loading...
Детройт Ред Уйнгз талбайдаа цувралын хоёр дахь тоглолтыг хийж 3–2-р ялалт байгууллаа. Тоглолтын үндсэн цаг тэнцээгээр өндөрлөж нэмэлт цаг сунгахад Шведийн хал цэрэг Самуеллссон гайхалтай гоолоор Чикагогийн хаалгыг мялааж багтаа ялалтыг авчирсан аж. ”Филийн дамжуулалтыг хүлээж аваад би шууд л хаалга руу цохисон. Хэрвээ тэр үед ямар нэгэн илүү хөдөлгөөн хийсэн бол эсрэг багийнхан маань хамгаалж амжих байсан юм. Энэ гоолыг оруулж өгсөн бурханд бас талархах нь зүйтэй байх’ хэмээн Швед эр тоглолтын дараа ярьсан байна. Мөн эхний үеийн тэнцээний гоолыг оруулсан Детройтын Даньел Клири ”Бид ингээд санаа амарч болохгүй. Одоо тэдний талбайд хийх хамгийн хүнд тоглолтууд хүлээж байна. Ялангуяа Жонатон Тоевсыг сайн харж байхгүй бол бидэнд ямар ч гай тарьж мэдэх эр” гэжээ. Детройтын хаалгач Крис Осгуд энэ тоглолтонд 37 хаалт гүйцэтгэсэн бол эсрэг багийнх нь Хабибулин 35 цохилтыг хаажээ. Гэвч түүний гаргасан ганцхан алдаа л ийнхүү багаа хүнд байдалд оруулсан байна. Хоёр багийн ээлжит тулаан Чикагогийн ”United center”-т ирэх баасан гаригт болно. Өнөө шөнө Дорнод бүсийн финалд шалгараад байгаа Питсбург-Каролина багуудын хоёр дахь тоглолт ”Mellon Arena” -д явагдана.
| Детройт Ред Уйнгз | 3–2 | Чикаго Блэкхавкс | |||||
| Бриан Рафальски – 16:43 | 1-р үе | 12:49 – pp -Жонатон Тоевс 5 | |||||
| Даньел Клири – 14:06 | 2-р үе | No scoring | |||||
| 2-р үе | 12:20 – Жонатон Тоевс 6 | ||||||
| Самуеллссон – 05:14 | нэмэлт цаг | ||||||
loading...




chicago ene jil turuuleesei.sagsnii bag ni multarchaad baihad.
loading...