Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » Ливерпуль, Челси хожлоо

GD Star Rating
loading...

Ням гаригт ПЛ-ийн 2 тоглолт боллоо. Манчестер Юнайтедийг гүйцэж чадах нь нэгэнт өнгөрсөн Ливерпуль 37-р тойрогт Вест Бромтой тоглож, үе тус бүрд 1 гоол хийснээр сүүлийн 10 тоглолтондоо хожигдоогүй цувралаа үргэлжлүүлэв.

269723_33_preview

Тэд эдгээр 10-ынхаа 9-д нь хожсон байна. Ливерпулын ахлагч Стивен Жеррард эхний гоолыг хийсэн бөгөөд энэ нь түүний энэ улирлын 24 дэх гоол юм байна. Үүнээс Премьер лигт 16 дахь гоолоо хийжээ. Ливерпуль энэ тоглолтонд хожсоноор ПЛ-ийн 2-р байранд орох нь тодорхой болж байна. ПЛ-ийн 2-р байрны баг ирэх улирлын Аваргуудын лигт шууд оролцоно. Харин хожигдсон Ветс Бромвич ирэх улиралд доод лигт тоглох болзлоо хангалаа.

Челси талбай дээрээ Блекбэрнтэй тоглож, 2:0-ээр хожив. Гус Хиддинк ийн “Стэмфорд Бриж”-д эзэн багийн хуваарь сүүлийн хожлоо авч байна. Олон фэн түүнийг Челсид үлдэхийг хүсэж байгаагаа илэрхийлж байсан. Хиддинк улирлын дундуур Челсид ирээд үнэхээр сэргээж чадсаныг бид мэдэж байгаа.

Гэхдээ Хиддинк 5 сарын 30-нд Уэмблид багаа удирдан ФА-ын цомын төлөө тоглоно. Тэр тоглолтонд хожвол ямар ч гэсэн нэг цомтой.

Блекбэрний эсрэг хийсэн гоол нь Н. Анелькагийн энэ улирлын ПЛ дэх 18 дахь гоол. Мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа К. Роналдутай тэнцэж байгаа гэсэн үг. Ирэх тойрогт К. Роналду бараг л тоглохгүй болов уу. Учир нь Манчестер Юнайтед ирэх тойргийн тоглолтноос хэдхэн хоногийн  дараа Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд тоглоно. Тиймээс Анелькад ПЛ-ийн мэргэн бууч болох боломж байна.

37-р тойргийн Портсмут – Сандерландын тоглолт Даваа гаригт болно.

269797_33_preview

ПЛ. 37-р тойрог:

Челси – Блэкберн 2:0

Гоол: Малуда, 4; Анелька, 59
Челси: Чех, Терри, Алекс, Э.Коул, Босингва, Оби Микел, Лэмпард, Эсьенн, Малуда, Дрогба, Анелька
Блэкберн: Робинсон, Живе (Хизанишвили, 46), Нельсен (Доран, 44), Уорнок, Эндрюс, Грелла, Виллануэва, Керимоглу, Педерсен (Маккарти, 65), Самба, Диуф

Вест Бромвич – Ливерпуль 0:2

Гоол: Жеррард, 28; Кёйт, 63
Вест Бромвич: Кили, Олссон, Мартис (Валеро, 57), Донк, Зуйверлун, Мулумбу (Мур, 68), Корен, Грининг, Брант, Фортуне, Менсекуэс
Ливерпуль: Рейна, Аггер, Каррагер, Инсуа, Арбелоа, Маскерано (Хаби Алонсо, 51), Лукас, Торрес (Бабел, 69), Жеррард, Бенаюн (Нгог, 73), Кёйт

ПЛ-ийн явц:

Баг

тт

хо

тэ

хд

Б-х

Оноо

1 Манчестер Юнайтед 37 27 6 4 67-24 87
2 Ливерпуль 37 24 11 2 74-26 83
3 Челси 37 24 8 5 65-22 80
4 Арсенал 37 19 12 6 64-36 69
5 Эвертон 37 16 12 9 53-37 60
6 Астон Вилла 37 16 11 10 53-48 59
7 Фулхэм 37 14 11 12 39-32 53
8 Тоттенхэм Хотспурс 37 14 9 14 44-42 51
9 Вест Хэм Юнайтед 37 13 9 15 40-44 48
10 Манчестер Сити 37 14 5 18 57-50 47
11 Сток Сити 37 12 9 16 37-51 45
12 Уиган Атлетик 37 11 9 17 33-45 42
13 Болтон Уондерерс 37 11 8 18 41-52 41
14 Блэкберн Роверс 37 10 10 17 40-60 40
15 Портсмут 36 9 11 16 35-55 38
16 Сандерленд 36 9 9 18 31-48 36
17 Халл Сити 37 8 11 18 39-63 35
18 Ньюкасл Юнайтед 37 7 13 17 40-58 34
19 Миддлсбро 37 7 11 19 27-55 32
20 Вест Бромвич 37 8 7 22 36-67 31
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

17 Сэтгэгдэл

  1. М says:

    дээгүүрээ тодорхой болчлоо. доогуур жинхэнэ ширүүн дайн явагдаж байна аа. New Castle зайлуул үлдчээсэй. Aston villa-гийн азгүй цуврал битгий дуусаасай. Өнөөдөр Portsmouth Sunderland-ийг хусчвал ч боломж нь жоохон ч гэсэн нэмэгдэх юм даа. Бүтэн сайнд Sunderland vs Chelsea, Hull city vs United гэхээр боломж байна аа байна.

    GD Star Rating
    loading...
  2. М says:

    Мудаак, мулзан, хутга Анелька top scorer болчхийм биш байгаа. Lampard-ийн стандарт цохилтууд нэг л биш болж дээ.

    GD Star Rating
    loading...
  3. soso says:

    ezen bagiin huviar geechee xoo!!!!!

    GD Star Rating
    loading...
  4. хэхэ

    GD Star Rating
    loading...
  5. messi says:

    castle dooshoo unahgui l baigaasai da

    GD Star Rating
    loading...
  6. Tomroo says:

    castle hojoosoi do.boro ch gesen ug ni…angliin hamgiin olon hogjoon demjigchtei bag bitgii dooshoo unaasai

    GD Star Rating
    loading...
  7. Man U says:

    boro ch barag unah n tdhoi boltson bhdaa. harin newcastle ulne. bi ingej l taamaglajiina

    GD Star Rating
    loading...
  8. Man U says:

    hull cityg ugaasaa manaihan unagaad ogno. shaazgainuud harin oorsdoo 3 onoogoo avaadah heregtei

    GD Star Rating
    loading...
  9. messi says:

    hull sunderland 2 bol medeej hojigdono. castle l odoo uursduu l hicheeh heregtei bolj de

    GD Star Rating
    loading...
  10. messi says:

    SAF l hamag hunee nuuj bgad tentseedehgui bol

    GD Star Rating
    loading...
  11. Man U says:

    kk bas tiiim ch yum bolj magadgu shuu. newcastle – s sanal irvel hojood ogj boloh l yuum kkkk. iimerhuu yum yavj bhiig ch uguisgehgui shuu. manaihan teveziig yaj avlaa daaaa haha. west ham premier league tee uldej . orond ni teveziig unegui avsandaaa. shan l naimaa. za bz newcastle aas avchmaar toglogch bgaa biluu yu bilee kkk

    GD Star Rating
    loading...
  12. XAP says:

    United erh bish hulliig hojih bgaa. Teguul astontoi tentsehed l bumbug toolood uldchine dee.

    GD Star Rating
    loading...
  13. real says:

    ter anelka avsnaas ug ni cr7 mani avbal zuger bh ym daa .3hnii hed bol tasarhai bna daa ai

    GD Star Rating
    loading...
  14. М says:

    Цэнхэрүүд улирлын 2 дугаар хагаст гайхалтай байсан ч хоосон хоцорч байна. Тэднийг PL-т Scolari л алсан. CL-т Guus чадах бүхнээ хийсэн.

    Хамаг уураа Everton дээр гаргаж FA CUP-ийг гуядаж авах хэрэгтэй.

    GD Star Rating
    loading...
  15. C'moon Chelsea says:

    Anelka mergen buuch
    Chelsea FA cupiin ezen
    Newcastle pr uldene
    Tevez yvah ni todorhoi bson
    Dood championship ru
    Hull , Middlesboro, Westbrom

    GD Star Rating
    loading...
  16. Sir Alex Ferguson says:

    Newcastle d bolomj bna. A.Shearer neg yum bodson baihaa.Manaih tootsoolsonooroo l yvj bna.Hull Citytei huuhduudee gargana daa. ted nar bas k hojij alna daa

    GD Star Rating
    loading...
  17. Owen says:

    Bi Owengiin shuten bishregch bn. Mash aguu hun bish gej u Newcastle united uldeesei. Tegehgui bol Owengoo harj chadahgui hetsuu bnaa. Owen uragshaa go go go. Goodluck Owen we believe.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: