loading...
Дэлхийн цомын логог батлав
Энэ оны аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 1-нд Улаанбаатар хотноо жүдо бөхийн Дэлхийн цомын тэмцээн болох билээ. Тус тэмцээнд зориулсан онцлох тэмдэг, зурагт хуудасны загварыг саяхан баталжээ. “Chinggis Khan Cup” нэртэй энэхүү тэмцээний логог шог зураач С.Цогтбаярын хүү Эрдэнэбаяр урласан байна.
Бас нэг олон улсын тэмцээн
МЖБХ-ноос дотооддоо жилд дөрвөөс доошгүй удаа насанд хүрэгчдийн тэмцээн зохион байгуулах зорилт тавьж, өнгөрөгч оны сүүлчээс хэрэгжүүлж эхэлсэн билээ. Оны эхэнд баталсан тэмцээний төлөвлөгөөнд ялимгүй өөрчлөлт гарч, зургадугаар сард болох байсан Монгол Улсын гавъяат тамирчин, гавъяат дасгалжуулагч Х.Болдбаатарын нэрэмжит тэмцээн наймдугаар сар хүртэл хойшиллоо.
Харин үүний оронд “Railway Cup” нэртэй олон улсын клубүүдийн нээлттэй тэмцээн зохиогдохоор болжээ. 100 мянган ам.долларын шагналын сантай (энэ нь IJF-ийн Дэлхийн цомын төсөвтэй тэнцэнэ) тус тэмцээнд одоогоор БНХАУ, ОХУ, БНСУ-ын жүдочид оролцохоор мэдүүлээд байна. Мөн багш Б.Ууганбаатарын хамт Монголд ирээд буй Лаосын бөхчүүд зодоглоно. “Railway Cup”-ыг Монгол-Оросын төмөр зам ивээн тэтгэх аж.
Монгол жүдочид Москваг дайлаар мордоно
Ирэх лхагва гаригт (V.20) манай жүдочид тивийн аваргад зодоглохоор Тайванийг зорих билээ. Тайпейд Монголын 15 бөх хүч үзэх юм. Тэгвэл тэднийг Азийн АШТ-ий аянаас ирээд удаагүй байхад өөр нэг томоохон баг Москвагийн зүг хүлгийн жолоо залахаар болжээ. Тавдугаар сарын 30-31-нд ОХУ-ын нийслэлд болох Их дуулга тэмцээнд манай 21 жүдоч өрсөлдөх аж. Багийн ахлагчаар Монголын жүдо бөхийн холбооны сургалт хариуцсан захирал Б.Пагва, дасгалжуулагчаар гавъяат тамирчин Д.Нармандах болон Ш.Бат-Орших, П.Нямлхагва, шүүгчээр олон улсын “А” зэрэглэлтэй Д.Энхтүвшин нар ажиллах ба доорх тамирчид барилдана.
Эрэгтэй: 60 кг Б.Дамланпүрэв (Хүч), Д.Төмөрхүлэг (Женко), 66 кг Х.Цагаанбаатар (Хүч), Б.Хишигбаяр (Алдар), 73 кг О.Болд-Эрдэнэ (Хилчин), Г.Пүрэвдорж (Машин механизм), 81 кг Р.Анхбаатар, О.Ууганбаатар (хоёул “Алдар”), 90 кг Э.Энхбат, Д.Нямхүү (хоёул “Хангарьд”), -100 кг Б.Бат-Орших (Хүч), Б.Сугаржаргал (Женко)
Эмэгтэй: 48 кг Б.Бат-Эрдэнэ (ОБЕГ), Б.Саранзаяа, 52 кг Б.Солонго (хоёул “Хилчин”) 57 кг Ц.Цэрэннадмид (Хүч), Б.Нарангэрэл (Женко) 63 кг Б.Сайнжаргал (Алдар), С.Энхзаяа (ОБЕГ), 70 кг Ц.Цэрэнханд (Женко), -78 кг Б.Мөнхтуяа (Хилчин)
Манай тамирчид тавдугаар сарын 28-нд Москва руу хөдөлж, Их дуулга тэмцээний дараа хамтарсан бэлтгэлд оролцох аж.
Ван дер Геест зодог тайллаа
Дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Голландын нэрт жүдоч Деннис ван дер Геест зодог тайлж буйгаа албан ёсоор зарлалаа. 2004 оны Афины олимпод Японы шилдэг бөх Косэй Иноүэг медалиас мултлан хүрэл дээр бууж, 2005 оны ДАШТ-д Тамерлан Тменовыг цэвэр буулган дэлхийн аварга болж байсан тэрбээр дэлхийн тавцнаас 1997, 2003 онд мөнгө, 1999, 2001 онд хүрэл медаль авч байв.
Мөн Европын аваргаас хошой алт, гурван мөнгө, таван хүрэл медаль зүүсэн арвин амжилттай. “Бээжин-2008” олимпийн наадмын эхний тойрогт Тамерлан Тменовтой барилдахдаа гараа гэмтээсэн нь түүнийг ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн бололтой.
loading...




yagaad 66.d miaragchaa ywaaguin be
loading...
С. Мияарагчаа Азийн АШТ-д барилдана
loading...
hen busdaas iluu beltgel hj uuriiguu zorigjuulj chadna ter hun l amjilt gargadag
aliwaa zuild chin setgeleesee handah heregtei
loading...
Москвагийн жүдогийн Их дуулгын мэдээг t67.blog.mn -с харах
loading...