loading...
Хойд Америкийн Үндэсний Хоккейн лигийн плей-оффын хагас шигшээ буюу конференцийн аваргын төлөөх тоглолтууд өчигдөр эхэллээ.
Өрнөд бүсэд плей-оффт 2-оор шалгарсан Детройт Ред Уингз, 4-р шалгарсан Чикаго Блэк Хоуксийн цувралын эхний тоглолтонд талбай дээрээ тоглосон Детройт 5:2-оор төвөггүй хожжээ. Энэ тоглолтонд Ред Уингзийн Дэн Клери хэмээх довтлогч 2 гоол хийж, багаа манлайлав. Дэн 1997 оны драфтын 13-аар Чикагод очиж байсан ч 41 тоглолтын дараа ердөө 9-хөн оноо авснаар Эдмонтон луу зарагдаж байж. Өөрөөр хэлбэл голсон багийнхаа хаалганд бүсийн аваргын төлөөх тоглолтонд 2 гоол хийсэн байна. Мөн өмнөх шатанд Анахеймийн эсрэг 7 дахь тоглолтын цаг дуусахаас 3 минутын өмнө Клери хожлын гоол хийсэн юм. Дашрамд эдгээр багууд NHL-д адилхан 83 дахь улирлаа үдэж байгаа бөгөөд плей-оффт 15 дахиа таарч байгаа юм байна. Одоогоор Чикаго 8 цувралд хожиж, 6 цувралд хожигдсон амжилтаар Детройтоос илүү амжилттай байгаа.
Дараагийн тоглолт УБ-ын цагаар маргааш болно.
Дорнод бүсэд Питсбург Пингвинз талбай дээрээ Каролина Харрекайнзыг хүлээн аван тоглож, эхний үед хийсэн 2 гоолын давамгайллынхаа ачаар 3:2-оор хожиж, цувралыг 1:0-ээр тэргүүлж эхлэв. Шатан, Малкин нар минут гаруйн зайтай 2 гоол хийцгээсэн бол Филипп Буше 3-р үед багийнхаа 3 дахь гоолыг оруулсан байна. Тэрээр 2004 оны 4 сарын 12-ноос хойш буюу 5 жил гаруйн турш плей-оффт нэг ч гоол хийгээгүй явсан аж. Багуудын дараагийн тоглолт УБ-ын цагаар Баасан гаригт болно.
Конференцийн шигшээ тоглолт:
Питтсбург – Каролина 3:2 (2:0, 0:1, 1:1)
1-0. Шатан (Кук, Гилл), 9:17
2-0. Малкин (Буше), 10:41
2-1. Лароз (Коул, Каллен), 33:04
3-1. Буше (Кросби, Малкин), 51:33
3-2. Корво (Уитни, Бриндамур), 58:34
Цувралын харьцаа: 1-0
Детройт – Чикаго 5:2 (1:1, 1:0, 3:1)
0-1 Бариш, 5:25
1-1 Клири, 8:23
2-1 Франзен, 36:38
2-2 Верстиг (Байфульен, Сибрук), 43:12
3-2 Самуэльссон (Лебда, Филппула), 47:31
4-2 Клири (Франзен, Зеттерберг), 48:58
5-2 Зеттерберг (Франзен), 59:17
Цувралын харьцаа: 1-0
ПЛЕЙ-ОФФЫН МЭРГЭН БУУЧИД
|
тоглогч |
Оноо |
Гоол |
Дам |
| Кросби (Питтсбург) | 22 | 12 | 10 |
| Овечкин (Вашингтон) | 21 | 11 | 10 |
| Малкин (Питтсбург) | 21 | 7 | 14 |
| Франзен (Детройт) | 18 | 9 | 9 |
| Гетцлаф (Анахайм) | 18 | 4 | 14 |
| Зеттерберг (Детройт) | 16 | 7 | 9 |
| Бэкстрем (Вашингтон) | 15 | 3 | 12 |
| Перри (Анахайм) | 14 | 8 | 6 |
| Семин (Вашингтон) | 14 | 5 | 9 |
| Э.Стаал (Каролина) | 13 | 9 | 4 |
| Савар (Бостон) | 13 | 6 | 7 |
| Гавлат (Чикаго) | 13 | 5 | 8 |
| Райдер (Бостон) | 13 | 5 | 8 |
loading...





Krosbi Malkin gd l shildguud mun gaigui hamgaalagch nar bhad ene pittsburg sanasand hurtel togloj chadahgui bna aa
detroit ovoo sn bna lee shuu Hossa avara avahiin tuluu buhnee hiiih bz ee
loading...