Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг, Реал Мадрид » Марадона Кройфф 2 нэгэн биенд

GD Star Rating
loading...

Холландад хэн нэгэнтэй хөлбөмбөгийн тухай ярья гэвэл хамгийн түрүүнд Кройфф л санаанд бууна. Дараа нь бас хэд хэдэн хүний нэр толгойд төвөггүй орж ирнэ. Тэдний нэг нь Аяксын домог Саак Сварт билээ. Амстердамд тамхины мухлаг ажиллуулдаг энэ эрхэм “Би үүгээрээ саяын орлого олохгүй нь тодорхой, гэхдээ үлдсэн амьдралд минь хангалттай” гэж өгүүлж сууна. Хэрэв түүнтэй хөлбөмбөгийн тухай яриа нэг л эхлүүлбэл шууд нүд нь гэрэлтээд ирнэ. Түүний үг Холландад маш жинтэй. Тэр ялангуяа улбар шар тоглогчдын тухай ярих дуртай.

Аяксын төлөө 17 жил тоглохдоо 170 гоол хийж, 3 дараалан Аваргуудын лигт түрүүлж байсан энэ эрийг багийн фэнүүд өдгөө “Мистер Аякс” гэж нэрлэдэг. Угаасаа ч залуу халуун насаа Амстердамд үдсэн түүнд өөр нэр хэрэггүй. “Шилдэг хөлбөмбөгчид үеийн үед Холландаас л төрж байдаг. Өмнө нь бидэнд Кройфф, Крол, Нээскенс байсан бол дараа нь ван Бастен, Гуллит, Райкаард одоо Роббен, Шнайдер, ван Нистелрой байна. Гэхдээ хамгийн шилдэг нь ван дер Ваарт гэж би санадаг” гэж тэр хэллээ. Тэр түүний тоглолтын арга барилыг онцгойлдог аж. Тэр тухайгаа өөрийн вэбдээ дэлгэрэнгүй бичжээ. “Түүнийг харахаар өөрийн эрхгүй Бергкамп, Марадона, Кройфф санагддаг юм” гэж бичсэн байлаа.

Ван дер Ваарт өнгөрсөн жил ердөө 13-хан сая цаасаар Эзэн хааны багт очсон. Мөрөөдлөө биелүүлсэн залуу маань гайхамшигтай эхлэл хийлээ. Шууд л 4 гоол хийж, хэд хэдэн шидэт пасс өгсөн юм. Гэсэн хэдий ч аажмаар тэр Шустерын гар дахь хөзрөөс шахагдаж эхэллээ. Багийн өргөтгөсөн скаудад багтах болов. Рамос ирээд байдал бүр ч дордов. Аякс, Хамбургт байсан шигээ довтлогчдын ард зогсох байрлалыг нэгмөсөн мартав. Хааяа сэлгээгээр орох ч аль нэг жигүүрт шидэгдчихнэ. Өмнө нь багийн лидер байсан тоглогчид бачим оргих нь мэдээж. 2 дасгалжуулагчийн дундах золиос болсон гэдгээ тэр өөрөө ч ил тод мэдэгдэв. Ер нь бол анхнаасаа Реалын худалдан авалтын буруу бодлого байсан юм. Нутаг нэгт Шнайдер нь яг түүн шиг аль ч хөлөөрөө тоглож чаддаг, байрлал нь ижил тул түүнд зай байсангүй. Шнайдер нэг жилийн өмнө ирж, энэ багт дутагдаж байсан байрлалыг бүрэн гүйцэд нөхсөнөөр аль хэдийнэ фэнүүдийн хайртай тоглогч болоод амжсан байлаа. Реал магадгүй Шнайдерыг гэмтсэн үед түүнийг нөхүүлэхээр авсан байх. Гэхдээ л түүнд огт итгэл үзүүлж байсангүй.

Реалын шинэ ерөнхийлөгч хамгийн өндөр магадлалтай Перез улбар шаруудыг бүгдийг нь шахуу явуулах тухайгаа пландаа дурьдсан байлаа. Хамгийн түрүүнд түүний нэр цохож явах. Перезийн төлөвлөгөө ёсоор бол зөвхөн улбар шаруудаас 100 саяыг унагах аж. Нийтлэлийн баатар 9 саяд үнэлэгдэж байх. Энэ асар бага мөнгө гэвч бусад багуудад сонин биш бололтой. Гол нь тэд түүний чадварыг Реалаас илүү харжээ. Испаний багуудын 70 хувь нь түүний араас чих тавьж буй. Мөн Челси нэр холбогдоод байгаа. Бас Байерн Диегог Ювентуст алдсан тул түүнийг идэвхтэй сонирхож байгаа гэх. Байернд тэр магадгүй хамгийн сайн тоглож чадах байх. Учир нь шигшээдээ ардаа ван Боммелтой тоглоод амжилт гаргасаар яваа. Дасгалжуулагчаар нь холланд хүн ирчихсэн байдаг. Мөн Бундэслигийн бусад багууд ч чангаалдаастай. Брэмэн Диегог орлуулахаар бодож байгаа бол Хамбургийн фэнүүд түүнийг үгүйлсээр. Нутаг нэгт дасгалжуулагч нь түүнтэй сайн харьцаатайг ч хэлэх үү. Ван дер Ваартын үзэсгэлэнт эхнэр нь түүний амьдралд асар нөлөөтэй. Тэр одоо хэр нь Хамбургыг маш сайхн хот гэж дуу алддаг. Мадридыг хэт их хөдөлгөөнтэй, над шиг муу жолоочид машинаа парклана гэдэг бүр ч хэцүү гэж төвөгшөөнө. Тэр одоо хэр нь Германы нэгэн телевизэд хөтлөгчөөр ажилласаар л байгаа. Хамбургын боссын эхнэртэй үй зайгүй. Энэ л өмнө нь Аяксаас түүнийг авчирах гол түлхүүр нь байсан. Ван дер Ваарт одоо ч гэсэн багийн хамгаалагч, нутаг нэгт Матайсентай байнга шахуу утасддаг гэнэ лээ. Дахиад нэг оролдлого хийгдэх болов уу?

Ван дер Ваарт өөрөө харин ямар бодолтой явна вэ? “Би хүнд үеүүд ард өнгөрсөн гэж найдаж байна. Магадгүй шинэ дасгалжуулагч надад итгэл хүлээлгэж болох юм” гэж тэр Холландын “Телеграаф” сонинд хэлсэн байсан. Мистер Аякс харин өөр бодолтой байгаа аж. “Тэр тэгж хэлж байгаа нь зөвхөн өөрийгөө тайвшруулж байгаа хэрэг. Түүний дотор гал дүрэлзэж байгаа. Тэр зөвхөн бөмбөгтэй л хамт байхыг хүсч байгаа” гэж түүний хэлсэн нь магадгүй илүү үнэнд ойрхон байх аа.

Ирэх улиралд тэр өөр газарт байгаагаар надад төсөөлөгдөж байна. 2 жилийн өмнө тэр Германд байхдаа Валенсигийн өмсгөлтэй зураг авахуулсан нь тухайн үедээ маш их шуугиан дэгдээж байлаа. Тэр зураг одоо биеллээ олох юм биш биз?

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. darkterror says:

    stoo togs hun shudee gerrard shig l gamburg t 1 aaraa chirseer bgaad CL-d oruulj bsn shde ih mongo ogohoor ni Man City d ochmooor yum butsaad hamburgt d butehgui ee uefa cupiin toloo orsoldsoor bgaad taarna daa amand ni tsus amtagdaj bgaa blgui dee PL-iin baguud ruu yavbal ch zgr l bh daa

    GD Star Rating
    loading...
  2. Man U says:

    gollandiin uran zuraach . goe toglogch shd. ali bag ni avahiin boldoo. van der vaart iig avaad aldna gej bhkui blgui dee.

    GD Star Rating
    loading...
  3. messi says:

    van der vaart shaal demii reald ersen sh de uut gazar luu yavah bsiin PL-t ochuul ter dundaa chelsea-d ochuul yaadiin bol do

    GD Star Rating
    loading...
  4. real says:

    ug ni real ehelj ired goy l bsan sh dee .dunduur l joohon muudsan bolhoos bish .barag yvsan ni dr bh doo .hamburg ch aldag bsan daa

    GD Star Rating
    loading...
  5. Sensation says:

    er ni Man city-d ochvol zgr shd ene jil ugaasaa man city orvongooroo ergeldene dee.

    GD Star Rating
    loading...
  6. riddle says:

    МанЮ эсвэл Чэлси д очвол гоё юм.

    GD Star Rating
    loading...
  7. shaggy says:

    real saihan toglogchiig hairan bolgodgooroo aldartai(cassano, ronaldo etc)… harin neg moson alj duusaagui bgaa deeree sul tawij bgaad ni bayarlah heregtei herew ooriihoo chadwariig unelj bgaa bol tom club ruu l zutgesen deer bhaadaa….

    GD Star Rating
    loading...
  8. log says:

    ene zaluu uneheer sain toglodogshde. gamburgiig chirj yavsan toglogvh gej

    GD Star Rating
    loading...
  9. munhuulei says:

    bumbugtei unher goy haritsdag toglogch blee haaya zidaniig bodogduulahshig kkk… van der vaart ug n ennees iluug hiih bsiin odoogin real-d bga hamgin sain toglogch gej bi boddog daanch………

    GD Star Rating
    loading...
  10. munhuulei says:

    real yvulku ch bj mende ner hundee bodsni undsen dr, harin mancity chelsea juv inter ednar neleen ursuldunduu villa-g aldaj bga valencia ch ursuldunu gehde barku blgude!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: