loading...
Бүтэн 4 сарын турш үргэлжилсэн сагсан бөмбөгийн 3 дахь удаагийн Спрайт лигийн тэмцээн Ням гаригт Спортын төв ордонд өндөрлөлөө.
Нийт 32 баг баруун, зүүн бүсэд хуваагдан өрсөлдөж, бүс бүрээс эхний 8 баг плей-оффт шалгаран өрсөлдсөн энэ удаагийн Спрайт лигийн тэмцээний шигшээ тоглолтонд Баруун бүсээс “Хасу Мегаватт” баг, Зүүн бүсээс “Таван цагариг” багууд үлдээд байсан. Улирлын тоглолтонд “Хасу Мегаватт” бүсээ тэргүүлэн 14 хожил, 1 хожигдолтойгоор бүсдээ 1-р байр эзэлсэн бол “Таван цагариг” баг 9 хожил, 6 хожигдолтойгоор бүсдээ 6-р байраар плей-оффт шалгараад байлаа.
Хасу Мегаватт плей-оффын эхний шатанд “Скай Чингис”, 2-р шатанд “Насны зам”, бүсийн аваргын төлөө “SEOKYUNG Wolves” багуудыг хожиж шигшээ тоглолтонд үлдсэн бол Таван цагариг баг эхний шатанд “Бриж Старс”-ыг, 2-р шатанд ЦЕГ-ийн “Хүчийн Шонхорууд”-ыг, бүсийн аваргын төлөө “Скайтелийн шонхорууд” багуудыг тус тус хожсон.
Плей-оффт түрүүлж 2 хожсон баг нь цувралд ялагч болж байсан бөгөөд шигшээд үлдсэн багуудын эхний тоглолтонд “Хасу Мегаватт” өрсөлдөгчөө хожиж ихээхэн давуу байдалтай болоод байв. Харин 2 дахь тоглолт Бямба гаригт болоход “Таван цагариг” хожсоноор цувралыг тэнцүүлж чадсан. Улмаар Ням гаригийн 19 цагаас шийдвэрлэх тоглолт болоход МСБХ-ны лигт Бизнесийн Чөтгөрүүд багийг удирдан хоёронтаа түрүүлж байсан Д. Давааням ахлах дасгалжуулагчтай, А. Түмэнбаяр туслах дасгалжуулагчтай “Таван цагариг” баг хожсоноор 3 дахь удаагийн “Спрайт лиг”-ийн аварга баг боллоо. Шийдвэрлэх тоглолтын 3-р үеийг “Таван цагариг” 19 онооны давуутай тэргүүлж байсан ч 4-р үед “Хасу Мегаватт” онооны зөрүүг үлэмж ойртуулсан. Гэвч “Таван цагариг” тоглолт дуустал тэргүүллээ хадгалж чадсан юм.
Аварга болсон багт 3 сая төгрөгний мөнгөн шагнал, аваргын бөгж, алтан медаль, цом, бусад шагналууд олгосон. Дашрамд дурдахад Д. Давааням нь МСБХ-ний лиг болон “Спрайт” лигт аль алинд нь багаа аварга болгосон анхны дасгалжуулагч болсон юм.
Мөн шигшээ тоглолтын хамгийн Үнэ цэнэтэй тоглогчоор аварга багийн довтлогч Баясгалан тодорсон.
Эмэгтэйчүүдийн “Спрайт лиг”-т МУИС-ын баг түрүүлж, ХҮДС-ийн баг удаалжээ. Түрүүлсэн баг 1 сая төгрөгний мөнгөн шагнал хүртсэн байна.
Дээр дурдсан, нийт 32 баг энэ тэмцээнд оролцсон тухай. Баг бүр 12-15 тамирчинтай гэхээр 450 гаруй тамирчин энэ удаагийн Спрайт лигт оролцжээ. Хамрах хүрээний хувьд урьд нь ийм томоохон сагсан бөмбөгийн тэмцээн болж байгаагүй болов уу. Мөн лигийн зохион байгуулалт, дэг журам, сахилга бат тун сайн байсан бөгөөд магадгүй энэ тал нь Спрайт лигийн нэр хүндийг өргөж, нэг гол имиж нь болсон байх. “Спрайт лиг”-ийг “TLG-13″ ТББ зохион байгуулсан бөгөөд тэдэнд тэмцээнд оролцсон нийт тамирчид, дасгалжуулагчид, багуудын өмнөөс талархал илэрхийлье.
loading...






oo ene Amaraa bshd za bayar hurgii!
loading...
За андууддаа баяр хүргэе, Баясаад бүр их баяр хүргэх нь зүйтэй.
loading...
bayar hurgie. daraa jil hariugaa avnaa.
loading...
За баяр хүргэе Цоомоо. Би ч танайхыг эхний тоглолтондоо хожигдсон гэхээр чинь бараг л найдваргүй болж дээ гэж бодож байлаа шүү.
loading...
далай маань энд байна уу гүй юу
loading...
News-nhaan Pele-n top 100 tamirching neriig ni bicheed ogooch!!!!!!!!!!!!!!!!
News-nhaan Pele-n top 100 tamirching neriig ni bicheed ogooch!!!!!!!!!!!!!!!!
News-nhaan Pele-n top 100 tamirching neriig ni bicheed ogooch!!!!!!!!!!!!!!!!
loading...
goeoooooooooooooo goe goe shu
loading...
hi. “3iin esreg 3″-iin talaar,bas “sprite lig B”-iin talarh medeellig yaaj awah uym bol?????
loading...
Tlg13.mn*d orood uz ee Uka
loading...