигийн гаргасан алдаанууд Ньюкаслыг релегэйшн бүс рүү унахад ямар нэгэн хэмжээгээр нөлөөлсөн нь тодорхой. Испанид байхдаа бужингуулдаг байсан ”буржгар” залууд хэтэрхий их итгэж ”ноён найдвартай хэмээн нэрлэж байсныхаа горыг Жое Киннер хангалттай амссан. Ялангуяа 12 сард Ливерпультай хийсэн тулаанд чухам л түүний алдаануудаас болж баг нь 5 : 1-ээр бутниргүүлсэн билээ. Удалгүй тэгээд Киннер ч яваад өгсөн, фенүүд ч итгэхээ больсон учир Аргентин залуугийн премьер лиг дэх карьер эмгэнэлтэй байдлаар төгсөж байна. Ирэх улиралд ”Шаазгайнууд” Чампионшипд тоглох болчихвол хамгийн түрүүнд тэр Ньюжаслыг орхих тоглогчдын нэг тэр болох байх.

Ричард Данне (Манчестер сити)

Цагтаа ситигийн оны шилдэг тоглогчоор тодорч явсан Ирланд эр багийнхаа шинэ уур амьсгалд тийм ч сайн дасаж чадахгүй байгаа бололтой. Хатуу ширүүн тоглолтоороо алдартай тэрбээр өнгөрсөн нэг сард Уйгантай хийсэн тулаанд премьер лигийн 8 дахь улаан картаа хүртсэн бөгөөд өмнө нь ийм амжилтыг Патрик Виера, Данкен Фергусон нар үзүүлж байсан аж. Энэ ”амжилтыг” нь эс тооцвол Данне өнгөрсөн улиралд багтаа тус болохоосоо илүү ус болсон. Ирэх зуны наймааны цонхоор Манчестрийн Араб эзэд ”том том” одод авчрахаар түүнд багтаж шингэх зай олдохгүй биз.

Микаэль Сильвестр (Арсенал)

Арсен Венгерийн энэ наймааг мэргэжилтнүүд өндөрөөр үнэлж хэрэгтэй тоглогчоо авчирлаа гэлцэж байсан. Харин улирал дуусаж буй энэ мөчөөс эргэн харахад дээрхи мэргэжилтнүүдийн дүгнэлт буруу байсан нь харагдаж байна. Микаэль энэ улиралд ердөө 13 тоглолтонд л оролцож, банз халаасаар улиралыг дуусгаж байна. Хэд хэдэн том тоглолтонд оролцож бас хэд хэдэн том алдаа гаргасан.. Арсеналд туршлагатай тоглогч хэрэгтэй, гэхдээ Сильвестр лав биш.

хагас хамгаалалт

Нани (МанЮ)

Роналду ахынхаа шийрийг хатаах дажгүй хүү ирлээ гэлцэж байсан МанЮ-гийн фенүүдийн урмыг тэр хангалттай хугалсан. Анх ирсэн жилээ дажгүй тоглоод овоо гараанд гараад байсан бол энэ улиралд лигийн 12-хон тоглолтонд оролцож ердөө ганц гоол оруулжээ. Цомын тэмцээнүүдэд оруулсан таван гоолыг нь эс тооцвол багийнхаа гайхалтай амжилтанд тус болж бараг чадсангүй. Мэргэжилтнүүд түүнийг ирэх улирал нэг бол сайжирна эсвэл энэ чигээрээ уруудна гэсэн дүгнэлт хийж байна.

Декү (Челси)

Хэдхэн жилийн өмнө дэлхийг доргиож явсан залуу ингээд хамгийн муу багт орчихсон явна гэхэд итгэмээргүй. Уг нь Челси дэх түүний карьер тийм ч муу эхлээгүй юмсан. Анхны тоглолтондоо л гайхалтай гоол оруулж, сарын шилдэг тоглогчоор тодорсон тэрбээр бэртлийн улмаас 10 сар хүртэл тоглоогүй нь формонд нь нөлөөлсөн байх. Харин Сколариг халагдсанаас хойш байдал бүр муу тийшээ эргэж ерөнхийдөө мартагдсан гэж хэлж болно. Ирэх зун Ювентус руу явах сураг дуулдсан. Гэхдээ өөрөө үүнийг үгүйсгэж ”ирэх улиралд өөрийгөө хэн гэдгээ харуулах болно” хэмээн мэдэгджээ.

Никки Батт (Ньюкасл)

Хийх ёстой зүйлээ хийж чадаагүй Ньюкаслын олон тоглогчын нэг нь Батт. Премьер лигт тоглосон жил, насыг нь харах юм бол багийнхнаа удирдаж, зөв тийш нь залах ёстой хүн байтал харин ч тус болохоосоо илүү ус болсон. Урьдын гайхалтай тоглолт нь ч харагдахаа больж. 12 сард лигийн 100 дахь тоглолтоо хийсэн нь энэ улиралын түүний ганц гэгээлэг зүйл гэж болох юм. Түүнийг зодог тайлах тухай яриа сүүлийн үед хүчээ авч буй.

Стеуарт Даунинг (Мидлсборо)

Довтолгооны идэвхтэй байрлалд тоглодог хүний хувьд бүтэн улиралын турш ганц ч гоол оруулж чадахгүй байна гэдэг байж боломгүй асуудал. Даунингд яг л ийм зүйл тохиолдоод байна. Тэр улиралын турш нийт 38 тулаан оролцсон хэрнээ ФА цомын хоёр гоолыг нь эс тооцвол өөрөөр багтаа тус болж чадсангүй. Риверсайдыг зун орхих тоглогчдын жагсаалтанд түүний нэр дээгүүр бичигдэж байгаа ба хаашаа явах нь тодорхой бус байна.

довтолгоо

Райн Бабел (Ливерпуль)

Голландын ирээдүй гэгддэг 22 настай залуу маань энэ улиралд нүдэнд нэг их өртсөнгүй. Улиралын турш ердөө дөрөвхөн гоол оруулсан бөгөөд өнгөрсөн улиралынх нь амжилттай харьцуулах юм бол тун тааруухан үзүүлэлт. Хэдийгээр авьяас чадварт нь эргэлзэх зүйл байхгүй ч багийнхаа нэг хэсэг болж чадахын тулд илүү их хөдөлмөрлөх шаардлага түүнд тулгараад байна.

Рокер Санта Круз (Блакбөрн)

Ер нь хараад байхад премьер лигт шинээр ирсэн тоглогчдын хоёр дахь улирал хүнд байдаг бололтой. Ийм жишээг бид дээрхи 10 тоглогчид дундаас харж болно. Санта Крузын хувьд 2007 онд Англид ирээд анхны улиралдаа 23 тоглолтонд 8 гоол оруулсан. Харин энэ улиралд бүр 6-хан тоглолтонд оролцож ”доошоо оржээ”. Өвөл Манчестер Ситигийн Араб эзэд Санта Крузд 25 сая фунт санал болгоход нь хүлээж аваагүйдээ Блакбөрний удирдлага одоо гол нь харлаж буй нь лавтай. Магадгүй Манчестер Ситид очоод Робиньотой сайн хослол болж чадах байх. Энэ улиралд л лав тэр юу ч хийж чадсангүй.

Үүнээс гадна хамгийн муу багийн сэлгээнд Димитер Бербатовыг багтах нь зүйтэй болов уу. Асар их мөнгөөр асар их найдвар хүлээлгэж ирсэн Берба энэ улиралд өөрийнхөө үнэний талд нь ч хүрэхээргүй тоглолт үзүүлсэн.

Гордон

Маллинс– Данне– Колоччини– Сильвестр

Нани– Батт– Декү– Даунинг

Санта Круз – Бабел

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. Batu says:

    deco-ингээд хамгийн муу багт орчихсон явна гэхэд итгэмээргүй. muu bag gj yu gj bgan

    GD Star Rating
    loading...
  2. Batu says:

    aan uuchlarai bi tuuruldchjee kkkk

    GD Star Rating
    loading...
  3. messi says:

    ene humuusiig niiluuleed hamgiin muu bag geed bh shig bna

    GD Star Rating
    loading...
  4. Batu says:

    harin tegj bsniig n shuud manai bag gd oilgochloo hehe

    GD Star Rating
    loading...
  5. Man U says:

    yalgaaagui shd kkk. za za joke shuuu

    GD Star Rating
    loading...
  6. Man U says:

    berbatov iig yag onoj bichsen bna . hairan money ingej toglono gej yaj medhevdee.

    GD Star Rating
    loading...
  7. storm says:

    ireh ulirlaas Deco uzuuleed ogoh bailgui dee

    GD Star Rating
    loading...
  8. C'moon Chelsea says:

    Deco ireh ulirald garaand bainga garah bhaa sain toglogch bertliin ulmaas togolsongui tuunees uzuuleed ogoh bsan biz
    Teveziig haashaa yvahiin medsen uu zaluusaa???

    GD Star Rating
    loading...
  9. crusader says:

    sportnews.mn ee Quaresma-iin talaarh hot news -iig oruularai please manai zaluu subs dotor hurtel haragdahgui bsan. Hidiinktei muudaltssan yum bolovu?

    GD Star Rating
    loading...
  10. real says:

    hehe neeree dan martagdsan hed bna daa za ter deco bol yg unen nani ch gsen

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: