loading...
Өнгөрсөн шөнө ҮСБХ-ны драфтын лоттери явагдаж, энэ жилийн драфтаас тэргүүн ээлжинд тоглогч сонгох эрхийг Лос Анжелес Клипперс баг авлаа.
Клипперс 1-рт тоглогч сонгох 3 дахь өндөр магадлалтай баг байсан юм. Тэдний сонголт энэ жилийн коллежийн шилдэг тоглогчоор нэрлэгдсэн Оклахомагийн довтлогч Блэйк Гриффин байх болов уу.
“Бид энэ жилийн драфтын хамгийн сайн тоглогчийг сонгохыг хичээнэ. Олон хүн Блэйк Гриффинийг хамгийн сайн гэж бодож байна. Тэр сайн тамирчин” хэмээн Клипперсийн ерөнхийлөгч Энди Роесир хэлжээ.
Гриффин ч гэсэн Клипперст хандтай байгаа. Ер нь Лос Анжелес хотоос татгалзах тоглогч тэр бүр олдохгүй биз. Хэрэв Клипперс түүнийг сонговол өөрийн чадах бүхнээ хийнэ гэж хэлж.
Гриффин өнгөрсөн улиралд коллежийн тоглогчдыг 30 дабл-дабл, 14.4 самбараас авалтаар тэргүүлж, 22.7 оноо дунджаар авч байжээ.
Драфтын 2-оор тоглогч сонгох эрхийг Мемфис, 3-ыг Оклахома багууд авсан бол 1-р байрын сонголтын эрхийг авах хамгийн өндөр магадлалтай байсан, өнгөрсөн улирлын лигийн хамгийн муу 17-65 амжилт үзүүлсэн Сакраменто 4 дэх эрхийг авчээ. Сакраментог подиум дээр Крис Уэббэр төлөөлөн гарсан. Тэрээр “Би Гриффиний тоглолтонд дуртай. Түүнд маш их нөөц, ур чадвар байгаа. Тэр хөдөлмөрч тоглогч” хэмээн хэлжээ. Мөн драфтын лоттерийн тухай “Хамгийн муу баг хамгийн сайн тоглогчийг дандаа аваад байх боломжгүй. Хэрэв тийм байсан бол багууд олон тоглолтонд албаар хожигдоно. Тиймээс би энэ системийг шударга, зөв гэж боддог” гэсэн байна.
Аренас, Батлер, Жеймисон зэрэг ододтой Визардс 5-аар тоглогч сонгоно. Тэгээд Миннесота, Голден Стэйт, Нью-Йорк, Торонто, Милоуки, Нью-Жерси, Шарлотт, Индиана, Финикс гэсэн дараалал гарчээ. Харин плей-оффт шалгарсан багууд улирлын тоглолтын амжилтаараа дугаарлагдана. Өөрөөр хэлбэл хамгийн сайн амжилттай Кливленд хамгийн сүүлийн ээлжинд тоглогч сонгох юм. Драфт 6 сарын 25-нд болно.
Клипперс ийн 3 дахь удаагаа драфтын тэргүүн тоглогч сонгох эрхтэй болж байна. Сүүлд 1998 онд тэд Майкл Оловокандиг сонгож байсан. Тэдний сонголт ямар байсан гэдгийг бүгд мэдэж байгаа, харин энэ удаа алдаагаа бүү давтаасай. Харин 1988 онд Дэнни Мэннингийг авч байж.
“Бид дараа жилийн яг энэ цаг мөчид тоглолтоо үргэлжлүүлж байх зорилготой” гэж Роесир хэлсэн нь ирэх жил Клипперс конференцийн аваргын төлөө тоглоно гэсэн үг.
Гриффинээс гадна энэ жилийн драфтын топ 3-т Испаний өсвөр од Рики Рубио, Коннектикутын төвийн тоглогч Хашим Табит нар нэрлэгдэнэ.
Лоттерийн ялагчид (2001 оноос хойш)
|
Жил |
Баг |
Сонголт |
| 2009 | Клипперс | ? |
| 2008 | Буллз | Деррик Роүк |
| 2007 | Блазерс | Грег Оден |
| 2006 | Рэпторс | Андреа Барньяни |
| 2005 | Бакс | Эндрью Богут |
| 2004 | Мэжик | Дуайт Ховард |
| 2003 | Кавальерс | ЛеБрон Жеймс |
| 2002 | Рокитс | Яо Мин |
| 2001 | Визардс | Квэйм Браун |
| 2000 | Нетс | Кенион Мартин |
loading...





6sariin 25nd l haragdah bhdaa ene jil sn hun her ih bgan boldooo…
loading...
lakers sainhan hojil ablaa shuu>>> ariza ter bombogiig yanmar goe tasalbaaa….
loading...
ter griffin gedeg zaluu bol ee burhan mini gemeer gar bna leedee. laitai.
loading...
ter griffiniig neg harah ym san
loading...
Тэр Гриффин гэдэг чинь овоо гар байна лээ. Цагаан арьсвай хїн тэгж тохож байхыг цєєхєн харсан шїї.
loading...