loading...
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Олон улсын талбайн хоккейн холбоо (FIH)-ноос дэлхий даяар “Magic Tricks 2009″ өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус холбоонд гишүүнээр элсээд удаагүй буй Монголын талбайн хоккейн холбоо энэхүү үйл ажиллагааг дэмжин тавдугаар сарын 17-нд Сүхбаатар дүүргийн ЕБС-иудын сурагчдын дунд анхдугаар тэмцээнээ явуулав. Энэ удаа бөмбөгөө цохиураараа агаарт ойлгох, туг сүлжих, хаалганд оновчтой гэсэн хувийн төрлөөр тэмцээн болжээ. Үүнд дөрвөн сургуулийн 24 сурагч өрсөлдөж, хөвгүүдээс III сургуулийн Г.Идэрчулуун, охидоос мөн сургуулийн Б.Мөнхзаяа нар манлайлав.
Монголын талбайн хоккейн холбоо нь 2008 оны арваннэгдүгээр сард АНУ-ын Лос-Анжелест болсон чуулганаар FIH-ийн 123 дахь гишүүн нь болон элссэн бөгөөд өнгөрөгч сарын сүүлчээр Пакистаны хоёр мэргэжилтэн ирж, биеийн тамирын багш нарт сургалт семинар зохион явуулсан юм. Анхдугаар тэмцээнд оролцсон тамирчдад тулгуурлан өсвөрийн шигшээ багийг бүрдүүлэн 2010 оноос бүс нутгийн хэмжээний олон улсын тэмцээнүүдэд оролцохоор төлөвлөж буй гэнэ. Талбайн хоккей нь зуны олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг, дэлхийд жигд хөгжсөн спорт аж.
loading...







mash saihn ehlel bna, go olympic games
loading...