Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Бокс » Т.Чулуунтөмөр Хабаровскийн тэмцээнд түрүүллээ

GD Star Rating
loading...

ОХУ-ын Хабаровск хотноо сонирхогчийн боксын “А” зэрэглэлийн тэмцээн таван өдөр үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. Тэмцээнд ОХУ, Монгол, ХБНГУ, Япон, БНСУ, Украин, Узбекистан, Тажикистан гэсэн найман орны ширэн бээлийтнүүд хүч сорив. AIBA-гийн календарьт анх удаа багтсан энэхүү тэмцээнд манайхан бүтэн баг буюу 11 жинд тамирчнаа сойсноос нэг алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртжээ.

Энэ жилээс жин өгсөн 81 кг-д зодолдох болсон ОУХМ Т.Чулуунтөмөр Оросын А.Мардаленовыг хагас шигшээд, Германы тамирчныг финалд ялж аваргалсан байна. Мөн залуу тамирчин Б.Жавхлан (57 кг) Оросын И.Зайченког ялж финалд үлдээд дэлхийн аварга С.Водопьяновт дийлдэн мөнгө дээр буув. Олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба (51 кг), 91 кг-д өрсөлдсөн С.Эрдэнэбаяр нар мөн хоёр ялж, мөнгөн медалийн болзол хангажээ.

Харин Н.Төгсцогт (48 кг), З.Энхзориг (60 кг), Б.Түвшинбат (64 кг), Н.Шинэбаяр (75 кг), Д.Идэрбат (+91 кг) нар хүрэл медаль хүртлээ.

Ноднин манайхан энэ тэмцээнд оролцоход З.Энхзориг алт, Э.Бадар-Ууган мөнгө, Ж.Отгонбаяр, Л.Зоригтбаатар, Д.Отгондалай, М.Нандин-Эрдэнэ нар хүрэл медаль авч байв.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Batu says:

    manaihan hund jind harin ovoo uzsn bnashde

    GD Star Rating
    loading...
  2. sain bn sain bn says:

    BOX JUDo Mongoliao sport ura ura ura ,alj bainaaa

    GD Star Rating
    loading...
  3. t67.blog.mn says:

    Боксын мэдээг дэлгэрүүлэн t67.blog.mn -с харах

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: