Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Германы хөлбөмбөг » Вольфсбургийн довтолгооны хослол аваргын төлөө мөн шинэ амжилтын төлөө

GD Star Rating
loading...

Тэд одоо ердөө нэг л хожил авбал түүхэндээ анх удаа Германы Бундэслигийн аваргаар тодрох юм.
“Бид Ханновэртай тоглосон шиг тогловол аварга болох нь гарцаагүй” гэж дасгалжуулагч Фэликс Магат ярьж байна.
Тэдний гоолын машин болох Эдин Жэко “Бид Байэрн болон Штуттгартаас 2 оноо илүү яваа. Лигийн хамгийн сүүлийн тойрогт бид талбайдаа Вэрдэрийг хүлээн авч тоглоно. Энэ тоглолтонд бид тэднийг хожиж аварга болохыг үнэхээр их хүсэж байна” гэжээ. Хэрвээ тэд Вэрдэрийг хожвол түүхэндээ анх удаа аварга болох төдийгүй Эдин Жэко болон Графитэ нарын хослол хамгийн шилдэгээр Бундэслигийн түүхэнд бичигдэх нь гарцаагүй.
Мэргэн буучдын жагсаалтын тэргүүнд

Графитэ мэргэн буучдын жагсаалтыг 26-н гоолтойгоор тэргүүлж, түүний араас довтолгооны хамтрагч Эдин Жэко 25-н гоолтойгоор удаалж байна. Тэр 2-ийн хийсэн гоолын тоо 51.

Вольфсбург энэ улиралд  нийт  75-н гоол хийснээс 51-ийг нь ердөө Графитэ болон Жэко нар хийжээ.

51 гоол – Энэ бол Хэрта Бэрлин /48 гоол/, Хамбург /46 гоол/, Шальке /45 гоол/ зэрэг багуудын багаараа хийсэн гоолын тооноос ихийг ердөө л Вольфсбургийн 2 довтлогч хийж чаджээ.
Гайхалтай биш гэж үү?

Шинэ амжилт тогтоогдох уу?

Энэ хослол одоо ердөө 3-хан гоол хийхэд л 1971/1972 болон 1972/1973 онуудад 2 жил дараалан хийсэн Байэрн Мюнхэн багийн довтолгооны хослол болох Герд Мюллэр болон Ули Хөнэсс нарын 53-н гоол хийсэн амжилтыг эвдэх юм.

Гэхдээ нэг зүйл анхаарах хэрэгтэй. Тухайн үед багийн тоглолтоос илүү хувь хүний ганцаарчилсан тоглолт гардаг байсан мөн Герд Мюллэр тухайн үед үнэхээр бусдаасаа “тасархай” байсан. Тэр 1971/72 оны улирал 40-н гоол , 1972/73 оны улиралд 36-н гоол дангаараа л хийчихдэг байж.
Харин түүний хамтрагч Ули Хөнэсс 1971/72 оны улиралд 17, дараагийн улиралдаа 13 гоол хийж байсан байна.

Графитэ, Жэко нарын хувьд гоолоо бараг 50:50-аар нь хувааж хийсэн гэхээр энэхүү хослол илүү нягт нэгнээ сайн ойлгодог шилдэг нь байж болох юм.

Шинээр тэмдэглэгдсэн амжилтууд

Графитэ, Жэко нарын Бундэслигийн түүхийн хуудаснаа аль хэдийн тэмдэглүүлсэн амжилтууд бас л бий.
Бундэслигийн түүхэнд нэг багийн 2 довтлогч анх удаа 20-оос дээш гоол хийж мэргэн буучаар шалгарч байсан тохиолдолд үгүй билээ.
Харин нэг багийн довтлогч нар мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байсан ч тэдэн шиг 20+ гоол хийж чадаагүй билээ. 1995/96 оны улиралд Штуттгартын довтолгооны хослол болох Фрэди Бобич мөн Жиованэ Элбэр нар 17 болон 16 гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байжээ.
Мөн Жэко 25 гоолынхоо 9-ийг толгойгоор мөргөж хийсэн нь толгойгоороо хир сайн тоглож чаддагаа харуулж байна.

Жэко шинэ амжилт тогтоох уу?

Жэзо дахин шинэ амжилт тогтоох боломжтой.
Тэрээр өнгөрсөн тойргийн тоглолтонд Ханновэрт хэт-трик хийж сүүлийн 16 тойргийн тоглолтонд 20 гоол хийжээ.
1976/77 оны улиралд Диетэр Мюллэр 21 гоол /ФС Көлн/, 1971/72 оны улиралд Герд Мюллэр 23 гоол /Байэрн Мюнхэн/ нар л улирлын 2-р хагаст ийм олон гоол оруулж байжээ.
Хэрвээ Жэко сүүлийн тойрогт дор хаяж 2 гоол хийвэл энэхүү түүхийн хуудсанд өөрийн нэрийг бичүүлэх боломжтой.

Тэгэхээр Вольфсбургийн довтолгооны хослол нэлээн олон шинэ рекорд тогтоохын төлөө Вэрдэр Брэмэний эсрэг тоглох нь ээ…

байр баг Т/т Х Т Хж Гоол ± оноо
1 Вольфсбург 33 20 6 7 75 40 +35 66
2 Бавари 33 19 7 7 69 41 +28 64
3 Штутгарт 33 19 7 7 62 41 +21 64
4 Герта 33 19 6 8 48 37 +11 63
5 Борусси (Дортмунд) 33 15 13 5 59 36 +23 58
6 Гамбург 33 18 4 11 46 45 +1 58
7 Хоффенхайм 33 14 10 9 60 47 +13 52
8 Шальке 04 33 14 8 11 45 32 +13 50
9 Байер 04 33 14 7 12 59 43 +16 49
10 Вердер 33 12 9 12 63 45 +18 45
11 Ганновер 96 33 10 9 14 47 67 −20 39
12 Кёльн 33 11 5 17 34 49 −15 38
13 Айнтрахт 33 8 9 16 37 57 −20 33
14 Бохум 33 7 10 16 38 54 −16 31
15 Боруссия (Мёнхенгладбах) 33 8 6 19 38 61 −23 30
16 Арминия 33 4 15 14 27 54 −27 27
17 Энерги 33 7 6 20 27 57 −30 27
18 Карлсруэ 33 7 5 21 26 54 −28 26
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

13 Сэтгэгдэл

  1. Nbr says:

    FORCA BARCA
    MES QUE UN CLUB
    BARCA BARCA BARCA

    GD Star Rating
    loading...
  2. Tomroo says:

    bundesliga uzdeggui bolohoor estoi duulaagui l yum bn.daraa jil l awarguudiin ligeer taniltsi da ene 2 gooliin mashintai.end bichseneer bol bayer ch barag awargaa ene 2 zaluud aldaj bga yum bish uu

    GD Star Rating
    loading...
  3. XAP says:

    Uul ni ch wolfsburg tentsehed l hangalttai daa

    GD Star Rating
    loading...
  4. Batka says:

    Бавари, Штутгарт 2 ямар багтай тоглохын

    GD Star Rating
    loading...
  5. Man U says:

    ene dzeko . grafite 2 chin mair yum bilee. yalanguya ter grafite . bi wolfsburg iin 2 biluu 3 togloltiig l yag buten uzjiisan. neg toglolton deer buur dzeko ni hat trick nogoo ni double hiijiisan bhshuu. soliotoi 2 blee. werderiig 3.0 dchoosoi bilee. dzeko 2 grafite 1 . tegvel 2uulaa 27 goaltai kkk. gehdee tiim ch yum gej bhkui l dee

    GD Star Rating
    loading...
  6. tulgaa16 says:

    ih goyo medee bnaa. Iim medee olnyg oruulaarai!

    GD Star Rating
    loading...
  7. munhuulei says:

    hamgiin goy n daraa jiliin cl-d ene 2 zaluug hamtaar n harchmaar l bndaa bitii l zarchasaidaa, shijgensen 2 super od garch irj bgam bndaa ter recorduudaa ch togtoochoosoi avarga avch mediishu wolfsburg gehde arai l tuuhiideh l bguidee!

    GD Star Rating
    loading...
  8. munhuulei says:

    gehde porto avch bolsiim chin yadiin uzeed aldna biz!!!

    GD Star Rating
    loading...
  9. munhuulei says:

    BARCAGIIN 103 GOALIIN 83IIN MESSI ETO HENRY 3 HIISENSHUUU!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! ODOO HEDIIN BUU MED

    GD Star Rating
    loading...
  10. М says:

    Хоффенхайм улирлын эхний хагасыг дэндүү сайхан өнгөрөөсөн ч Ibisevic-ийн гэмтлээс болоод бүх зүйл байхгүй боллоо доо. Ядаж UEFA CUP–д үлдчих болов уу гэж найдаж байлаа. Харамсалтай. Одоо тэд нарт дээшээ цойлох боломж гарч ирэхгүй л болов уу.
    Цаашид бундэслигийн дундаж багуудын нэг, хааяа нэг акулуудыг нухаж шуугиан тарчиад л… явах байх даа.

    GD Star Rating
    loading...
  11. tsa says:

    hehe man u yostoi goyo haragdtal hellee.uzuuleltiig n harlaa,mundag zaluuchuud yumaa.bundesleague d ingej goaldaj bgaa yum bol english bolon spain league d topuudtai mor zeregtseed l yavchih chadaltai gesen ugdee.udahgui top baguudad ireh bailguidoo

    GD Star Rating
    loading...
  12. real says:

    za daa daraa jil CP ligt harah ni dee ene 2 hosloliig

    GD Star Rating
    loading...
  13. munhuulei says:

    1n hattrick nuguu n double hihde bayernii esreg bizde?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: